Буудалд бүгсэн дээрэмчдийг баривчлав

Тэд Бор-Өндөр, Дорноговь, Улаанбаатар хотын харьяат. Бүгдээрээ гэр орон, эцэг эхтэй ч дээд тал нь нэг жил, доод тал нь хоёр жил гаруй хугацаагаар тэнэж яваа. Эдгээр залуус архи ууж, баар цэнгээний газраар хэсэн наргиж цэнгэж байгаад танилцсан гэсэн. Эдний дундхоёр охин бий. Бас л гэрээсээ дайжин тэнэмэл амьдралыг сонгосон гэж байгаа. Цагдаагийн ажилтнуудын өгүүлснээр эдгээр залуус энэ оны нэгдүгээр сараас эхлэн дээрх зочид буудалд амьдарч байжээ. Өдөр нь унтаж, эсвэл өрөөндөө архидаж өнжөөд 22 цагаас хойш анд гардаг. Тэдний ан нь ганц нэгээрээ яваа охид эмэгтэйчүүд эсвэл халамцуу эрчүүд. Ийм хүмүүсийн араас очоод нэг нь боож унагахад нөгөөдүүл нь зодно. Энэ үед нэг нь халаас, цүнхийг нь ухаж үнэ хүрчих юу л байна бүгдийг нь хамдаг ажилтай. Гэмт хэрэгтнүүдэд авахгуй юмгүй. Гутал, хувцаснаас эхлээд цаг, бөгж, ээмэг, гар утас гээд. Дээрэмдсэн эд зүйлсийг нь хамт амьдарч байсан хоёр охин зарж, мөнгө болгодог байж. Тэд X, XI, XIII хороолол, Цирк, Наран их дэлгүүр, Боловсролын их сургууль орчмоор 22.00 цагаас 03 цаг хүртэл явж иргэдийг ангуучилдаг байсан гэнэ Хэрэгтнүүд цагдаагийнханд 30 гаруй удаагийн дээрмийн хэргээ хүлээжээ. Хэрэв Та дээрх газруудын орчимд шөнө явж байгаад 4-5 залууд зодуулж эд зүйлээ алдсан бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд хандах буюу 323185, 323184, 329485 дугаарын утсаар холбоо барьж болох нь ээ.

Д.ДАГВА
(өнөөөдөр 2005-03-25 072)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button