Их өрийг хэрхэн тэлж барагдуулсан талаар илтгэл бичүүлэхээр болжээ

Энэ өдрийн хуралдаанаар ямар асуудлыг хэн хэн хэдий хугацаанд шалгаж нягтлах талаар ерөнхий ажлын хуваарь гаргахаар болсон аж. Гол нь УИХ-ын даргын захирамжид тусгасан асуудлуудыг голлон шалгахаар болсон гэнэ. УИХ-ын даргын захирамжид Их өрийг төлж барагдуулах тухай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газраар хэлэлцэж ямар шийдвэр гаргасан, уг шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид нийцеэн эсэх. Мөн төлбөрийг хэрхэн гүйцэтгэсэн, ОХУ-тай болон зуучлагч талтай гэрээ хэлэлцээр байгуулсан эсэх болон Их өрийг төлж барагдуулсан тухай ямар батламж, шийдвэр гаргасан болох. Их өрийг төлж барагдуулахдаа зуучилсан компанид ямар байгууллагын шийдвэрээр хөлсөнд нь хичнээн төгрөг төлснийг шалгаж тогтоохыг заажээ. Ажлын хэегээс эдгээрийг шалгахдаа эхний ээлжинд тухайн үед уг асуудал дээр ажиллаж байсан Гадаад хэргийн болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүсийн сонсголыг сонсч, тэднээр илтгэл бичүүлж авахаар болсон аж. Энэ нь шалгах асуудлынхаа талаар зохих мэдээлэл олж авахад нь ажлын хэсгиинхэнд туслах зорилготой юм. Гишүүд Их өрийг хэрхэн төлж барагдуулсан асуудлыг шалгахдаа гол нь Монгол Улсаас ОХУ-д төлсөн гэх 250 сая ам.долларыг ямар шийдвэрээр хэрхэн, ямар байдлаар хаашаа шилжүүлеэн болон энэ мөнгийг бүрэн шилжүүлеэн эсэхийг шалгах нь чухал байна гэжээ. Түүнчлэн энэ асуудлыг шалгахдаа хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй зарим асуудалд болгоомжтой хандахыг ч зарим гишүүн сануулсан байна.
Их өрийг хэрхэн төлж барагдуулсныг шалгах ажлын хэсгийн дараагийн хуралдаан ирэх долоо хоногийн эхээр болох аж.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-03-25 074)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button