Ардчилсан Нам Их хурлын төлөөлөгчдөө хэрхэн сонгох вэ?

Саяхан байгуулагдсан Чуулганд бэлтгэх ажлын хэсэг хуралдаж Чуулганы төлөөллийн журмыг баталсан байна. Энэ талаар бид хурал зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш. Түвдэндоржоос тодрууллаа.

-Их хуралд оролцох намын орон нутгийн төлөөлөгчдийганхан шатны бай-гууллагаас хэрхэн сонгох гэж байна вэ?
-Орон нутгийн төлөөлөгчийг сумын намын үүр, тойргийн зөвлөлүүдээс сонгоно. Сонгуулийг намын анхан шатны байгууллагад намын зөвлөлиин хурлаар шууд нуууцаар явуулна. Их хурлын телөөлөгчдийн сонгуулийг хэрхэн явуулсан дүнг баталгаажуулсан намын зөвлелийн хурлын тогтоол болон төлөөлөгч сонгогдсон тухай товч мэдээллийг ажлын хэсэгт ирүүлнэ. Төлөөлөгчөөр сонгогдсон хүн уг сонгуулиас чөлөөлж өгөхийг хүсэх болон хүндэтгэх шалтгаанаар Үндэсний чуулганд оролцож чадахгүйд хүрвэл хамгийн олон санал авсан дараагийн нэр дэвшигчийг Их хурлын төлөөлөгчөөр нөхөн сонгосонд тооцно. Харин төлөөлөгчийг сонгох сонгууль өрсөлдөгчгүй явагдсан бол нөхөн сонгууль явуулах учиртай. Энэ бүхнийгээ орон нутгийн намын байгууллагууд Их хуралд бэлтгэх ажлын хэсэгт мэдэгдэнэ.
Бид Үндэсний чуулганд оролцох төлөөлөгчдийг сонгох энэхүү харилцааг АН-ын Үндсэн дүрмийн 25-ын нэг дэх заалтын дагуу зохицуулж байгаа юм.

-АН-ын Үндэсний чуулганы төлөөлөгчид ямар хүмүүс, хэн хэн байх вэ?
-Намын Их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн гэвэл намын анхан шатны байгууллагаас сонгогдсон төлөөлөгчид, АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны гишүүд болон намын Үндсэн дүрмийн хорооны гишүүд тус бүр байна.

Б.БОЛД
(өдрийн сонин 2005-03-25 074)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button