Эрүүл Нийгмийн төлөөх эв нэгдлийн чуулган боллоо

Тодруулбал, чуулганд оролцсон Монголын урдаа барьдаг өмгөөлөгч, хуульч С.Нарангэрэл Дарангуйллыг тогтоож төр, засгийг хууль бусаар барьж буй удирдлагатай хууль бусаар тэмцэхээс өөр аргагүй бэйна гээд Украины өнгөрсөн болон өнөөдөр Киргизэд болж буй олон нийтийн эсэргүүцпийн бослого хөдөлгөөн, хувьсгалыг жишээ татаж байлаа.
Өмгөөлөгч М.Нарангэрэлийн энэ үгийг Иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан Ардын хувьсгалыг ардын хувьсгалчид нугасласан шиг, пролетарийн засгийг пролетариуд өөрсдөө устгасан шиг, амиараа дэнчин тавьж олж авсан ардчиллын үнэт зүйлсийг Монголын ардчиллын алтан хараацайнууд болох хэсэг нөхөд өөрсдөө мэн устгах юм гэж үү гэсэн үгээрээ дэмжиж байлаа. Тэгвэл тэр алтан хараацайнуудын нэг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Хувьсгал дугуй танхимаас эхэлдэг юм шиг байна гэсэн хувьсгалын сургамжаа энэ үсэр мэн айлдсан юм. Харин улс төр судлаач Б.Эрдэнэтуул Иргэний хөдөлгөөний тэмцлийг ардчиллын хоёр дахь давалгаатай жишээд үүнийг төрийн удирдлагууд дүгнэж хэлэлцэхийн оронд шувуу ч биш, тэгсэн мөртлөө элсэнд толгойгоо шигтгээд булчихдаг тэмээн хяруул шиг толгойгоо шургуулчихаад байна гэлээ.
Чуулганд Иргэний хөдөлгөөнийхөн төрийн гурван өндөрлөгийг урьсан боловч ирцгээсэнгүй. Үүнийг Б.Эрдэнэтуул нөгөө тэмээн хяруултайгаа мfн адилтгаад, тэд иймэрхүү яриа хэлэлцүүлгээс бултаж байвч хариуцлагаас мултарч чадахгүй гэж байв. Чуулганд үнэхээр МАХН-аас нэг ч хүн харагдсангүй. Харин Ардчилсан Намын төлөөлөл болон УИХ-ын гишүүн М.Энхсайхан, Л.Гүндалай, Ж.Наранцацралт нар ирцгээсэн юм. Мэн энд МУНН-аас Б.Батболд, МСДН-ын дарга А.Ганбаатар, Монголын либериал намын дэд дарга, эрдэмтэн С.Балдан-гомбо нарын парламентад суудалгүй намуудын Эв нэгдлийн фронтын төлөөлөгчид оролцлоо. Эх орон намын дарга, УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат, сэтгүүлч Г.Уянга нарын хүмүүс ч ирсэн байлаа.

ИРГЭНИЙ НИЙГЭМ СУЛ ДОРОЙ БАЙНА ГЭЖ ҮҮ
Чуулган дээр Иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан гол илтгэлийг тавьсан юм. Тэрээр илтгэлдээ, өнгөрсөн дөрвөн жилд нэг нам төвтэйгөөр тогтсон дарангуйлал болон өнөөгийн хуйвалдааныг хэрэв яг одоо зогсоохгүй бол Монголын улс төр, нийгмийн амьдралд асар том гай тарьж тэр нь олон түмний хувь заяагаар олон арван жил тоглох нь ээ. Өнөөдрийг 2000 онтой харьцуулахад өргэн хэрэглээний барааны үнэ дунджаар 2-2,5 дахин нэмэгдэж хувьчлагдсан 340 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хувьцааны 90 гаруй хувь зөвхөн 1300 орчим эрх мэдэлтний гарт орж жирийн иргэдийн их, бага хувьцаа авдрын ёроолд хулганы хоол болж олон түмэн ядуурч дууслаа хэмээн манай өнөөгийн нийгмийн амьдралын талаар хэлсэн үгийг чуулганд оролцсон хүмүүс Үнэн юмыг үнэнээр нь хэллээ хэмээн дэмжиж байв. Энэ бүхэнд төр, засгийн удирдлагууд дүгнэлт хийж хариуцлагаа тооцохын оронд тайван хэлбэрээр эхэлсэн жагсаал цуглааныг улам хурцатгаж биднийг түлхэх гэж байна гэсэн үгийг чуулганд оролцсон Иргэний хөдөлгөөнийхөн онцлон тэмдэглэж байв.
Чуулганаас Эрүүл нийгмийн төлөөх Эв нэгдлийн тунхаг-ийг гаргасан юм. Үүнд өнөөгийн ядуурал, ажилгүй дэл, ёс суртахууны доройтол, онц ноцтой гэмт хэргийн өсөлт, хүний эрхийг хөсөрдүүлсэн хяналтгүй төр, шүүхийн эрх мэдэл, цагдаагийн баигууллагын улстөриин нөлөөлөл, дарангуйлах ёс, иргэний нийгмийн сул дорой энэ бүхэн цаашид удаан үргэлжилвэл улс орны үндэснии аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж тогтворгүй байдлыг бий болгон улмаар олон түмний бухимдлыг хурц хэлбэрээр илрэхэд хүргэж болзошгүй байгааг сэрэмжлүүлсэн байлаа. Уг тунхагт манай өнөөгийн нийгмийг Нэг талаас шударга бус явдал газар авсан, авилга, хээл хахуульд идэгдсэн төр, нөгөө талаас өөрийнхөө төлөө хариуцлага хүлээхийг хүсдэггүй, ирээдүйдээ итгэл алдарсан иргэдтэй болж гэж дүгнээд энэ нь эрүүл бус нийгмийн үндсэн шинж юм гэжээ. Тиймээс нийгмээ эрүүл болгохын төлөө, хүн бүр амьдралынхаа сайн сайхны төлөө хамтран ажиллахыг бүх нийтэд уриалсан юм.

,b>
Монгол таймс сонины эрхлэгч, сэтгүүлч
Г.УЯНГА
-Эрүүл нийгмийг байгуулахад хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй нэн чухал. Гэтэл манайд хэвлэлийн эрх чөлөөг хумиж хэвлэхийг хязгаарлаж байна. Ийм байхад наад зах нь Монголын сэтгүүлчдийн байгуулллага ч үгээ хэлж дуугарахгүй байна. Бид тэдэнд хандана. Хүлээж авч сонсохгүй бол бид өөрсдийн сэтгүүлчдийн байгууллагыг байгуулахаас өөр аргагүй. Үүнийг Иргэний хөдөлгөөн дэмжинэ гэдэгт итгэж байна.

Өмгөөлөгч, хуульч С.НАРАНГЭРЭЛ
-Иргэний хөдөлгөөнийг би дэмжиж байгаа. Манай нийгмийн зүй тогтлоос үүсэн гарч ирсэн гэж бодож байгаа. Үүнийг Иргэний хөдөлгөөний залуус сайн мэдэрч. Манай нийгэм хүний эрхийг хөсөрдүүлэхээс эхлээд олон зүйлийг уландаа гишгэсэн нь нийгэм донсолгоонд орсных. Улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд дахин шинэчлэл хийхгүй бол болохоо байчихлаа.

УИХ-ын гишүүн М.ЭНХСАЙХАН
-Бисэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үгээр бол манайд гэрээ засч чадахгүй ёс суртахууны доройтолд орчихүон, төрөө засч чадахгүй авилгад өртчихсөн байдалтай байна. Төрд учирч буй аюул нь авилга, хээл хахууль болоод байна. Төрийг авилга зохицуулж байна гэж хэлж болохоор байна.

УИХ-ын гишүүн Л.ГҮНДАЛАЙ
-Надаас Монголын улс төр, нийгэм хаашаа явж байна вэ гэвэл би хаашаа ч яваагүй байранцаа байна, яг дөрвөн жилийн өмнөх шигээ дарангуйллаа үргэлжуүлж байна, МАХН-ын дарангуйлал руу явж байна гэж хариулахаар байна. Хоёрхон жилийн өмнө засгийн эрх барьж байсан МАХН-ыг би хонины арьс нөмөрсөн чонотой зүйрлэж байлаа. Өнөөгийн зөөшилцпийн Засгийн газар, 61-ийн бүлэг гэгчийг би чонотой нийлсэн айлын нохойтой адилтгаж байна. Дарангуйлагчид үнэнээс, хурц ширүүн шүүмжпэлээс үргэлж үнхэлцгээ хагартал айдаг. Яагаад гэвэл үнэн гэдэг ард олныг хоосон зүүднээс нь сэрээдэг юм.

МЛН-ын дэд дарга, эрдэмтэн С.БАЛДАНГОМБО
-Иргэний хөдөлгөөн манай нийгмийн бухимдлын тусгал болж байна. Нийгэм эрүүл бусыг уудлан гаргалаа. Оношийг нь зөв тавьж байна. Нийгмийн эмзэг согогийг тэд гаргалаа. Үүний нэг нь ядуурал юм.

Б.БОЛД
(өдрийн сонин 2005-03-25 074)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button