Хэт тэлэлтийн тухай домог

Оросууд Спутник-ийг хөөргөсний дараа, Вьетнамын болон бусад асуудлаас үүсэлтэй пуужингийн хямрал, ЗХУ-тай цөмийн тэнцвэрт байдал алдагдсанаас эсвэл өсөн нэмэгдэж буй Японы эдийн засаг зэрэгтэй харьцуулан иймэрхүү яриа гарч байсан удаатай. Сүүлхэндээ Иелийн их сургуулийн түүхч Пол Кенниди 1987 онд Хэт тэлэлт сүйрэл дагуулна хэмээн хэлж байв. 1990-ээд оны АНУ-ын улс төр, эдийн засгийн томролт энэ бүгдийг үгүй болгосон. Гэвч өнөөдөр АНУ-ын жанжлах байр суурьт шинэ заналхийлэл буй болж эхэлжээ. Энэ бол тус улсын эдийн засагт эзлэх гадаадын капиталын хэмжээ хэрээс хэтрэхийн зэрэгцээ өсөн нэмэгдэж буй гадаад өр бөлгөө. Америкийн Сангийн сайд асан Лоуренс Саймерс Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн дэлхийн хамгийн өртэй улс болох гажуудал гарч эхэллээ гэж тэмдэглэн хэлжээ.
Зарим нэгний үзэж байгаагаар АНУ-ын эдийн засаг хэт хуримтлагдсан гадаад өрийг тогтоон барих чадваргүй аж. Засгийн үрэлгэн байдал, хадгаламжийн бага хүү, /Америкчуудын хилийн чанадад зарцуулж буй мөнгө, тэдний гадаадад олж буй мөнгө хоёрын зөрүү улам ихэсч байна/, өнөөгийн төсвийн алдагдал улам бүр нэмэгдсээр дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьд хүрлээ. Гадаад өр бүр талийж, дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгд хүрсэн. Гэнэтийн тааламжгүй байдлын улмаас гадаадын хөрөнгө оруулагч нар тэртээ тэргүй хэт их байгаа долларын активаа нэмэгдүүлж эхэлбэл яах вэ? Энэ тохиолдолд доллар ихсэж, хадгаламжийн хүү тэнгэрт гарна. Yр дүнд нь АНУ-ын эдийн засаг ангалд унаж, ингэхдээ дэлхийн эдийн засгийг хөлдөө чирнэ.
Хэдийгээр сүүлчийн өдрийг зөгнөсөн мэт иймэрхүү таамаглалууд бодтой болох боломжтой ч АНУ-ын жанжлах байр үнэхээр бат бэх суурьтай юм. Гол суурь нь байнгын шинэчлэл, шинэ технологи, гадаадын төв банкуудын баталгаа, хувийн хөрөнгө оруулалт зэрэг болно. Дэлхийн мөнгөний стандартад гүйцэтгэж байгаа америк долларын байр суурь одоогоор ямар ч аюулгүй байгаа. Гадаад өрийн улмаас аюулд ороод байгаа гэх АНУ-ын санхүүгийн тогтвортой байдалд ч сүйдтэй риск алга. Энэ бол угаасаа хэт аварга эд. Доллар унах, хүү өсөх зэрэг нь эдийн засгийн тодорхой үед гарч байдаг үзэгдэл гэдэг нь дамжиггүй. Гэлээ гээд иймэрхүү хандлага Америкийн хэрэглэгчдийн амьжиргааны түвшинг унагаж, дэлхийн эдийн засагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг тус улсын оролцоог ганхуулж чадахгүй.
АНУ-ын активыг ихэсгэх гэж оролдох нь тус улсын ноёрхлыг нэмэгдүүлнэ үү гэхээс сулруулахгүй. Бүр ямар ч тохиолдолд.

Маш чухал цифрүүд
АНУ-ын гадаад өрийн тухай ярих бүрт мөнгөний бодлого нь сүйрэлд орж, эдийн засаг нь хямарчихаад байгаа Бразил, Аргентин, Турк зэрэг улсын байдал санаанд ордог. Эдгээр улсууд нь Америкийн ирээдүй-г харуулж буй модел маягтай ажгуу. Їнэн хэрэгтээ Америкийн ирээдүй болсон эдгээр улсууд болон дэлхийн хүчирхэг эдийн засгийн өнөөгийн байдал хоёрын хооронд асар том ялгаа буй. Америкийн тэр их гадаад өр энэ орны өөрийнх нь мөнгөн тэмдэгт доллараар нэрлэгдэж байна. Дэлхийн мөнгөний стандартад долларын үүрэг хэвээрээ л байгаа. Хамгийн гол нь дэлхийн технологийн шинэчлэлийн тэргүүн эгнээнд мөн л америкчууд байгаа төдийгүй гадаадын хөрөнгө оруулалт, ажиллах хүчийг соронз лугаа татаж, хөрөнгө оруулагч нарт өндөр ашиг өгдөг нь өөрчлөгдөөгүй.
Гадаад өрийн тухай аливаа ярианд олон улсын хөрөнгө оруулалтын цэвэр жин /ОУХОЦЖ/ чухал байр эзэлнэ. ОУХОЦЖ гэдэг нь АНУ-ын иргэдийн өмчилж байгаа гадаадын активаас гадаадын иргэдийн гарт буй
АНУ-ын активыг хасахад гарах үзүүлэлт юм. 1989 оныг хүртэл АНУ зээлдүүлэгч байсан. 1980 онд ОУХОЦЖ оргил үедээ хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувьтай бараг тэнцсэн. Гэтэл өнөөгийн ужгирсан төсвийн алдагдлын буянаар түүхэнд байгаагүй хэмжээний гадаад өртэй улс болон хувирсан. Гадаад орнуудын АНУ-аас нэхэмжилж буй мөнгө /10,5 триллион ам.доллар/ бидний гадаадаас авах ёстой /7,9 триллион/ ам.доллар мөнгөнөөс давсан. 2004 оноос ОУХОЦЖ хасах /-2,4 триллион ам.доллар/ болсон.
ОУХОЦЖ сулралт одоо үүсээд байгаа нөхцлийг ойлгох боломжийг олгож байна. Энэ нь хоёр хэсэгтэй, нэгдүгээрт Гадаадын компаниудын шууд хяналтан дор болдог дотоодын операциар тодорхойлогддог шууд хөрөнгө оруулалт, хоёрдугаарт Хувьцаа, бонд, болон банкинд байгаа гадаадынхны хадгаламж. 2004 оны эхээр гадаадад хийсэн Америкийн хөрөнгө оруулалт 2,7триллион ам.доллар байхад гадаадаас орж ирсэн шууд хөрөнгө оруулалт 2,4 триллион ам.доллар байв. /Урт хугацаанд ашгаа өгөх гадаадын хөрөнгө оруулалт харьцангуй тогтвортой байсан/. Хөрөнгө оруулалтын тэнцвэр алдагдаж Америкийн эзэмшиж байгаа гадаадын санхүүгийн актив 5,1 триллион байхад гадаадын хөрөнгө оруулагчдын гарт байгаа АНУ-ын санхүүгийн актив 8,1 тэрбум хүрчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 8,1 триллион гэдэг аварга тоо. Түгшүүрийн харанга цохих хэмжээнд хүрснийг харуулж буй юм. Гэхдээ АНУ-ын санхүүгийн боломжтой активтай харьцуулахад гадаадынхны гарт байгаа тус улсын санхүүгийн актив их биш. 2004 оны эхээр АНУ-ын нийт үнэт цаас, бондын хэмжээ 33,4 триллион байв. /Энэ бол дэлхийн нийт үнэт цаасны 50 хувь/.
Гадаадынхан АНУ-ын Сангийн яамны 4 триллион бондын 38 хувийг, Fannie Maс, Freddie Mae зэрэг агентлагуудын 6,1 триллион долларын бондын 11 хувийг, корпорациудын 6,5 триллион ам.долларын бондын 23 хувийг, компаниудын 15,5 триллион ам.долларын бондын 11 хувийг тус тус эзэмшиж байгаа юм. Эдгээр бондыг тодорхой хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх нь гарцаагүй. Энэ их өр 1990-ээд онд дотоодын нийт бүтээгдэхүүний 1,5 хувьтай тэнцэж байсан алдагдал өдгөө 5,7 хувь буюу 650 тэрбум ам.долларт хүрсний буянаар буй болсон билээ. Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын эдийн засагчид дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцэх алдагдал 2010 он гэхэд л АНУ-ын ОУХОЦЖ – 4 триллион ам.доллар хүргэнэ хэмээн тооцоолдог. Хэрэв алдагдал өнөөгийнх шиг 5,7 хувьтай үргэлжилвэл, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх ОУХОЦЖ –50 хувьд хүрнэ гэсэн үг.

Дэлгэрэнгүйг Монгол таймс сонины 2005оны №11-ээс уншина уу

Хэт тэлэлтийн тухай домог

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button