МАХН-ын бага хурлаас санаанд оромгүй хүний нэр дэвшиж магадгүй.

Хэдийгээр одоо УИХ-ын дарга Н. Энхбаяр, Засгийн газрын Шадар сайд Ч. Улаан нарыг хамгийн магадлалтай нэр дэвшигчид тооцож буй ч санамсаргүй эргэлт гарч өөр хүн дээр тогтож ч болзошгүй нөхцөл байдал үүссэн гэнэ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С. Баяр тэр дундуур гараад ирэхийг тус намынхан үгүйсгэхгүй байна. Бусад намын нэр дэвшигчдийг сэм тандаж байж хөдлөхөө ч хашир намынхан мартаагүй биз. Бага хурлаас намын их хурлын товыг зарлахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөний дараа, Төрийн шинэ тэргүүн тангараг өргөхийн өмнө их хурал хийх нь тохиромжтой гэсэн байр суурийг МАХН-ын дарга Н. Энхбаяр барьж буй аж. Одоогийн Ерөнхийлөгч Н. Багабандийн талынхныг аль болохоор намын удирдлагаас шахаж нөлөөг нь хумих давхар бодлого үүний ард бий бололтой. Харин Н. Багабанди Ерөнхийлөгчийн түшиг тулгуур нь Эх орон нам болжээ. Тэрээр өөрийн залгамжлагчаар тус намын дарга Б. Эрдэнэбатыг зарлан сонгуулийн ажилд нь лобби хийж магадгүй гэсэн таамаг байгаа боловч бас л өөр хүн дуулдаж эхлэв. Тэрбээр өөрийн найз Монгол ньюс компанийн захирал Соёлын гавьяат зүтгэлтэн Ц. Балдоржийг Эх орон намаас хөтлөн гаргаж ирж нэр дэвшүүлж болзошгүйг эх сурвалжууд үгүйсгэсэнгүй.
Саяхан шинэчлэгдсэн Улс төрийн намын тухай хуулийн дагуу намын дүрэмдээ зохих өөрчлөлт оруулж жендерийн асуудлыг тодорхой тусгаж өгөх төлөвтэй. Намын эмэгтэйчүүд улс төрд өөрсдийнхөө оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллах юм байна.
МАХХ-ын дотор байгуулагдсан Уламжлал-шинэчлэл,Ардчилал-шудаѼbr /> €га ёс жигүүрийн асуудлыг дараагийн бага хурлаар авч хэлэлцэх тухай өмнөх бага хурлаас зарласан билээ. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө үүнийг сөхөж намыг бужигнуулах нь тохиромжгүй гээд хойшлуулж магадгүй аж.

Д. Цэцэг.
2005.03.25 Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button