Жирийн Монгол хүний сэтгэгдэл

Төсвийнхний нүдээр харвал дуугай тэсэж байхгүй бол юу ч үгүй үлдэнэ гэсэн айдас байна.
Наймаачдын нүдээр харвал өдрөөс өдөрт хумигдаж байна.
Хэрээс хэтэрч үерийн ус даланг сэт татан орж ирэх гэж байна. Yүнийг еү ч зогсоож чадахгүй.
Ард түмэн минь монгол улс гэдэг чинь еү юм бэ?
Энэ бол бид нар!!!
Тэрнээс биш ямар нэг байшин сав, хот, бодлого энэ тэр биш шүү!! 15 жил өнгөрөхөд МАХН АН 2 яг ижил болсон. Арай дэндэж байна. Бид амьдарвал амьдарсан шиг амидарья. Дүрэввэл дүрэвсэн шиг бүгд дүрвэе. Сөнөвөл хамт 2 саяулаа сөнөе.
Ингэж шившгээ хутгаж чингэс энэ тэр, өсөлт мөсөлт, ардчилал, хүмүүнлэг, ирээдүй, гэж солиорхоо зогсооё!!!

Бүгд үлгэр

Яахаараа монгол хүн новшийн иракт очиж алба хаах томилолт авахыг нь удирдлагууд нь амьдралаа сайжруулаг гэж үдүүлэх ёстой юм бэ?
Яахаараа монгол хүн солонгосын новшийн үйлдвэрүүдэд тэднээс 2-3 дахин бага цалин авч дарлуулан байж хэдэн төгрөгний төлөө явах ёстой юм бэ?
Монгол хүн яахаараа үр хүүхдээ тоолуулан ядуу зүдүүгээ батлан байж 3000 төгрөгийг 2,3$-ыг шагнал шиг доромжуулан авах ёстой юм бэ?

Монгол охид яахаараа заавал янхан болох ёстой юм бэ

Монгол авгайчууд яахаараа эрээний хужаа нарт өшиглүүлэн байж 100кг гахайг сэв хийтэл өргөж 1000км ийн цаанаас авчирч мөсөн дээр зогсон байж зарах ёстой юм бэ.

Яахаараа монгол жолооч замын цагдаагын өмнө гөлөг шиг хэдий болтол ингэждээрэлхүүлэн зогсох юм бэ.

Яахаараа дэлхийн хаа холоос өчнөөн юм болж байж авчирсан бараагаа авах гэж тэрнээс ч илүү дарамтийг монголын хил гааль дээр бид эдлэх ёстой юм бэ.

Яахаараа хүний хамар санаандгүй шүргэчихсэн мөнгөгүй монгол эр ганц худаг нэртэй өмхий нүхэнд амидаараа илжрэх ёстой юм бэ

Яахаараа энэ олон хэвлэл нийтлэл адилхан монгол түмнийхээ мууг бахдан дуулж амьдрах ёстой юм бэ.

Яахаараа монголын энэ үеийн үед новширч байсан төр нэртэй хий үзэгдэлд сүсэглэн мөргөсөөр монголчууд сүйрч байх ёстой юм бэ.

Яахаараа монгол хүн ажил хийгээд амьдаря гэхээр 50-150$ авах ёстой юм бэ.

Яахаараа өөрийнхөө газрыг хүнээс засаг нэртэй луварчдаас авах ёстой юм бэ.
Яахаараа өөрийнхөө алтыг хүнд өгөх ёстой юм бэ. /оюу толгой гэх мэт, монгол газар/
Энэ газрийн баялаг чинь монголчуудынх.
Миний баялгыг надад өг.

Яахаараа бидний монголчууд энэ дэлхийн болохгүй муу муухай бүхний цуглуулга болчихвоо
Хариулт–бид нэгдэж чаддаггүй

Бид хувиа бодомтгой

Бид атаархуу

Бид муу санаатай

Бид итгэлгүй

Бид архичин

Бид аймхай

Бид сагсуу

Бид онгироо

Бид бардам

Бид биеэ өмөөрөмтгий

Бид буруугаа хүлээдэггүй

Бид новшийн амьтад

Хамгийн хогийн орон болжээ.

Бид бурхнаас хараагдсан улс. Тэрнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Сүйрсэн, эзэнгүй, хоосон, ядуу, зүдүү, бохир, муухай энэ бол монгол.
Энэ бүхэн манж, социализм, сүүийн 15 жилээс өвлөн авсан бидний өмч.
Энэ сайхан өмчөөсөө салаад зүрх сэтгэл рүүгээ өнгийвөл найдвар бий.
Гэхдээ бар энэ тэр болох бол үлгэр
Засгийн газрыг муулах бол арга зам биш, гарч ирсэн шинэ хүмүүс ч тэдэн шиг л болно.

Энэ тэмцэлийг яаж зөв зүйтэй бүх нийтийг хамарсан үр дүнтэй зүйл болгох вэ гэдэг их чухал байна.
Бүгд хөдөлвөл бүх зүйл болно. Гэхдээ зүрх сэтгэлээ цэвэрлээд шүү. Тэгэхгүй бол хэдэн хүнээр тэдний тоог нэмээд, ганцруу хэдэн хүнийг шинээр илгээгээд энэ бүхэн дуусна.
Нийтийн сайн сайхныг ард олон хүсэх нь сайхан

Ардын сайн сайхныг мэдсээр байж хүсэхгүй байх нь тэдэнд сайхан

/Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button