Улсын гарьд Д.СУМЪЯАБАЗАР Ц.Цэрэнпунцаг зааныг даваад баярлаж, А.Родригест ялагдаад уйлж байлаа

Барилдах зав бараг олдохгүй юм гэсээр бидний яриа эхлэв.

-Бүдээ ирчихсэн байгаа болохоор хааяа нэг ажлаас хөндийрч бэлтгэл хийх, барилдах зав гарч байна. Дүү минь их түшигтэй шүү. Бүр сагс тоглох, хөлсөө гаргах ч зав олдохгүй байсан чинь дүү ирээд ажил нугалж өгч байна. Гэвч Бүдээ одоо эргээд явчихна, тулаантай юм. Тэгээд тавдугаар сарын сүүлчээр л ирэх байх даа.

-Өөрийг чинь сангийн, холбооны бас бус ажилд барилдах сайхан насаа зориулж байгаад харамсах хүмүүс байх л юм. Одоо хэдэн жил л сайхан барилдана шүү дээ. Бусад ажил хэргээ түр хойшлуулаад бэлтгэл хийгээд барилдаад байвал амжилт ч түргэн өсөх байх даа?
-Мэдээж, бөхөд дуртай ард түмэн маань бидний барилдахыг шимтэн үзэхийг хүсч байгаа. Би ямар ч байсан 35 хүртлээ үндэсний бөхөөрөө тогтмол барилдсаар байх болно. Гэхдээ өнөөгийн нийгэмд би энэ хоёр жилийг л алдах юм бол дараа нь зах зээлийн өрсөлдөөнд тэнцэхгүй болно. Цаг хугацаа өнгөрч, хийж бүтээх Golden time минь байхгүй болчихно шүү дээ.

-Улсын наадамд гурвантаа үзүүрлэлээ. Түрүүлэхэд юу дутаад байна гэж боддог вэ?
-Улсын наадамд түрүүлэхсэн гэж боддог. Энэ бол бөх болгоны мөрөөдөл, зорилгын оргил. Би ч гэсэн гурав үзүүрлэчихлээ, одоо түрүүлэх байх аа гэж итгэдэг. Тухайн өдрийн од, хийморь золбоо тэр наадмын түрүү бөхийг тодруулдаг юм. Боломж нь гарвал би түрүүлнэ ээ. Өдгөөгийн наадмын түрүү, үзүүр бөхчүүд бид нэгэн үед гарч ирж, бие биенээ ирлэж, эн тэнцүүхэн өрсөлдөж явна.

-Өнгөрөгч наадмаар Б.Гантогтох гарьдтай тун муу барилдсан. Бэлтгэл тийм муу байсан юм уу?
-Наадмын яг өмнө хордлогод орчихсон юм. Уг нь долдугаар сарын 8, 9-нд бэлтгэл жигдрээд, их сайхан болоод ирсэн. Гэтэл 10-ны орой гүйлгээд хоносон. Элдэв эм тариа хийлгэчихвэл муу нэр хоч зүүж магадгүй гэж бодоод лам багшаараа л аргалуулахыг хичээсэн дээ. Ер нь наадмын өглөө түрүүлэх тухай горьдоод ч хэрэггүй гэдгийг мэдэрч байлаа. Б.Гантогтохыг түрээд дайрахад нь хаана унах вэ л гэж харж явснаас биш тогтоно, тэгээд хаяна гэж бодож чадаагүй. Шуудагнаас хоёр татаад гар бадайрчихаж байна билээ.

-Яг наадмын өмнөх өдөр гэнэт хордлого өгдөг нь сонин юм аа. Арай нөгөө хараал гээч нь ирсэн юм биш биз дээ?
-Бид бие биедээ хараал хийнэ ч гэж юу байхав дээ. Гэхдээ гэнэт л хордлого болчихсон.

-Дотно найз, аварга Г.Өсөхбаярт наадмаар олон уналаа даа. Нөгөө даваад, унаад сурчихна гэдэг нь болоод байна уу?
-Өндөр аварга бид хоёр 1990 оноос хойш 15 жил сайхан найзалж явна. Бидний дунд наадмын хор шартай явдлууд гээд юу эс байхав. Наадмаар нэг нь давж нөгөө нь уначихаад маргааш нь урьдын адил инээгээд л уулздаг сайхан найзууд даа, бид хоёр. Бөхөд элэгтэй монголчууд маань бид хоёрыг хоёуланг нь хайрладаг байх. Бид ч хайрыг нь дааж явахыг их хичээдэг. Бидний дунд элдвийн яриа ярих, яс хаях ч тохиолдол байдаг. Гэвч бидэнд тэдгээр яриа нь үйлчлэхгүй болчихдог юм байна. Анх Архангайгаас нэг өндөр залуу ирсэн, Буур Жамьян аваргын зээ хүү гэнэ ээ гэж ярилцаж байхад нь би Очоод сайхан танилцъя гэж бодсон юм. Харин барилдааны хувьд бол цэвэр спортын өрсөлдөөн. Бие биедээ бууж өгөх тухай, тохирох тухай яриа бодол ч үгүй. Болсон юм болсноороо л дуусч байгаа юм чинь.

-Таныг эмээ дээрээ өссөн гэж дуулсан санагдана. Яагаад тэр вэ?
-Аав тээвэрт явчихдаг байлаа. Гэтэл намайг төрөөд арван хэд хонож байхад ээжид албаны чухал ажлаар хөдөө явах шаардлага гарсан юм билээ. Тэгээд л арван хэдэн хоногтой намайг эмээ дээр аваачиж өгсөн гэдэг. Би ч эмээгийн хүү болсон. 15 жил буянтай бууралтайгаа хамт байлаа шүү дээ. Эмээ намайг их хайрлана. Хичээлээсээ ирэх, ус аваад ирэхэд эмээ маань талх зүсээд давхарлаад тавьчихсан угтдаг байж билээ. Тэр үед чинь маслогүй талх л цохино шүү дээ. Заримдаа бүр элсэн чихэр ч үгүй л байсан байх. Их цэвэрч, нямбай буурал байсан даа. Эмээгийн минь тэр зан чанар надад ч шингэж үлдэж гэж би боддог юм. Хичээлээсээ орой ирчихээд эргээд л усанд явна, түлээ хөрөөднө гээд бүхий л ажлыг хийнэ. Долоо хоногт нэг удаа гэртээ очиж усанд ороод буцдаг байлаа. (инээв) 15 нас хүртлээ буянтай буурлыгаа түшиж өссөн болохоор би өөрийгөө эмээгийн хүү гэдэг юм. Эмээгийнхээ байсан Телевизийн хавиар хааяа явахад сэтгэл уяраад, багын явдлууд санагдаад, их сайхан байдаг даа.

-Багадаа Бушхүүгийн үлгэр кинонд аавтайгаа хамт тоглосон гэдэг байх аа?
-Ээ, тэр зураг авалтаас нь сүүлдээ бүр залхаж гүйцэж билээ. Халуун наранд нэг хэсгийг л дахин дахин аваад айна. Би ч жаахан байсан л даа. Бушхүүгийн үлгэр-ийн нэг хэсэгт Сугараа ах, Бүдээ бид гурав нэлээн тод гардаг юм.

-Кинонд тоглолоо гэж мөнгөн урамшуулал авч байв уу?
-Бодвол мөнгө төгрөг өгсөн нь дээгүүр явчихаа байлгүй дээ (инээв)

-Их аварга Асашёорюү Д.Дагвадорж багын л их дайчин характертэй байсан уу?
-Үеийнхнээсээ айна гэж мэддэггүй, тун ч дайчин хүүхэд байсан. Манайхнаас хамгийн зөөлөн нь Бүдээ. Би бол алтан дундаж гэх үү дээ. Сүмо бөх аварга дүүгийн минь характерт их тохирч байгаа гэж боддог. Ер нь сүмо бол зэвсэггүй л болохоос биш эрчүүдийн тулаан л байхгүй юу. Спортод аатай, шартай зан чанар зайлшгүй байх хэрэгтэй. Гэхдээ тэр аа, шарыг талбай дээр, барилдаан дээр л гаргах ёстойгоос биш, амьдралд энгийнээс энгийн явах сайхан.

-Дүүгээ та нар багадаа хэн гэж дууддаг байсан бэ. Одоо бол Аварга дүү гэх болжээ дээ?
-Багад нь Дорж гэж дууддаг байлаа. Одоо аварга дүү гэж дуудах болсон. Алдар хүндийг нь, амжилтыг нь хүндлэх ёстой юм.

-Одоо аварга дүүдээ ухамсрын шанаа өгч болох уу?
-Ээ, арай хүнддэх байх аа. Тэгээд ч нийгэм, орчин нь хүнийг их зөв төлөвшүүлчихдэг юм байна. Одоо аварга дүү минь харин надад зөвлөнө шүү.

-Алтан шаргал өнгийн маваши өмссөн нь тун сайхан зохисон харагдана лээ. Та нараас энэ тухай асууж, санал солилцсон тал бий юу?
-Аварга дүү маань шүтлэгтэй хүн. Далай багшийг их шүтнэ. Тэгээд алтан шаргал өнгийн маваши өмсвөл сэтгэлд нь сайхан дулаан юм гэж бодсон байх. Биднээс асууж барьсан юм байхгүй ээ. Важима гэдэг их аварга тийм алтан шаргал өнгийн мавашитай байсан гэнэ лээ. Тэр хүнээс ч асуусан юм шиг дуулдсан. Ер нь алтлаг өнгө их олон учиртай байж болно л доо.

-Өөрөө хэр шүтлэгтэй вэ?
-Шүтэх, бясалгах тал бий. Гэхдээ шүтэх, бясалгахыг амьдралынхаа зорилго болгочихвол бас бүтэхгүй л дээ. Миний хувьд өглөө гэрээс гарахдаа сан тавиад, зулаа өргөөд л гардаг юм.

-Б.Бат-Эрдэнэ аварга Их хурлын гишүүн болчихлоо. Мэдээж өөрөө энэ мэдээг их олзуурхаж хүлээж авсан байлгүй?
-Их аваргыг дэмждэггүй, хайрладаггүй бөх, монгол хүн гэж үгүй байх аа. Дүн нуруу сайтай, холч ухаантай хүн дээ. Баагий ах (Б.Бат-Эрдэнэ аварга) Их хуралд гишүүнээр сонгогдсоноор спортын чанартай хууль тогтоол батлахад их тус дэм болно гэж бодож байгаа. Бидэнд ч их тус болно. Би Баагий ахдаа баярлаж явдаг. Өсөхөө, Цэрэнпунцаг бид хэдийг яг л төрсөн дүү шигээ хайрлаж, зааж сургадаг юм. Олон жилийн их туршлага, ухаанаасаа бидэнд харамгүй хэлж, зааж өгдөг. Саяхан Зууны манлай аварга гэж олны хайрлаж, хүндэтгэж явдгийг нь МҮБХ нотлоод өргөмжлөл өгчихлөө. Найман жил наадамд дараалан түрүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай амжилт шүү.

-Хүчний бэлтгэлийг өрөөсгөл байдлаар хийсэн нь гарьд Д.Сумьяабазарын барилдааны амжилтад муугаар нөлөөлж байна гэж зарим хүн ярьдаг. Энэ тухай та юу боддог вэ?
-Бөх хүнд хүчний бэлтгэл зайлшгүй хэрэгтэй. Харин бэлтгэлийг яаж хийлгэхийг багш хүний торгон ухаан шийдэж, тамирчны хувь заяанд нөлөөлдөг байх. Одоо зарим залуус хэсэг хүчний бэлтгэл хийгээд л, дараа нь орхичихоор хүч нь тэр чигээрээ байгаад байх юм шиг санадаг юм уу даа. Хүч бол тодорхой хугацаанд тогтмол хийж байж тогтдог зүйл. Хэвтээ шахалт, таталт дөрвөн мөчинд тамир оруулна. Японд очоод би саунд сууж байтал 65 настай гэж өөрийгөө танилцуулсан нэгэн хөгшин орж ирлээ. Тэр өвгөний бие бялдар үнэхээр гайхалтай сайхан. Тэгээд бас Одоо ч хүчний бэлтгэл хийж байгаа гэж ярьж билээ. Тэгэхэд би их гайхаж, бишрэх шиг болсон шүү. Бас Х.Баянмөнх дархан аварга 1991 онд МНТ-ны 750 жилийн ойн барилдааны үзүүр түрүүнд Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байхад бүтэн цаг ноцолдоод унаж байж билээ. Баянаа аварга тэгэхэд 48 настай байсан шүү дээ. Байнгын бэлтгэл, уйгагүй хөдөлмөр гэдэг тийм л гайхалтай амжилтад хүргэдэг байх нь.

-Та нэг их тогтмол барилдаад байхгүй юм аа?
-Барилдаан цөөн болоод байгаа шүү дээ. Бараг сард нэг л удаа улсын цолтнуудын зодоглож болохоор барилдаан зохиогдох болжээ. Дээхнэ үед долоо хоногийн бүтэн сайн өдөр бүр 2-3 барилдаан болдог, түрүү бөхийн бай 30, 40 төгрөг байсан гэдэг. Тэгэхээр нэг өдөр гурван барилдаанд түрүүллээ гэхэд 120 төгрөг байнд хүртэх нь ээ. Тэр үеийн мөнгө ханш сайтай шүү дээ.

-Одоо түрүү бөх 400 мянган төгрөгөөс дээш бай хүртэж байгаа нь ямар санагдаж байна?
-400 мянга гэдэг тухайн үеийн 40 төгрөг л байхгүй юу. Тэгээд одоо хэрэгцээ өдөр ирэх тусам өсч байна шүү дээ. Гар утасны сарын төлбөр гэхэд л 200 мянган төгрөг хүрч байна. Тэгээд машины тос, бензин гээд л нөгөө 400 мянган төгрөг дуусчихна. Цаана нь маш олон хэрэгцээ үлдэж байгаа биз.

-А.Сүхбат, Г.Өсөхбаяр аварга нартай ярилцаж суухад мэргэжлийн бөхийн тухай дурсаж байсан. Өөрийн чинь хувьд энэ талаар юу бодож явна вэ?
-Бөхийг мэргэжлийн тал руу оруулна гэдэг санхүүгийн маш том асуудал шүү дээ. Шагналын сан гэж байх хэрэгтэй болно. Шилдэг 16 бөхөө барилдуулах юм уу, бэлтгэлийг нь хаана яаж хангуулах юм гээд л асуудал их бий. Хамгийн гол нь зөв менежмент хэрэгтэй. Бөхчүүд өөрсдөө үүнийг шийдэхгүй, эрдэмтэн мэргэдийн санал бодлыг сонсож, сайтар тунгааж байж болох эсэх тухай нь яригдана. Одоо ч залуу бизнесмен, хөрөнгөтэй хүмүүс хурдан морийг их сонирхож, тийш мөнгөө хаях болжээ.

-Хурдан морь гэснээс өөрөө адуунд хэр вэ дээ?
-Багадаа байнга хөдөө явж амардаг, адуун дээр байх дуртай байлаа. Адуунд иртэй юу гэвэл иртэй л байсан гэж боддог.

-Бөх болох хүсэл, зорилго хэзээнээс төрж эхэлсэн бэ?
-Мэдээ орсон цагаас л Би бөх болно гэсэн бодол уураг тархинаас маань салаагүй. Багаасаа л миний мэргэжил, зорилго, хүслийн тухай асуудал тодорхой байсан гэж болно доо.

-Хамгийн их омогшин баярлаж байсан даваагаа дурсана уу?
-Зааны даваанд Ц.Цэрэнпунцаг зааныг хоёр дараалан хутгаад давж байсан минь миний амьдралын хамгийн тод, гэрэлт дурсамж байдаг юм. Бас Эрэл-ийн 10 жилийн ойн барилдаанд А.Сүхбатад хөлөө алдчихаад тийчилсээр байгаад мултарч байлаа. Жижиг, миний ард гарчихаад унаж байгаа бичлэгийг үзээд би Юу болоод байгаа юм бэ? гэж их сэтгэл хөдөлж байсан.

-Тэгвэл хамгийн харамсалтай барилдаанаа дурсана уу?
-Сиднейн олимпод Кубын А.Родригест ялагдсан нь хамгийн харамсалтай. Уг нь медаль их ойрхон байсан даа. Родригест ялагдчихаад дэвжээнээс буухад нулимс зүгээр л урсаад байсан. Оросын алдарт бөх Адлан Вараев хажууд ирчихээд нуруу руу цохиод л намайг тайвшруулах гээд байж билээ. Тэр барилдаанд би дүрэм сайн мэдээгүй, хүнээр буруу тайлбарлуулсанаас болж ялагдсан юм. А.Басхүү багшаас бэлтгэл дээр Золгооноос гадагш гарвал яах вэ, ямар дүрэмтэй вэ гэж асуухад Золгооноос гарчихвал нөгөө талаараа л золгоно гэж хэлж байсан юм. Тэр үгс нь сэтгэлд хадагдчихаад барилдааны үед би Золгооноос гарвал дахиад золгоно гэж бодоод арчихсан юм. Гэтэл нэг торгууль, нэг оноо алдчихсан. Родригесийг золгооноос дайрахад нь би ямар нэг мэх хийгээд дэвжээнээс гаралгүй, дор нь уналаа гэхэд нэг л оноо алдах байсан. Тэгээд би ялж чадах байлаа. элтгэлийн барилдааны үеэр би Узбекистаны А.Таймазовыг 32-оор хожиж байлаа. Таймазов уурлаад хогийн сав эмх өшиглөөд хаячихаж билээ. Миний хувьд ОХУ- ын Давид Мусульбес л хамгийн хэцүү нь байх байсан болов уу.
-Мэргэжлийн бөхөөр Боб Сапптай тулалдахад тэр аварга том биетэй, булчин шөрмөс нь зангирсан амьтнаас айх, эмээх сэтгэл төрсөн үү?
-Ер нь зэвүүцсэн шүү. Тэглээ гээд дэвжээн дээр гарчихаад Би больё оо гэлтэй биш дээ. Бөх хүн рингэн дээр арахаар барилдаан л хэрэг болж байгаа юм. Намайг хонгодоод хэд хэд дайрахад мань нөхрийн царайд айдас ургасан байх шиг харагдсан. Боб Сапп бас их зальтай, биеэ тосолчихсон байсан. Уг нь тосолж болохгүй дүрэмтэй. Тэгээд гэмтэл маань сэдэрчихсэн нь харамсалтай байсан даа.
-Мэргэжлийн бөх, эрчүүдийн тулаан үнэн чанартаа зодооны урлаг шүү дээ. Өөрөө багадаа зодоонд сайн байсан хэрэг үү. Яагаад ер нь спортын энэ төрлийг сонирхох болов оо?
-Би багадаа зодолддоггүй байсан. АНУ-ын чөлөөт бөхийн олон од мэргэжлийн бөхийн тулаанд оролцож байхыг араад Би эднээс юугаараа дутдаг юм гэж л бодсон юм. Багаасаа бие хамгаалах урлагаар хичээллэж байсан бол амжилт гаргахад их дөхөмтэй юм билээ. Мэргэжлийн бөхийн тулаан гэдэг санхүүгийн хувьд их боломжтой, ашигтай тулаан даа.

-Одоо дахиад тулаанд орно гэж бодож байна уу?
-Сонирхол буурна гэж байхгүй ээ. Надад тулааны хэд хэдэн санал тавьчихаад байгаа. Гэвч одоохондоо хариу гөөгүй л явна. Тулааны гэрээ хэлэлцээр Бүдээгийн клубээр дамждаг юм.

-Асашёорюү сан-гийн ажил гээд л бичиг цаасны ажилтай зууралдах болжээ дээ. Бичиг цаас ч их ядраадаг эд ээ?
-Харин тийм ээ, зүгээр суухаар юундаа ядардаг юм бэ гэж би боддог байлаа. Гэтэл амаргүй ажил юм аа. Бас хүн удирдана гэдэг төвөгтэй л юм байна. Би КТМС-ийг маркетингийн удирдлагын мэргэжлээр төгссөн юм.

-Өвөрхангай аймагт Бөхийн өргөө барих ажлыг таныг санаачилж хийхээр болсон гэж дуулсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Нутагтаа Бөхийн өргөө барих ажлыг эхлүүлнэ дээ. Өврийн хангайгаа гэсэн сэтгэлтэй бүх хүнийг энэ үйлсэд оролцуулах бодолтой байгаа. Дан ганц бид бүгдийг үүрээд зүтгэх хэцүү шүү дээ. Мөд аймгийнхаа шинэ Засаг аргатай уулзана даа.
-Асашёорюү сан-гийн үйл ажиллагаа ямар түвшинд явна вэ?
-Саяхан бид 2004 оны сангийн тайлангийн хурлаа хийсэн. Сангийн үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, гадаад отоодын харилцаа холбоогоо сайжруулах талаар ярилцсан. 2004 онд манай сан 137 байгууллага, хувь хүмүүсийн үсэлт санал бодлыг сонсож 54-ийг нь шийдвэрлэсэн. Бид хандив, тусламж маягаар бус, төслийн чиглэлээр ажиллая гэж бодож байгаа. Өнгөрөгч онд нийслэл хотын тохижилтонд зориулж Асашёорюү цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа. Мөн олимпийн наадамд оролцсон баг тамирчдаа Мизуно фирмийн хувцсаар бүрэн ангалаа. Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүний 80 хувийг цэнхэр цамцаар хангаж өглөө. Электрон жаал нхпүрэвийг Японд болсон олон улсын тэмцээнд зардлыг нь дааж оролцуулсан нь амжилтад хүрч Гран при үртсэнд баяртай байгаа. Энэ мэт олон ажлыг бид хийж, бүтээжээ.

-Саяхан чөлөөт бөхийн холбооны хурал боллоо. Өөрөө спортын энэ төрлөөр хичээллэж ирсний хувьд бодол аналаа хэлнэ үү?
-Их спортод хаана нь яваагаа мэдэхгүй, зах замбараагүй болчихсон байгууллага олон болжээ. Бокс, чөлөөт бөх ас иймэрхүү хандлагатай болоод байна уу даа. Харин жүдо, буудлага л арай гайгүй явж байх шиг харагдаж байна. Бээжингийн олимп хаяанд иржээ. Бид урд хөрш рүү камераа үүрээд, далбаагаа өргөөд, медаль горьдоод, тамирчдадаа итгээд л давхиад очно. Харин энэ удаад бид дахиад л Болсонгүй, бүтсэнгүй гэсэн үгийг амнаасаа унагаж ирэхгүй л байх хэрэгтэй. Монголын ард түмэн өнгөрөгч олимпийг нүдээрээ үзэж, мэдэрлээ. 2008 онд бүр илүү мэдэрч, Монголын спортын түвшинг бодитоор нь харах болно. Гэтэл одоогийн чөлөөт бөхийн залуус Олимпод оролцох юмсан, медаль авах юмсан гэж бодож байгаа юм уу? Чөлөөтийн зааланд очиход эх толгой нь мэдэгдэхгүй нэг л хуйларсан байдал харагдах юм. 1989 онд анх СТО-ны чөлөөт бөхийн зааланд ороод гарахдаа би Энэ дэвжээн дээр энэ сайхан бөхчүүдтэй хамт гарч үзэх юмсан гэж шүүрс алдаж байж билээ. Одоо агш шавийн хоорондын ялгаа, харилцаа бэрх болжээ. Багшаа хэрхэн хүндлэх, айхыг ер нь хүүхэд, залуус мэдрэхгүй байх шиг. Бидний үед ах нараасаа айдаг, дуудахад нь очоод л массаж хийж өгдөг, хэлсэн үгээр нь айдаг байлаа. Ер нь хагас цэргийн зохион байгуулалттай, сахилга бат тун сайтай байж л сая амжилт гарна.

-Өөрөө спортоо харж үзсэн, дэмжиж тэтгэсэн спортын зүтгэлтэн болох нь ээ дээ?
-Тиймээ, спортын зүтгэлтэн болох бодол бий. Миний энэ амьдралыг спорт надад өгсөн учраас би эргээд портдоо бүхнээ зориулах үүрэгтэй. Хүчтэн клуб байгуулаад жүдо, чөлөөт бөх гээд бөхийн бүхий л төрлөөр үүхдүүдийг авч бэлтгэл хийлгэх болсон. Чөлөөт бөхийн багшаар А.Цэдэнсодном, жүдогийн багшаар Х.Болдбаатар жиллаж байгаа. Яваандаа бид өөрийн гэсэн заал танхимтай, тамирчдыг хүлээж авах буудалтай болох зорилготой байна. Энэ зорилгоо мөд биелүүлнэ гэж бодож байгаа. Ц.Цэрэнпунцаг, Б.Адьяахүү гээд бөхчүүд маань бөх болчихоор хүүхдүүдийг клубт авчирч өгдөг болсон. Гэхдээ жүдогийн секцэнд оруулах юм аа. Чөлөөт бөх амжилт, жил муутай байгаа болохоор тэр л дээ. Уг нь чөлөөт бөх бол жинхэнэ гол ясны тамир шаардсан сайхан спорт юм шүү.

-Танай гэр бүл Хүчтэн гэдэг овог авсан гэж үнэн үү?
-Үнээн, бид Хүчтэн овгийнхон. Өвөө маань цэргийн заан цолтой, бие томтой, хөдөөний хүдэр сайхан эрсийн эг байсан гэдэг. Ээжийн минь нагац ах Улаан хүзүү Дэлэг арслан улсын наадамд 10 давж түрүүлж байсан алдартай өх. Тийм болохоор аав ээж хоёр маань яриад Хүчтэн гэдэг овог авсан юм.

-Та хэд аавдаа өндрөөрөө хүрдэг үү?
-Үгүй шүү. Аав 186 см. Аварга дүү 184 см. Би бараг хамгийн жижиг нь, 181 см. Одоо тэгээд улам жаахан болоод байх шиг санагдах болжээ.

-Гарьдын маань хообий юу билээ?
-Загасчлах дуртай. Их сонирхолтой, сайхан байдаг юм. Загас барьчихаад гаргаж ирэх үе сайхан шүү. Би нэг удаа 1 м 40 см цурхай загас барьсан. Хэрлэнгийн эхээд өгсвөл загас ихтэй юм шиг байна лээ. Энэ жил Хөвсгөл рүү явж загасчилна гэж бодож байгаа.

-Та нарын нэг үеийн хүчтэнүүд чөлөөт бөхөөр бие биенээ ирлэж, чамгүй амжилтад хүрч явсан даа?
-Биднээс Б.Гантогтох дэлхийн медальд хамгийн ойртсон бөх юм шүү. Гантогтохын чөлөөт бөхийн арга барил, мэх гайхалтай сайн байсан. Үндэсний бөх нөлөөлөөгүй бол тэр дэлхийгээс медаль авах байсан гэж би боддог. Би 1996 он хүртэл Гантогтоход дандаа ялагддаг байсан. Харин 1996 оноос эхлээд тэнцдэг, хождог болоод ирсэн. Өсөхөө бол харьцангуй сүүлд чөлөөт бөхөд орж, яваандаа нягтраад сайжирч байгаа бөх. Өнгөрөгч олимпод Өсөхөөг сайн барилдах байх гэж их горьдож байсан шүү. Резайд ялагдахад нь ууж байсан ундааныхаа шилийг хага шидээд, орилоод босоод ирсэн. Чөлөөт бөхийн хөгжил, хувь заяа бүрхэг байна.

-Үндэсний бөхийн цолны найрааны тухай юу хэлэх вэ?
-Хичнээн саяар тэгж, ингэж найрлаа л гэдэг. Гэвч ямар ч нотолгоо байхгүй, хий яриа л явна шүү дээ. Энэ дэл сул яриа сөрөг талтай юм шиг санагдаад байгаа. Нутгийн залууг, шавиа дэмжих үзэл уламжлал болоод ирсэн зүйл. Үүнийг л элдвээр хардаж сэрдээд байх шиг санагддаг.

-Өөрийг чинь гарьд цолыг хүртсэндээ таатай, таагүй ханддаг гээд л олон янзаар цуурдаг. Та нэг мөр хариулт өгнө үү?
-МҮБХ-ны хурал болоод, хуралдаад л байдаг. Хэн нь зөв, аль санаа нь зүйтэй юм гэдэг дээр их хугацаа зарсан. МҮБХ-ны удирдлагууд их ядарсан болов уу. Гэвч үүний дүнд дүн нуруу сайтай хууль, дүрэмтэй болсон. Гарьд гэдэг арслангийн эрэмбэтэй сайхан цол. Би арслангуудын ард л ам авч байна шүү дээ. Зарим хүмүүсийн худал, ташаа ярих яах вэ. Төрийн шийдвэрийг бүгд хүндлэн дагаж, дээдлэх ёстой. Хангарьд шувуу нийслэл хотын бэлгэдэл, шүтээн болсон амьтан. Гарьд шувуу могой зуучихаараа хангарьд болчихдог гэж Өсөхөө бид хоёр инээлдэж ярьж байсан юм. Би Өсөхөөд Чиний аваргын малгайд гарьдын дүрс бий. Тэгэхээр чи бид хоёр адилхан юм биш үү гэхэд Өсөхөө Могой зуухаараа хангарьд болдог юм. Чинийх могойгүй учраас минийхээс өөр гэж хэлж билээ. Энэ ч наргиа л даа. Гарьд сайхан цол оо.

-За, илэн далангүй ярилцсанд баярлалаа. ТЦ сонины уншигчдынхаа өмнөөс улсын наадамд ямар ч байсан түрүүлээрэй. Бөх сонирхогчид тэр өдрийг хүлээж байна шүү гэдгийг танд дамжуулан хэлье.
-Өндөр хариуцлага авлаа, баярлалаа. ТЦ сонины нийт уншигч, бөх сонирхогчдодоо эрүүл энх, эрхэм сайхан амьдралыг ерөөн бэлгэдье.
Ярилцсан Б.ЦАГААНБААТАР
Р.МөНХДАВАА
(таванцагираг 2005-03.23)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments