Энэ улсад ЭЗЭН байна уу?
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тус хөдөлгөөнийхний зохион байгуулсан ээлжит цуглаанд оролцогчид Төрийн ордны нэг хэсгийг эзлэн авлаа. Сонинууд энэ үйл явдлыг Бунхант индрийг эзэллээ гэж бичиж, телевизээр ч харуулсан. Бунхант индэр чинь Төрийн өргөө, Монгол Улсын их хоймор яалт ч үгүй мөн.
Жагсагчид цагдаа нарын хоёр давхар хамгаапалтыг сэтэлж Сүхбаатарын талбайд орж иржэз. Хэрэв зохион байгуулагчид нь л хориглоогүй бол тэд Төрийнхөө ордонд ёс бусаар хөл тавихаас ч байдалтай байсан. Тэд тэнд ороод юу хийх байсан бол? Ер нь ямар зорилгоор жагсаж буй юуны төлөө. хэний эсрэг тэмцэх гээд байгаа, ийм үед яаж хандах ёстой, өөрсдийг нь хэн удирдаад байгаа зэргээ ч сайн мэдэхгүй, хий хөөрч догдолсон, дүйвээнээр яваа олон хүн юу ч хийж мэднэ. УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбатын ажлын ныхны өрөөнд халдсан гээд Жагсагчид ордонд орсон бол ёстой энэ юу ч биш болж ч мэдэх байсан гэж бодогдоно. Бидний эсрэг ус шурших гэх мэт арга хэмжээ авбал Ордон руу дайрч орно. Бид буудахаас ч айхгүй гэж зохион байгуулагчид нь хэлж байсан гэж байгаа. Төрийн ордны тухай хуулийг зөрчиж, түүний сануулж баигааг биечлэн хүн ирж бичгээр мэдэгдэж байхад цуглааныг зохион байгуулагчид тэр бичгийг уншиж ч үзэлгүй ураад хаячихсан гэсэн.
Жагсагчид энэ удаа Төрийн ордонд хууль бусаар арай нэвтэрсэнгүй. Харин ирэх сарын 7-нд Төрийн ордон руу дайра/ыг зохион байгуулагчид нь уриапсан. Тэд хүмүүсийг ийн турхирахдаа АН-ын туг далбааг ашигласан. Үүнийг АН эсэргүүцэж мэдэгдэл гаргасан. Иргэний хөдөлгөөниихөн сонсоход зев юм яриад байгаа юм шиг Мвртөв хууль бус үйлдэл рүү бусдыг турхирдаг нь анзаарагдаж буй.
Аливаа үймээн бужигнаан болохыг хүсч хүлээж, бүр анаж байдаг гэж хэлж болохоор Л.Гүндалай, Н.Дашзэвэг гэх мэт хүмуүс жагсагчдын дунд байсан. Иймэрхүү хэвийн бус үзэгдэл дээр дөрөөлж, түүгээр далимдуулж тодорхой хэсгийн дотор ч гэсэн алдагдсан нэр хундээ өргөх. бусдаас ялгарч олон түмэнд арай тод харагдах боломжийг ашиглахыг эрмэлздэг овсгоотой улс ер нь
хааяагүй л байдаг. Өшөө хорслоо тайлах, хонзонгоо авах гэсэн хүмүүс ч ийм тэмцэлд нэгдэх нь цөөнгүй.
Манай жагсагчдад гаднын үйл явдал ч нөлөөлсөн. Тэд жагсаж байхдаа Киргизийн сөрөг хүчнийхэн Засгийн газрын ордноо эзлэн авчээ. Тэд амжилтад хүрсэн байна хэмээн урам зориг орж байсан. Үлгэр жишээ аваад байгаа тэр алтан зулын хувьегал-ын тухай хэдэн үг хэлье. Киргизийг 1991 онд тусгаар улс болсноос нь хойш ардчилал сайтай улс хэмээн Өрнөдөд ярих болсон. Алан хядах ожиллагааны эсрэг хийх Ж.Бушийн тэмцлийг дэмжиж буйн илрэл иулгож цэргиин оаазаа нутаг дэвегэр дээр нь байгуулахыг Киргиз зөвшөөрсөн. Ингээд Америк, Оросын цэргийн бааз эднийд худалч хүнд холхон саахалтын зайтай оршиж байх болсон юм. Киргизэд сая болсон үйл явдлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Зөвхөн эхлэл гээд энэ хөдөлгөөн ардчилсан үйл явц руу шилжих ёстой гэж хэлсэн.
Киргизэд болж буй үйл явдалд АНУ ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байгаа ч сөрөг хүчнийг нь дэмжих уүднээс 31 сая долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээ бий.
Киргиз нь Афганистанд нөлөө ихтэй гэж ярьдаг. Хамгийн гол нь БНХАУ-тай хиллэдэг. Энэ байдал нь ч түүнийг Америк сонирхоход нөлөөлсөн байж болно.
Ер нь том гүрнүуд жижиг улсуудаар зугаацах нь их байдаг. Хүсвэл тэд жижиг улсуудын нэгэнд нь үймээн дэгдээх юу ч биш. Жижгүүдийг хооронд нь мөргөлдүүлж цус асгаруулахаас ч тэд буцахгүй. Киргизийн хувьегалд одоо Саакашвили, Ющенко нар шиг лидер алга. Цаашаа ямар замаар хэрхэн явах тухай хөтөлбөр төлөвлөгөө битгий хэл төсөөлөл ч сөрөг хүчнийхэнд байхгүй байна уу гэлтэй. Зохион байгуулалт их муутай. Сөрөг хүч эрх мэдлийг гартаа авах явцад эмх замбараагүй байдал газар авсан. Дээрэм тонуул гаарсан. Акаевын гэргийн мэдэлд байсан гэх Бишкекийн хамгийн том дэлгүүрийг ёстой будаа болгосон байхыг нь телевизээр бид үзлээ.
Тэгвэл бид ч Киргизийн араас ороход бэлэн байна бус уу? Бунхант индэр дээр нь баахан улс гарчихаад хашгичиж байхад тэр Төрийн ордон дотор эрх мэдэлтнүүдээс хэн нь ч байгаагүй бололтой. Жагсагчдын тавьж буй шаардпагыг тэдний сонорт хүргэхээр явсан УИХ-ын гишүүн Л.Гүндалай л лав эргэж ирээгүй гэсэн.
Дээр өгүүлсэнчлэн Киргизийн адил бужигнаан Монголд болвол АНУ мэтийн их гүрнүүд Хятадтай хиллэдэг Монголд нөлөөгөө улам бэхжүүлэх ая таатай нөхцөл бүрдлээ л гэж баярлахаас бус хөөрхий монголчуудын амьдрал хэцүүдлээ гэж санаа зовох нь юу л бол. Хүн өөрийнхөө өмнө, өрхийн тэргүүн гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээдэгтэй адил эрх баригчид Монгол Улс, бүх иргэний өмнө хариууцлага хүлээх ёстой биш үү.
Жагсаал цуглаан хийхийг зөвшөөрдөг ч тиим үйл ажиллагааны үед мөрдөх хууль манайд бий. Тэр хуулийг нь зөрчөөд Төрийнхөө ордон руу хууль бусаар нэвтэрч байхад нөгөө төр, засаг, хууль дэглэм сахиулагчид маань хаана байв аа? Ер нь энэ улс оронд маань эзэн байна уу? Ерөнхийлөгчийн сонгуульд хамаг анхаарлаа хандуулчихаад бусад юуг ч хайхрахаа больж улс орноо хөсөр орхив уу. Ямар ч үед улс эзэнтэй, Төр үүргээ гүйцэтгэж байх ёстой. Төрийн ажилд өчүүхэн ч зай завсар, ангал байх учиргүй.
Манай төр хэтэрхий аймтгай, хулчгар, хаяагаа манасан, арчаагүй, сул дорой болжээ. Нэг хүний биед хүрчихвэл буруудчих болов уу, нэг хүний өөдөөс дуугарчихвал шүүмжлэлд өртчих байх гэсэн янзтай. Төр үүргээ биелүүлэхдээ хөндүүр юманд хүрэх гэж байгаа юм шиг халж ядаад байвал нэр нүүрээ барна. Ёо бус юмыг таслан зогеоохдоо төр хэнээс ч эмээх ёсгүй. Энэ нь ардчиллыг эсэргүүцэж буй юм ер биш. Харин түүнийг хамгаалж, бэхжүүлж буй хэрэг. Ардчилал гэдэг чинь чанд сахилга бат гэдгийг харуулж буй явдал болно. Хэнээс ч асуулгүй, хэнээс ч ширвээтэлгуй, өөрөө мэдээд хийдэг ажил гэж төрд байх ёстой. Төр ингэж чадвал хүчтэй, олон түмнээрээ хүрээлүүлж чадна. Түүнээс биш хэдэн хүн бөөгнөрөөд, дуугаа жаахан өндөрегөхөөр л сүүлээ хавчаад алга болдог төр, заегийн удирдлагаар бид яах юм бэ? Аягүй бол нөгөө УИХ-ын гишүүд нь тэр үед хувийн бизнесээ хөөцөлдөөд, спиртийн наймаагаа яриад явж байсан биз.
Ер нь хатуухан хэлэхэд манай улстөрчид Монгол орноор, монголчуудын амьдралаар тоглож байна. Тэр тоглоо-мынх нь гол дүрэм-өөрөө яаж ийгээд УИХ-д сонгогдох, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, сайдын сэнтийд залрахын тулд ая тал алдалгүй, авлигаа базааж, ар талаа бэхжүүлэх явдал. Тиим ч учраас төрийн өндөрлөгүүдээс дорвитойхон дуугардаг, юу юугүй эхлэх гээд байгаа хаврын синдромыг улс үндэстний эрх ашгийн үүднээс зохицуулахын төлөө зүрх сэтгэлээ зориулах улстөрч Саарал ордонд өнөөдөр лав алга бололтой. Тэд гагцхүү өнөө маргаашгүй нэр дрвшигчид нь тодорч дуусах Ерөнхийлөгчийн сонгуулиар л амьсгалж толгоигоо гашилгацгааж байна. Гэтэл энэ хооронд нь улс орныг бүхэлд нь хамарсан улс төрийн хямрал нүүрлэчихээд байдаг. Уг нь өнгөрсөн баасан гаригт болсон энэ үйл явдлын дараа парламентын засаглалтай энэ улсын парламентын ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газар хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаж эе эвийг яаж бататгах, эх орондоо нүүрлэсэн ядуурал, дээдсийн хүрээний авлигаас яаж салах, ард олноо яаж тайвшруулах, улс төрийн хямралыг хэрхэн гэтлэх тухай ул суурьтай хэлэлцмээр юм даа. Авлигад өртсөн эрх баригчид, улс төрийн буруу бусармаг үйл ажиллагаатнууд улс эх оронд нь аюул нүүрлэмэгц ард олноо дайн дажин, үймээн самууны галын дунд хаячихаад эхнэр хүүхэд, эд хөрөнгөө аваад сүүлээ хавчиж зугатдагийг Акаевын жишээ харууллаа. Гэтэл тэр хүн цагтаа ЗХУ-ын академич, олон улсад нэртэй эрдэмтэн, Нобелийн шагналд нэр дэвшигч, ардчиллын салхийг Киргизийн уул талаар хагалан довтлогч байлаа. Тэр арав гаруй жилийн дотор л ийнхүү тэс өөр дүрд хувилан одоо эх орондоо эргэн очих нүүргүй болжээ. Монгол, Киргиз хоёр сайн муу олон талаараа тун чиг төстэй учраас л Монголын эрх баригчдад энэ жишээг тэд мэдэж буй ч дахин сануулмаар байгаа юм.
Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөнийхөн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дугуй танхимд зохион байгуулсан нэг ярилцлагаа Эрүүл нийгмийн төлөө эв нэгдлийн чуулган гэж нэрлээд ардчилсан хувьсгалын II шат эхэллээ хэмээн дүгнэсэн байна лээ. Үнэхээр ардчилсан хувьсгалын II үе шат эхэлж байгаа юм бол бид түүнийг их аятайхан, бусдад үлгэр болохоор журамтай хийх ёстой. Бид эхний шатыг нь хэнээс ч аятайхаи хийсэн шүү.
Өөрчлөлт шинэчлэл хийх гэсэн аливаа хувьегал анархизм руу гулсан орохдоо их амархан байдаг. Үүнийг Киргизийн байдал зарим талаар харуулсан. Киргизийн сөрөг хүчнийхэн Төрийн ордондоо дайрч ороод Ерөнхийлөгчийн сандал дээр нь сууж үзэж доог тохуу хийж байна лээ… Бишкек хот ч танигдахын аргагүй болсон… Бид ийм юмнаас үлгэр авах ёегүй.
Монголд иймэрхүү балмад зүйл газар авбал гагцхүү эрх баригчид л хариуцлагыг нь үүрэх болно. Энэ улсад эзэн байна уу?
И.РЭНЧИНХАНД
(өнөөдөр 2005-03-29 075)