Д.Энхбат, Л.Санжаасүрэн нарын ялыг хэвээр үлдээв

Нийслэлийн Чингэлтэй дүүргийншүүхээс төрийн нууц задруулсан гэж үзээд эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлийн нэгд зааснаар Д.Энхбатад гурав, Л.Санжаасүрэнд 1.6 жил хорих ял оноосон билээ.
Д.Энхбатыг Францаас эх оронд нь авчрахдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж өмгөөлөгч Л.Санжаасүрэн удаа дараа мэдэгдсэн. Гэвч Д.Энхбагыг өмгөөлөх явцдаа улсын нууц задруулсан гэж хууль хяналтынхан үзсэн билээ. Өчигдөр болсон хяналтын шатны шүүх хурлаас анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ.
(өнөөдөр 2005-03-29 075)