Германыг бишрүүлсэн Урнаа Монголд ирнэ
Ордос нутгаас ирсэн дуучин бүсгүйн эгэл төрх, уярам хоолойг нь үнэлэхээ бас мартсангүй бололтой. Олон улсын шилдэг уран бүтээлчийг тодруулдаг Германы наадмаас 2003 оны шилдэг эмэгтэй дуучны шагнал хүртжээ. Сонирхолтой нь, тэрбээр Хятад бус Монгол үндэстний өмнөөс өөрийгөө танилцуулдаг байна. Европын зарим оронд түгж эхлээд буй дуунуудаа монгол хэлээр дуулдаг. Германы хөгжмийн мэргэжилтнуүд дуучин бүсгүйн уран бүтээлийг дэмжиж, хамтран ажилладаг байна.
Монгол үндэсний урлагийг сурталчилж буйгаа мөдхөн тэрбээр танилцуулах гэнэ. Европчуудын талархлыг хүлээгээд буй ордос нутгийн Урнаа угсаа гарал нэгтэй ард түмэндээ өөрийгөө таниулахаар ирэх зургадугаар сард ирэх сурагтай. Амилал тэргүүтэй уран бүтээлүүдээ тэр сонирхуулах юм.
Э.ГАНАА
(өнөөдөр 2005-03-29 075)