Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийх хуулийг Засгийн газар санаачилна

тэр нь цагтаа ардчиллын алтан хараацай хэмээн овоглогдож явсан Ц.Элбэгдорж болохоор нүд нь орой дээрээ гарсан хүн лав л сэтгүулчдийн дунд байсангүй. Ц.Элбэгдорж Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-ий удирдагчдыг өчигдөр өрөөндөө хүлээн авч, үгийг нь сонсов.
Энэ үсэрээ тэр иргэд Сүхбаатарын талбай дээр жагсах эрхийг баталгаажуулсан хуулийг Засгийн газар санаачлан УИХ-д оруулна гэж хэллээ. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн-ий гурван шаардлагын нэгэнд Ерөнхий сайд нааштай хариу өгсөн нь энэ. Гэхдээ жагсаал цуглаан хийхдээ зодолдож болохгүй гэх мэтээр хориглох заалтууд оруулахаа ч мартахгүй аж. Харин тэмцэгчдийн өөр нэг шаардлага болох Ард тумний түр их хурал байгуулах саналыг Ц.Элбэгдорж Энэ бол явахгүй ээ гэв. Сонгогчдоо доромжилсон хэрэг. Саяхан бид сонгууль хийсэн. Бусад улсуудаас ялгаатай нь Монголын сонгуулийн үр дүнг баруун, зүүнгүй хүлээн зөвшөөрсөн. Ардчилсан нийгмийн гол үнэт зүйл нь ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөх гэж тайлбарлав. Гэсэн ч тэр Иргэдийн түр хурлаа ямар зарчмаар байгуулах санаатай-г нь зочдоосоо
тодруулав. Одоо байгаа 76 гишүүнийг мөнөөх түр хуралдаа багтаана гэж Ж.Батзандан мэдэгдлээ.
-Тиим муухай улсуудыг бас оруулах юм уу гэж Ерөнхий сайд ёжтойгоор лавлав. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн Засгийн газар, УИХ байна. Худал амлаж, хууль зөрчиж гарч ирсэн… гэх мэтээр баахан авч өгсөн-ийхөө дараа ингэж хэлсэнд нь Ерөнхий сайд бага зэрэг гайхсан бололтой.
Иргэний дайн гаргахгүй байх гарц нь Иргэдийн түр хурал байгуулах гэж Ж.Батзандан их л сүржин тайлбарлахад зарим сэтгүүлч тэсэлгүй инээх дуулдсан. Мөнөөх 76 дээр жендэрийн асуудлыг бодолцоод эмэгтэйчүүдийн төлөөлөл энэ тэрийг ч оруулах юм байх. Ж.Батзандан, О.Магнай нар жагсаал, цуглааныхаа үсэр ярьдаг танил өгүүлбэрүүдээрээ эрх баригчдыг бут авна лээ. Ерөнхий сайд
чих зөөлөнтэй сууж, тэдний үгийг сонсоод Та нарын ярьж байгаа зарим юм таалагдахгүй байна. Гэхдээ ярих эрх чөлөөний чинь төлөө тэмцэж явсан гэж хэлсэн. Засгийн газрын тэргүүн боломж рлдонгуут өөрсдийгөө өмгөөлөөд авахаа ч мартсангүй. Монгол өнөөдрийн шилжилт хийж байгаа орнуудын загвар гэж гаднын зарим судлаачид дүгнэдэг гэлээ, тэр. Хуулиар нийгмийн харилцааг зохицуулна гэдэг зэрлэгүүдээс, хямралтай нийгмээс ялгаатай. Нэг сая хүнтэй хотод 2000-3000 хүн жагсаж л байг л дээ гэнэ. Жагсаал, цуглаан удирдаж явсан туршлага нь ч мэр сэр харагдаад байв. Бид сая 10 мянгуулаа жагссан. Дараагиин удаа 20 мянган хүн жагсана гэж Ж.Батзандан сайрхсан чинь Бид ч цагтаа хүнийхээ тоог өсгөөд мэдээлчихдэг байсан юм аа гээд инээж байна лээ. Жагсагчдын ард хэн байгаа гэж бодож байна гэж сүүлд нь сэтгүүлчдийг хэрэгт дурлахад Ц.Элбэгдорж
-Ерэн онд биднийг жагсаал хийхэд Та нарын ард хэн байна гэж асуудаг байсан. Ингэж асуух нь бас л бидний сэтгэлгээ өөрчлөгдөөгүй байгаагийн шинж. Идэвхтэй иргэд л сайн нийгэм байгуулж чадна гэж хариулсан.
Ерөнхий сайдад Чихэр шиг сонсогдсон зүйл ч иргэний хөдөлгөөнийхний шаардлага дунд байжээ. Авилгалтай тэмцэх асуудлыг энд онцолсон хэрэг. Иргэний хөдөлгөөний залуусаас тэрбээр авилгалтай тэмцэх шийдэл санал болгохыг хүссэнд цаадуул нь харин хуучин дуугаа давтав. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний зохицуулагч О.Магнай авилгалтай тэмцэхийн тулд Ч.Хүрэлбаатар, Б.Мишигдорж хэмээх хоёр хүнийг ажлаас нь халж, хариуцлага тооцсонгүй хэмээн өндэр дуугаар Ерөнхий сайдыг загнасан. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа тендер зарлалгүйгээр хөгжим авсан хэргийн гол буруутан нь энэ хоёр түшмэл гэлээ. Механизмыг нь өөрчлөхгүйгээр хүнтэй хөөцөлдөөд хэрэггүй гэж Ц.Элбэгдорж хариуд нь зөвлөв. Авилгалын хууль дээр хамтарч ажиллахыг тэр тэмцэгчдээс хүссэн. Авилгалын эсрэг НҮБ-ын кон-венцид нэгдэн орохын тулд дотоодын хууль тогтоомжоо ч үүнд нийцүүлэх учиртай. Авилгалын эсрэг тэмцэлд энэ бүхэн том алхам болно гэж эрх баригчид найджээ. Хэдийгээр Ерөнхий сайд төв талбайд жагсаал, цуглаан хийх эрхийг хуульчилж өгөхөөр амласан ч Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийхөн заавал дөрөвдүгээр сарын 7-нд багтааж хууль батлахыг шаардаж байв. Ж.Батзандан хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол ард түмний ядуу далан хувийг дагуулж ирээд жагсана гэж сүрдүүлээд авсан. Ядуурал 70 хувьтай гэдгийг эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй нь лав. Ядуурлын гурван түвшин байгаа гэж Ерөнхий сайд тайлбарлаад Бид судалгаа хийе. Та нар хяналт тавиарай гэлээ.
Хамтраад, хэл үгээ ололцоод явах хэцүү. Хэцүү нөхцлийг ашиглан тодрох гэсэн оролдлогууд гардаг нь Монголын ардчилалд тулгараад байгаа асуудал мөн. Юун Украин, Гүрж, Киргиз… Түүнийг чинь бид ерэн онд хийчихсэн юм шүү дээ гэж Ерөнхий сайд ярилаа. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрх мэдэлтэй хүмүүс гэдгийг тэр онцлов. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл боловсруулж, өөрсдийн сонгосон болон хөдөлгөөнийг дэмжиж буй УИХ-ын гишүүдээр дамжуулан парламентад оруулж асуудлыг шийдэх гарц байгааг ч зочдодоо бас зөвлөсөн.
Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн-ийхөн төрийн ордны Бунхант индэрт гарсан. Үүнийг ялалт гэж тайлбарлаж буйг та хүлээн зөвшөөрөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Элбэгдорж хариулахдаа Бунхан дээр гарна, Төрийн ордон руу дайрна гэдэг Монголын хувьд ялалт болж харагдахгүй гэлээ.
Б.ЯНЖМАА
(өдрийн сонин 2005-03-29 077)