Улсын болон элсэлтийн шалгалтыг хамт авдаг болох уу?

Харин энэ жилийн хувьд улсын болон элсэлтийн шалгалтын журамд нэлээд өөрчлөлт орох гэнэ. Энэ талаар болон их. дээд сургуулиудын үйл ажиллагаа, төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийн тухай Улсын мэргэжлийн хяналтын газрын БСШУЯ-ны улсын ахлах байцаагч О.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Манайд 200-гаад дээд боловсролын байгууллага сургалт явуулдаг. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л хэд хэдэн дээд сургуулийн үйл ажиллагааг хаасан тухай мэдээлж байсан. Ер нь өнөөдөр их, дээд сургуулиудын сургалтын чанар ямар байгаа талаар яриагаа эхлэх үү?
-Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 186 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 75 нь магадлан итгэмж-лэгдсэн. БСШУЯ-наас атестатчлах.ангилалтогтоох ажил хийгддэг. Одоогоор их, дээд сургууль, коллеж гэсэн гурван ангилал байгаа шүү дээ. Харин энэ ангиллынхаа түвшинд дуйцэхүйц шаардлага хангахгүй байгаа бол сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг нь улсын байцаагчийн дугнэлтийг үндэслэн зогсоодог. 1998 оноос хойш 25 их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг зогеоосон. Мэдээж энэ нь тухайн сургуулийн сургалтын чанар, хичээллэх орчин, багшлах боловеон хүчин зэрэг олон зүйлээс шалтгаалдаг ч өөр бас хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж ойлгож болно.
-Тэр нь юу вэ?
-Хууль боловсруулах байгууллага буюу УИХ-ын түвшинд шийдэх асуудлууд байна. Тухайлбал, Боловсролын тухай хуулинд төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн тогтмол зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан байдаг ч үүнийг өгөхөө больчихсон. Өөрөөр хэлбэл, хууль байгаа ч хэрэгждэггүй, Үүнээс үүдэн дээд боловсролын байгууллагууд төрийнх, хувийнх гэлтгүй бүгд л ашгийн төлөө ажиллаж байна. Мөн хуулинд Төрийн бус өмчийн дээд боловсролын байгууллагын сургалтын орчинг сайжруулахад Засгийн газраас тогтоосон журмын дагуу төрөөс зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх болон Сургалтын төрийн ангийн хөрөнгийг Засгийн газар хариуцна гэсэн хоёр том заалт хэрэгжихгүй байна. Үүгээр бол боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа гадаад дотоодын байгууллагыг татвараас чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, байшин барилга барих, ном сурах бич-гээр хангах, зээл тусламжид хамруулах тухай ямар ч журам байхгүй. Гараа ч үгүй.
Сургалтын төрийн сангийн хөрөнгийг УИХ, Засгийн газар баталж өгдөг ч хөрөнгөө яаж зарцуулах нэгдсэн журам байхгүй л байна шүү дээ.
-Жилийн жилд Төрийн сангаас зээл, буцалтгүй тусламжид хамрагдах оюутнуу-дын хяналтын тоог гаргадаг. Энэ тоо хэр бодитой бол?
-Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжид хамрагдах заавар, журмууд байдаг ч яг очих эзэндээ тэр болгон хүрч чадахгүй байгаа нь нууц биш. Өнгөрсөн онд л гэхэд 5900 хүүхэд төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдаж чадалгүй үлдсэн.
-Хамрагдах нөхцөл нь бүрдсэн оюутнууд уу?
-Тэгэлгүй яахав. Баг, сум, аймаг, дүүргээсээ зохих журмын дагуу тодорхойлолтоо аваад ирсэн хүүхдүүд. Намар арваннэгдүгээр сар хүртэл зээл, тусламжид хамрагдах гэсэн өргөдөл барьсан, гуйсан, уйлсан унжсан хүүхдүүд явж байдаг. Тэгээд хяналтын тоонд багтаагүй үлдсэн нь жилийн чөлөө авдаг, сургууль завсарддаг. Гэтэл Төрийн сангийн буцалтгүй тусламжид хамрагдах нэн ядуу, өнчин, малчин айлын хүүхдүүд байгаа л юм чинь хяналтын тоо тогтоох нь үндэегүй байгаа юм. Шинэчилсэн журмаар 700 хүртэл малтай малчин айлын хүүхдийг буцалтгүй зээлд хамруулна гээд заачихсан байгаа. Гэтэл 700 малтай айлын хүүхэд Төрийн сангийн буцалтгүй тусламжид хамрагдаад байхад 70 малтай айлынх нь хяналтын тооны гадна үлдчихсэн байдаг. Ийм ойлгомжгүй зүйл байж болох уу. Үүнээс үүдэн Сургалтын төрийн сан, БСШУЯ, их, дээд сургуулиуд, эцэг эх, суралцагсдад бүгд хүндрэл үүсдэг. Яахав, сум баг, аймаг дүүргээсээ хуурамч бичиг баримт бүрдүүлж ирдэг зарим хүмүүсийг ч үгүйсгэхгүй. Тэнд хяналтын тогтолцоо муу байгаа хэрэг.
-Жилийн чөлөө авсан оюутнууд сургалтын төлбөрийн үлдсэн хувиа буцааж авах талаар бас маргаан гардаг. Үунийг яаж зохицуулах ёстой бол?
-Хууль тогтоомж үйлчлэхгүй байгаагаас сургуулиудын санхүү муудаж, оюутнуудаа сэтгэл зүй, эдийн засгийн хувьд дарамталж эхэлдэг. Өвчин зовлон тусах, эцэг эх нь нас барах ээрэг хүндэтгэх шалтгаанаар оюутнууд жилийн чөлөө авсан тохиолдолд сургалтын төлбөрийн тодорхой хувийг эргүүлж өгөх талаар гэрээндээ тусгаагуйгээс ийм хэл ам гардаг. Хоёрт, сургалтын төлбөрөө хугацаандаа өгөөгүй тохиолдолд оюутнуудаас алданги авдаг нь бас л ойлгомжгүй зүйл. Үүнийг зохицуулахын тулд яамнаас сургууль оюутантай гэрээ байгуулах үлгэрчилсэн дүрмийг гаргаж өгвөл үр дүнгээ өгнө.
-Ерөнхий боловсролын дунд сургуулийн хаврын шалгалт дөхлөө. Харин энэ жилийн улсын болон элсэлтиин шалгалтад нэлээд еөрчлөлт орох тухай яригдаж бай на. Ямар хувилбарууд хэлэлцэгдэж байгаа вэ?
-Энэ оноос эхлээд бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах шалгалтын журамд өөрчлөлт гарна. Одоогоор найм, аравдугаар ангийн сурагчдын төгсөх шалгалтыг сургууль өөрөө аваг. Харин дараа нь улсын буюу хөндлөнгийн шалгалт авдаг болъё гэсэн нэг хувилбар яригдаж байна. Гэхдээ хөндлөнгийн шалгалтыг хэзээ авах хугацаа нь тодор-хойгуй байгаа бөгөөд БСШУЯ юм уу, УМХГ авах эсэхээ шийдээгүй байгаа.
-Төгсөх шалгалтыг сургууль авдаг нь ямар учиртай юм бэ?
-Энэ нь сурагчид их, дээд сургууль, МСҮТ-д элсэх, хувиараа бизнес эрхлэх, дамжаа курст суралцах талаараа эртнээс баримжаа чиглэлтэй болж баигаагаараа хүмүүнлэг шинж чанартай.
-Өмнө нь улсын шалгалтад унасан хүүхдэд боловсролын үнэмлэх олгодоггүй байсан. Төгсөх шалгалт авахад яах бол?
-Бүх хүүхэд үнэмлэхтэйгээ төгсөнө. Харин улсын буюу хөндлөнгийн шалгалт нь тухайн сургууль хэр бодит үнэлгээ хүухдүүдэд өгч байна гэдгийг тодорхойлох, цаашид их, дээд сургуульд элсэх эрхийг нь олгох чиглэлтэй яригдаж байна.
-Өөр нэг хувилбар нь …
-Өөр яригдаж байгаа нэг хувилбар бол хөдөө орон нутагт аравдугаар ангийн улсын буюу хөндпөнгийн шалгалт, элсэлтиин шалгалтыг нэгтгэж авах чиглэл яригдаж байна. Ингэснээр дээд талын оноо авсан хүүхдүүдэд шууд их, дээд сургуульд орох эрхийн бичгийг нь өгөх юм. Энэ нь зардал хэмнэх, олон дахин шалгалт өгөлгүй их, дээд сургуульд элсэх гэх зэрэг давуу таптай.
Улаанбаатарт бол их, дээд сургуулиуд уламжлал ёсоор элсэлтиин шалгалт авах хувилбар байж болох юм. Ер нь гадны олон оронд улсын шалгалт, элсэлтиин шалгалт хоёр нь нэг байдаг юм билээ.
-Энэ тохиолдолд мэн л боловсролын унэмлэх бух хуухдэд олгох уу?
-Тэгэх л хувилбар яригдаж байна.
-Хөндлөнгийн хяналт гэдэг ямар байгуулага байх вэ?
-Хөндлөнгийн хяналт буюу элсэлтиин шалгалтыг БСШУЯ, УМХГ, Их, дээд сургуулиудын консерциум, Хувийн их, дээд сургуулиудын холбоо, аймгийн боловсрол, соёлын газар, Улаанбаатарт нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газар, их дээд сургууль, коллежууд өөрсдөө зохион байгуулах нь илүү зохимжтой.
Одоогийн байдлаар эдгээр хувилбарууд зөвхөн яригдаж байгаа бөгөөд энэ жилээс хэрэгжих боломжтой. Эсвэл өнөө жил хуучин журмаараа аваад ирэх жилээс ажил хэрэг болж ч магадгүй. Эцэслэн шийдэгдээгүй асуудал шүү дээ.
Д.ОЮУНТУЯА
(өдрийн сонин 2005-03-29 077)