Хүүхдүүдийн порно хачин том асуудал дэгдээв
Гэтэл энэ нь явсаар гэр бүлүүдийн хэрүүл, шорон сэргийлэхээр дамжиж, Энэтхэгийн парламентаар хэлэлцэгдэж, бүр хоёр улсын хоорондын найрамдалт харилцаанд хортойгоор нөлөөлөх шахсан асуудал болж хувирав. Тэдгээр зургууд хөвгүүдийн дунд нэг гар утаснаас нөгөөд дамжсаар эцэст нь Вааzee.com хэмээх эротик сайтан дээр тавигдчихжээ. Энэхүү Вааzее.соm гэдэг нь Америкийн е.Вау хэмээх интернет дуудлага худалдааны сайтын Энэтхэг дэх албан ёсны төлөөлөгч нь юм байна.
Ингэснээр Вaazee.com-ын эзэн, энэ бичлэгийг хийсэн зургийн эзэн залуу хоёр шоронд хоригджээ. Тэрхүү зураг дээр залуутай хамт байгаа охин нь эдүгээ 16 настай бөгөөд түүний урд нь үерхэж байсан охин гэнэ. Хэдийгээр охин шүүхэд дуудагдалгүй мултарч үлдсэн ч хамгийн их гутамшиг зэмлэл түүн дээр бууж байгаа ажээ. Эмэгтэй хүний хувьд хатуу ширүүн ёс журамтай Энэтхэг оронд энэ нь аймшигтай зүйл болсон бөгөөд улсын бүхий л сонин хэвлэл түүний тухай элдвээр бичиж хөөрхий бүсгүй байх суух газаргүй болоод байна.
Сүйт бүсгүйдээ доромжлуулсандаа шаралхсан залуу хүү асуудлыг ийм болно гэж огт бодоогүй гэнэ. Дели хотын хамгийн нэр хүндтэй коллеж болох Delhi Public School! нэр хүндээ бодсондоо хоёр оюутнаа сургуулиас хөесен ч энэ нь намжсангүй харин ч дэвэрч ийнхүү шүүхийн хэрэг болж өндөрлөжээ.
Вaazee.com-ын эзэн Анвиш Баядж нь тун саяхан өөрийн сайтаа 50 сая ам.доллараар е.Вау-д худалдсан тухай мэдээлэгдэж байсан бөгөед түүн дээр нь энэхүү зурагнууд гарч, мөн Анвиш өөрөө АНУ-ын паспорттой байсан нь эдгээрийг хянан үзэхэд хүргэсэн бөгеөд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Энэтхэг дэх АНУ-ын Элчин сайд Дэвид Мулфурдтай утсаар ярьж энэ асуудлыг Энэтхэгийн засгийн газартай ярьж тохиролц гэж үүрэг өгсөн байна. Энэ нь Энэтхэг улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг мөн гэж Энэтхэгийн Bharatiya Janata Party намаас Парламентад сонгогдсон Лакшман Сингх мэдэгдэл хийсэн байна.
Хэдийгээр Энэтхэгт 1500 жилийн өмне бүх л хүн төрөлхтний сексийн анхны сурах бичиг Камасутра бий болсон ч өнөөдөр байдал тун ч хэцүү байдаг. Олны өмнө хэдхэн секундын турш секс харуулахад л шоронд хэдэн жил хоригдох хангалттай том шалтгаан болдог. Тэр байтугай олны өмнө сэтгэл санаагаа илэрхийлэх, богино хувцастай явахыг хориглодог. 2000 онд Энэтхэгт электрон мэдээллийн хэрэгслүүдээр порно зураг, бүтээл бусад бүх төрлийн мэдээлэл, материал дамжуулахад 2200 ам.доллартай тэнцэхүйц хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгтээр торгох хууль гарсан юм байна.
(Венера 2005 (01) 12)