МАХөН байгуулах нь Монголын ардчилалд хохирол авчирна
Уг ярилцлагад өдөр тутмын сонины сэтгүүлчид оролцсон бөгөэд сэдэв харгалзалгүйгээр чөлөөтэй, нээлттэй болсон юм. Гишүүний сэтгүүлчдийн асуултад хэриулсан зарим сонирхолтой хариултыг нийтэлж байна.
-Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүний тоонд та орж байгаа. Та энэ сонгуульд нэр дэвших үү?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэдэг том хариуцлагатай асуудал. Би өнөөдрийг хуртэл хувь хүнийхээ хувьд өөрийн шийдвэрээ гаргаагүй байгаа. (Өчигдөр хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурлаас өмнө хийгдсэн ярилцлага)
-Одоогийн Засгийн газрыг та юу гэж дүгнэж хэлэх вэ. Үнэхээр зөвшилцлийн Засгийн газар мөн үү?
-Миний хувьд МАХН-ын бодлогыг хэрэгжүүлж буй АН-ын гишүүдийг дайчилж байгаа Засгийн газар гэж хэлэх байна.
-Монголыг ардчиллаас ухраад байна гэж зарим нэг нь дүгнэдэг. Таны бодлоор би ухраад байна уу, эсвэл байрандаа л байна уу?
-Монгол Улс ардчилсан хувьсгалаа хийсэн орон. Дэлхий дээр ардчиллаасаа ухарсан орон ч бий. Гэхдээ бид ардчиллаасаа ухарсан гэж бодохгүй байна.
-Сүүлийн үед үүсээд байгаа хөдөлгөөнүүд болон Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ий талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөдөр манай улсад бие хүн нь ядууралд автаад, гэр бул нь ёс суртахууны ухралт, төр нь авилгал хээл хахуульд автаад байгаа гэдэг. Энэ бүхнийг арилгах гэдэг үүднээс энэ хөдөлгөөн үүсч, үгээ хэлж байна. Би тэдэнтэй уулзаж ярилцаад хамтарч ажиллах боломжтой юм байна гэж үз-сэн. Дээр дурдсан зүйлийг засч, арилгахын төлөө хэн ч гэсэн явж байгаа шуу дээ. Бүгд нэг юмны төлөө явж, тэмцэж байгаа нь гол юм.
-Энэ хөдөлгөөнөөс өнгөрсөн баасан гаригт болсон жагсаалын үеэр АН-ын туг, далбааг хэрэглэснийг танай хэвлэлийн албанаас эрс эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Тухайн жагсаал хийх үед түүний дотор АН-ын олон гишүүн байсан. Манай намын гишүүн хэзээ, хаана өөрийн намын туг далбааг хэрэглэх нь тэдний эрх. Намын туг далбааг тиим юманд хэрэглэж болохгүй гэсэн хориглосон болон дэмжсэн журам одоогоор байхгүй байгаа. Тэгэхлээр энэ мэдэгдлийг намын байр суурь гэдэгт би итгэлгүй байна. Энэ тухай би зарим гишүүнээс лавлахад хэн гаргасан нь мэдэгдэхгүй байна, намын удирдлагаас тодруулна гэж байсан. Гаргасан мэдэгдлийг уншихад хэт хуучинсаг байна лээ.
-Та төрд авилгал хээл хахууль байгаа гэлээ. Үнэхээр байгаа гэж та хэлж чадах уу?
-Авилгалын загалмайлсан эцэг гэж Н.Энхбаярыг хоёр жилийн өмнө би хэлж байсан. Одоо ч ингэж хэлнэ.
-Сүүлийн үед Монголын ардчилсан хөгжлийн нам байгуулах талаар яригдах боллоо. Энэ талаар та юу гэж бодож явдаг вэ?
-МАХөНам байгуулна гэсэн яриа байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм нам байгуулах нь Монголын ардчилалд ч тэр, АН-д ч, МАХН-д хор хохирол авчрах болно.
-Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ-ын дарга бохир сонгууль болно гэж хэлсэн талаар хэвлэлд бичсэн байсан. Та энэ сонгуулийг ямар болно гэж бодож байна вэ?
-УИХ-ын дарга ийм хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд харамсч байна. Сонгууль бохир болно гэдгийг мэдэж байгаа юм бол Сонгуулийн ерөнхий хороог өөрчлөх талаар байтал ийм юм ярьж байгааг хариуц-лагагуй гэхээс өөр яах вэ.
-Саяхан Монголын телевизийн захирал Куландад таны явуулсан гэх мессеж нэлээд шуугиан тарьсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Энэ асуудлыг би үндэстэн ястнаар хагаралдуулах гэсэн оролдлого гэж бодож байгаа. Тиймээс би энэ зүйлийг нэвтрүүлсэн телевизийг шүүхэд өгөөд байгаа.
-Та ОХУ-д төлсөн их өрийг хэрхэн төлж барагдуулсан талаар шалгах ажлын хэсгийг ахлаж ажиллах талаар санал гаргасан. Үүний дараа УИХ-ын дарга захирамж гаргаж ажлын хэсгийг томилсон байгаа. Та энэ ажлын хэегийн анхны хуралдаанд оролцоогүй, бас асуудлыг бүрэн гүйцэд шалгаж чадахгүй гэж үзэж байгаа гэсэн мэдээлэл бий…
-Энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой. ОХУ-д 200 сая ам.доллар өгсөн гэсэн мэдээ байдаг бөгөөд 50 сая нь хаачсан, хэний халаасанд орсон нь мэдэгдэхгүй байгаа. Ажлын хэсгийг ямар ч байсан гуравдугаар сарын 4-нд байгуулсан. Гэтэл ажлын хэсэг 20 хоногийн дараа хуралдсан. Хугацаа их алдах байгаа юм. Би тухайн үед ажилтай байсан тул шалгалтандаа юу анхаарч юу юуг шалгах вэ гэдгийг албан бичгээр өгсөн. ОХУ-д төлсөн өр нь онцгой харилцаанаас үүссэн өр тул сайн шалгах ёстой. Туе улсад өртэй байсан ихэнх улс өр төлөх нь байтугай цэрэг байрлуулсан, байгаль, газар ашиглуулсны төлбөр хүртэл авсан байгаа шүү дээ. Тиймээс тэр 50 сая хаачсаныг тодруулах, мөн ОХУ болон Чехийн холбогдох бух хүмүүстэй уулзаж тодруулах хэрэгтэй.
М.БААТАР
(өдрийн сонин 2005-03-30 078)