Хаягдал төмрийн үнэ өслөө.
-УИХ бидний саналыг хүлээн авч БНХАУ-д экспортлох хаягдал төмрийн татварыг нэмэгдүүлсэн боловч боомт, хил гаалиар татвар багатай гарсаар байна. Нийслэл хотод тонн хаягдал төмрийг 80 мянган төгрөгөөр Хятадын ченжүүд өрсөлдөн авах болов. Иймд бид худалдан авах үнийг нэмэхээс өөр аргагүй болж, нэг тонн төмрийг 100 мянган төгрөгөөр авч мөнгийг нь бэлнээр олгож байна хэмээн тус үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга Энхбаатар ярилаа. Үнэ нэмсэн арга хэмжээний үр дүнд тус үйлдвэр 25 мянган тонн төмрийн нөөцтэй болжээ.
2005.03.30, Бизнес таймс