Япончууд Хакухо М.Даваажаргалын тухай кино хийж байна.
Бид өчигдөр Даваажаргалын ээж Тамиртай утсаар ярихад, Хүүгийн минь тухай кино хийнэ гээд манай гэрт япончууд ирчихсэн. Өвгөн бид хоёр тун завгүй сууцгааж байна гэв.
Киноны багийнхан Хакухогийн төрж өссөн гэрт нь эхний зураг авалтаа дуусгаад өчигдөр орой аавынх нь уугуул нутаг болох Төв аймгийн Сант сумыг зорьжээ. Дашрамд сонирхуулахад, Төв аймгийн Сант сумын иргэд санаачлан Даваажаргал сан -г байгуулж байгаа гэнэ.
Ц.Цэцэг
2005.03.30,Монголын мэдээ