Эхчүүд яагаад хожуу төрөх болов?
Эсвэл нөхөр цомхотголд өртвөл яана?
-Албан тушаал ахих хэрэгтэй, бизнесээ өргөжүүлэх шаардлагатай байхад хүүхэд гаргах зав алга
-Эцэг болмоор эр хүн алга
-Нөхөртэй боловч нөхөр маань хүүхэдтэй болохыг яарахгүй байна. Хүүхэд төрүүлэхийн өмнө өөрсдөө эхлээд хөл дээрээ босох хэрэгтэй гэж тэр хэлдэг.
-Архичин /зоддог,хүүхэмсэг/ эрээс хүүхэд гаргамааргүй байна.
Бид барууны амьдралын хэв загварыг дуурайдаг болсон, тэндхийн хүүхнүүд эрт хүүхэд гаргадаггүй. Тэнд 30-аас хойш төрөх нь энгийн зүйл болжээ.
Англид 30 настай эмэгтэйчүүдийн 50 хувь нь хүүхэд төрүүлдэг, үлдсэн нь 40 гараад төрдөг. Жишээ нь Мадонна анхны хүүхдээ 38, нөгөөг 41-тэйдээ гаргасан. Джоди Фостер 36-тайдаа, Клаудиа Шиффер 32-тойдоо эх болжээ.
Эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь доогуур, боловсрол бага байх тусам эрт төрүүлдэг гэж мэргэжилтнүүд дүгнэж байна, мөн олон эмэгтэйчүүд хичээл сургууль, ажлаас болж хүүхэд төрүүлэхээ хойш тавьж байна. Дээр үед манай оронд жирэмсний болон хүүхэд төрүүлсэний дараах тэтгэмжээр амьдарч болж байсан, мөн эцэг, эх тусалдаг байснаас ажил ба хүүхэд гаргахыг хослуулж чаддаг байжээ. Харин одоо тийм юм алга.
Ер нь эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү тооцоотой, тэд ирээдүйг харж байдаг. Эрчүүд найдваргүй болж, гэр бүлээ тэжээж чадах эрчүүд цөөрч байгаа нь хүн амын өсөлтөнд нөлөөлж байж болох юм. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү стресст өртөмгий байдаг нь бас нөлөөлдөг. Харин эмэгтэйчүүд балар эртний хүй нэгдлийн үеэс эрүүл үр удамтай болох төдийгүй түүнээ тэжээж өсгөж чадах хүчирхэг эрэгчинг хайхаар программчлагдсан. Эмэгтэй хүнд далд ухамсраар тийм эрээ хайсаар байдаг, хэрэв аз таарахгүй бол эмэгтэй хүн аль тааралдсан эрээс, үгүй бол өөртөө зориулж хүүхэд төрүүлдэг.
Нас ахих тутам хүүхэд гаргахгүй байх, шалтгаан улам олширдог, заримдаа огт боломжгүй мэт санагддаг.
Үүнд ажлын байдал, хамт амьдарч байгаа эрдээ итгэхгүй байх, орон байрны асуудал гэх мэт. Мэргэжилтнүүд 20 настайдаа хүүхэд төрүүлэх ёстой гэж үздэг, чухам энэ үед эрүүл мэнд сайн, өөрсдөө хүүхэд наснаас нэг их холдоогүй үед хүүхдээ сайн ойлгодог зэрэг сайн талтай.
40 наснаас хойш хүүхэд төрүүлдэг нэг шалтгаан бол үргүйдэл юм, эмэгтэйчүүд үргүйдлээ эмчлүүлсээр 40 гарсан хойно төрөх тохиолдол бий. Ийм хожим удаан хүсэж хүлээсэн хүүхдээ төрүүлсэн эмэгтэйчүүд бие махбодийн хувьд залууждаг төдийгүй нөхөртэйгээ харьцаа нь сайжирдаг гэж үзэж байна.
Сөрөг талууд
1.Нас ахих тусам жирэмслэх улам хэцүү болдог. Хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой нас бол 20-28 нас. Сүүлийн үеийн судалгаагаар 28 наснаас хойш жирэмслэх магадлал буурч эхэлдэг гэж тогтоожээ.
2.Өвчтэй хүүхэд төрүүлэх магадлал ихэсдэг. Эмэгтэй хүн нас ахих тусам ямар нэг согог эмгэгтэй хүүхэд төрүүлэх магадлал нэмэгддэг.
3.35 наснаас хойш анхны хүүхдээ төрүүлсэн эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдийг бодвол хөхний өмөн үүгээр хоёр дахин их өвчилдөг. Мөн зүрхний шигдээс тусах, хараа муудах, шүдний өвчнөөр өвдөх магадлал мөн адил ихэсдэг.
4.Хүүхдээ тээх улам хэцүү болдог. Нас явсан эмэгтэйчүүд архаг өвчтэй, булчингууд нь уян хатан чадвараа алдсан байдаг, яс хэврэгшдэг зэрэг олон асуудал бий, иймээс хүүхдээ тээхэд хүндрэл гардаг.
/Хнаь 2005/03/