Нэг өдөр хоёр түймэр гарлаа
Үүнийг тус сумын хилийн отрядын зургадугаар заставын хилчид унтраасан байна. Түймэрт 20 орчим га газар өртсөн аж. Мэн энэ өдрийн 12 цагийн үед Булган аймгийн Сэлэнгэ сумын гуравдугаар багаас зүүн хойш орших Гаслан хайлант гэдэг газарт ой хээрийн түймэр гарсан байна. Уг газар Булган аймгийн Хангал сумын Хялгант тоегоноос бару ун тийш 20-йод км-ийн зайтай аж. Тус сумаас дайчлагдсан иргэд Гал унтраах 50 дугаар ангитай хамжиж 15 цагийн орчимд цурамд оруулсан байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийгтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс тодруулав.
-Түймэр юунаас болж гарав гэдгийг тогтоосон уу?
-Он гарсаар анхны түймэр гарлаа. Түймэрт дөрвөн га газар шатсан гэж орон нутгаас манайд мэдээлсэн. Оршуулгын үсэр асаасан арц хүж салхинд хийсч өвсөнд гал авалцуулснаас болж ийм хохирол учирлаа. Уржигдраас эхлээд Хялганатын гүүрэн дээр байнгын эргүүл ажиллуулж эхэлсэн.
-Орон нутагт түймрээс урьдчилан сэргийлэх ажил ямархуу байна вэ?
-Сэлэнгэ аймгийн хойд талын сумд хүчтэй салхи шуурга, хуурайшилт ихтэй байдаг. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг томилж ажиллуулж байгаа гэсэн. Өнгөрсөн намар гарсан түймрийн шалтгаан голдуу хүний болгоомжгүй үйл ажиллагаанаас үудсэн байсан. Сая гарсан хоёр түймэр ч мөн адил. Ард иргэд алхам тутамдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байхыг анхааруулахад илүүдэхгүй биз ээ.
Х.БОЛОР
(өнөөдөр 2005-03-31 076)