Алтан хөхийг төрийн тахилгад хамааруулав
Уг зарлигийг хулээн авах ёслолын үсэр Ерөнхийлөгч Н.Багабанди хэлэхдээ Олон үеийн турш баруун Монголын зон олон шүтэн биширч, суү саалиа өргэн, сэтгэл дотроо залбиран аврал энэрлийг нь хүртэж ирсэн үзэсгэлэнт хайрхан бол Алтан хөхий уул юм. Алтан хөхий уулыг төрийн тахилгатай болсон явдалд Алтай нурууны ай сав газраар нутагтай нийт ард иргэддээ баяр хүргэхийн ялдамд энэ сайхан уулыг эгнэгт хайрлаж, тахилга хүндэтгэлийн ёслолыг зарлиг журмыг чанд баримтлан, ёс журмаар нь үйлдэж байгаарай. Нутаг нутгийн уул хайрхад өөр өөрийн уншлага, тахилгын өвөрмөц нарийн чанд ёс дэгтэй. Тэр ёс уламжлалыг орчин цагийн өнгэ аястай нийцүүлэн хойч үедээ өвлүүлээрэй гэлээ.
Ёслолд УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Увс аймгийн Засаг дарга Л.Тогоо болон нутгийн харьяат иргэдийн төлөөлөгчид оролцлоо.
Б.ЦЭЦЭГ
(өнөөдөр 2005-03-31 076)