Стресстэй хотоос гадагшилцгаая

Шинэ цагийн нийслэлчүүдэд хүссэн ч хүсээгүй ч эрүүл агаарт амьдрах шаардлага буй.
Түгжрэлд орсон жолооч бүр хажуу дахиасаа түрүүлж үйлдэл хийж, ганц машины өмнө ч гэсэн орж бухимдсан сэтгэлээ тайтгаруулахаар зэхнэ. Улаанбаатарт анх ирсэн гадаадын хүн бол Ингэж түгжрэхийг бодоход маш том осол гарчээ дээ хэмээн бодох биз. Ийм байдлаар бухимдаж, стресст орж сурсан монголчуудын хувьд аргагүй ээ, гэлтэй. Цагхарсан 18.30 болж байна. Өөрөөр хэлбэл, осол гараагүй, нийслэлийн хөдөлмөрчид гэрээ зүглэж яваа учраас энэ. Нөгөө талаас Манай зам нарийн, машин олон учраас ийм байдал үүсдэг гэж өөрсдийн соёлгүй, бүдүүлэг занг далдалж гадаадынханд тайлбарлаж бас болно. Үнэн нь бол нийслэлчүүд ажлаа тарчихаад гэр рүүгээ яарч нэг нь нөгөөгөөсөө өрсөх гэж уралдаж яваад түгжрэл үүсгэсэн хэрэг. Цагдаа, түргэн, гал командын тэрэг байгаад ч уг түгжрэлээс гарахад бэрхтэй. Хотын гудамжинд бөөн бухимдал, бөөн стресс явж байна гэсэн үг.

Гэхдээ зөвхөн замын түгжрэлээс болж бүх хүн стресстэй яваа юм биш. Бас зөвхөн машинтай хүн ч стресст ордоггуй. Биднийг стресст оруулах өөр бусад асуудал Монгол Улсын нийслэл Улаанбаатарт мундахгүй. Тиймээс Улаанбаатарыг стресстэй хот гэж хэлж болно. Хүнд ажлын, амьдралын олон стресс бий. Гагцхүү хүн гэрээсээ, ажлаасаа гараад тэрхүү стрессээ мартаж чаддаг байх ёстой. Үүнд тайван амгалан орчин, цээж дүүрэн амьсгалах цэвэр цэнгэг агаар сайнаар нөлөөлдөг. Гэтэл манай нийслэлийн амьдрал хасах энерги тээсэн хүнийг улам бухимдуулж, стресст оруулна. Стресстэй хотын нэгдүгээр асуудал утаа. Улаанбаатар шиг утаатай хот хаана ч байхгүй гэдэгтэй Та санал нийлэх биз. Жилээс жилд нэмэгдэж буй утаа ниислэлчүүдиин эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байна вэ хэмээн эрүүл мэндийнхнээс лавлахад Хүүхдийн өсөлт бойжилтод муугаар нөлөөлж, уушгины өвчтэй хүүхэд гарах нь олширсон гэх зэргээр албархуу хийгээд тодорхой биш тайлбар өгдөг. Өвлийн улиралд хоолой, ам гашуурахаас эхлээд утааны хор илт мэдэгддэг. Өнөөдөр ниислэлчүүдиин уушгинд ямархуу хэмжээний өнгөр суусныг хэлж мэдэхгүй. Хотын утаагаар амьсгалж буй жирэмсэн эмэгтэйчүүд бүр эмзэглэлтэй. Ээж болохыг хүсч тэмүүлж, догдолж буй эмэгтэй утаатай хотод амьдарч байгаагийнхаатөлөө төрэн төртлөө Надаас эрүүл хүүхэд гардаг л байгаа даа. Би жирэмсэн байх хугацаандаа цэвэр агаараар амьсгалж чадаагүй шүү дээ хэмээн сэтгэлийн шаналалд автдаг болсон тухай олон хүн ярьж байна. Нялхсын эндэгдлийн дотор утаанаас улбаатай шинэ өвчлөл ч цөөнгүй илэрдэг бололтой.

Энэ тухай эмнэлгийнхэн ойр зуураа ярилцахаас бус асуудлыг ил гаргаж тавихгүй сууна. Хотын утаатай холбоотой нэгэн баримтыг эргэн сануулъя. Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоц 2005 оны нэгдүгээр сарын 17-ны 06.30 цагт Буянт-Ухаад газардах ёстой байв. Онгоц цагтаа иреэн боловч Улаанбаатарын утаанд бууж чадахгүй 08.30 цагт Бээжинд очоод 11.00 цагт эргэж Улаанбаатар руу нисчээ. Үүнээс болж хэчнээн зорчигчийн төлөвлөсөн ажил нураа бол. Түүнчлэн хоёр цаг гаруй Бээжингийн онгоцны буудалд стресст орж суусан нь мэдээж. Зорчигчдыг бодохоо больё гэхэд тухайн онгоц хэчнээн долларын шатахуун илүү зарцуулав гээд эдийн заегийн талаас нь авч үзэхэд илүүдэхгүй.

Энэ тухай бодож үзсэн түшмэл байна уу? Утаанаас болоод гаднын онгоц бууж чадахгүй юм бол өвлийн жуулчлал хөгжүүлнэ хэмээн хий хоосон мөрөөдөж суугаад яалтай билээ. 40 мянган айлын орон сууц, ногоон хэрэм хэрэгтэй л дээ. Гэхдээ хамгийн ойрын зорилтоо хэрэгжүүлэхийн тулд эхлээд утаагүй болох ёстой биш үү. Европ, АНУ-ын жуулчид өвөл Хөвсгөлд ч юм уу, Архангайд шууд буухгүй биз дээ.

Удаад нь нийслэлийн барилга байшингийн хаягжилт болон хотын зохион байгуулалттай холбоотой асуудал стресс үүегэж буй. Наиз нөхөд, ах дүудээ гэр болон ажлаа зааж өгөх гэж будилна аа. Та манайд ирэхийн тулд тавдугаар сургуулиар баруун эргээд явж байтал өмнө чинь гурван давхар шар тоосгон байшин харагдана. Тэрний зүүн талаар нь гараад баруун тийш харахаар таван давхар саарал байр бий. Эсвэл манай ажил урт цагааны баруун талын хуучин шар дэлгүүрийн өмнөөс харсан өндөр саарал байшин. Та машинтай ирвэл урт цагааны талаас орж болохгүй. Урдуур юм уу хойгуур бүтэн тойрох болно гэх мэтээр заана. Будлиу зарим нь олохгүй тул ойролцоох содон газар юм уу, автобусны буудал дээрээс тосч авах хэрэг гарна. Энд манайхыг зорьсон зочин, гэрээ зааж өгсөн миний буруу үгүй. Бид хэдий болтол дээр үеийн, өдгөө үгүй болсон байгууламжийн нэрийг дурсах ёстой гэж.

Гэр хороолол болон хотын төвийн аль аль нь төөрдөг байшин л гэсэн үг. Түргэн тусламж, гал командынхан хаягаар очих гэсээр төөрч будилж явтал өвчтөний бие муудаж, эд хөрөнгө үнс нурам болох тохиолдол ч цөөнгүй. Уг нь байшингуудын дундуур хүн байтугай машин явж болох зай бий ч чингэлэг тавьж, хашаа барьж хаасан байдаг. Хот төлөвлөлт, инженерийн байгууламжийнхан дээрх асуудалд анхаарал хандуулах цаг болоогүй юу?

Мөн нийслэлчүүдийн гэр болон ажлын байрны эргэн тойронд машины ил зогеоол элбэг. Ил зогсоолын олонх нь бие засах газар болдог. Эрчүүд ил зогеоолын хашааны өнцөг буланд морь харж болно гэсэн бичигдээгүй хууль лав байхгүйсэн. Тэр хөлдүүс дээр өвөл хэчнээн олон хүн хальтирч гэмтэж байгаа бол. Энэ байдал нийслэлчүүдийг мэн л стресст оруулж, бухимдуулаад байна.

Нийслэлд маань жилээс жилд түгшүүр нэмэгдсээр. Цүнх, малгай, гар утас шүүрдэг хулгайч олширсон болохоор хотын гудамжаар тайван алхах эрхгүй. Хажуугаар нь жолооч нар дуут дохиогоо чарлуулж дайрчих нь холгүй давхиж цочооно. Өдөрт хэн хэчнээн удаа цочиж стресст орж буйг хэлж мэдэх биш. Гэтэл БНСУ, Японд хууль бусаар ажиллаж байгаа л биш бол монголчууд АНУ, Герман, Бээжингийн гудамжнаа айх аюулгүй тайван алхана. Төөрчихгүй л бол Улаанбаатарын гудамжинд алхахаас илүү тайван, амгалан аяална гээч. За тэгээд бороо, цас ахиухан оронгуут хотын гэрлэн дохионууд ажиллахгүй болж уулзвар бүрт түгжрэл үүсч чарлаа хотын өнгийг тодотгоно. Гудамж талбайгаар ус нэлийж, зах, дэлгүүрээр хэсүүчилеэн халаас тэмтрэгчид, хүнээ алдсан архичид гудамж талбайд цагиргалж, автын осол, хотын дуу чимээнээс илүү гарах гэж хашгиралдах микроавтобусны кондукторууд гээд нийслэлчүүдэд стресс нэмэх асуудал тоо томшгүй. Сүүлийн арваад жилийн хотыг чиглэсэн их нүүдэл, бидний эмх замбараагүй байдал өнөөдрийн энэхүү стресстэй хотыг үүсгэсэн.
Үүнийг төр, заегийнхан анхаарч, шийдтэл едий. Тиймээс эрүүл байж, ихийг бүтээхийн тулд стресстэй хотоос гадагшилцгаая. Багануур дүүрэг, Төв аймгаас гадна Дархан-Уул, Орхон зэрэг бүсийн тулгуур хотуудад амар амгалан, стресс багатай амьдрах цаг ирлээ. Хотын утааг биш Монголын цэвэр агаар амьсгална. Ерээд оныг бодвол бүсийн тулгуур болон дагуул хотуудад интернэт, гар утас хөгжсөн болохоор хорвоо ертөнцтэй адилхан л холбогдоно. Номин супермаркетын салбар ч бий учраас их хотын Номин-гоос юу дутна гэж. Байдаг мөнгөө шавхаж чарлаа хотод байр авч байхаар төвөөс 30-аас дээш км-ын зайд тохилог сууц бариад амьдаръя л даа. Өглөө, оройд сэлүүхэн замд жолоочийн жаргал эдэлж салхи татуулан давхих зуур ажлын стрессээ умартах вий. Улаанбаатарын Өлзийт хороолол, Жаран нэгийн гарам, Баянзүрхийн товчооноос цааш дуу чимээнээс дайжсан хотынхон хэдийнэ төвхнөөд эхэлсэн гэдгийг дуулгая.

(өнөөдөр 2005-03-31 076)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button