Хүчиндүүлсэн охин гурван жилийн хорих ял авлаа

тэр охинтой хамтран нэг баг болж явсан хоёр залуу хэрэг үйлдэгч хоригдлын гарыг хүлж майхныхаа гадаа авчраад үйлдсэн бузар хэргээс нь болж, жигшин зэвүүцсэндээ түүнийг суран бүсээр ороолгосон, дараахан нь түүний араас эрж ирсэн хоёр хоригдол, энгийн нэг иргэний хамт ирж, өшиглөх, модоор цохих зэргээр зодоод авч явснаа төдөлгүй орхиод явчихсан, шөнө нь тэр хоригдол нас барсан тухай манай сонин урьд нь мэдээлж байсан. Хэрэгт холбогдогчдын ярилцлагыг ч мөн хүргэж байсан билээ.
Хоёр жилийн өмнө гарсан эл хэргийн үнэн мөнийг шүүн таслах хурал удаа дараа товлогдсон ч, нэмэлт мөрдөн байцаалтад эргэн буцсаар Төв аймгийн төвд өнгөрөгч даваа гаригаас эхлэн хоёр өдөр дамжин хуралдав. Цолоо дахь удаагаа шүүх хуралд орж байна гэж талипгаач хоригдлын аав хохирогч Т. Доржжүгдэр хэлнэ лээ.
Ж. Мөнхбат, Н.Отгонбаяр, С.Түгж нарт холбогдох хэргийн шүүх хурлыг Төв аймгийн сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Мөнхтуяа даргалж, шүүгч Баттулга, Оюунтуяа нарын бүрэлдэхүүгтэй хэлэлцсэн юм.
Хучингиин хэрэгтэп уч-раас хаалттай явагдах ёстой эл хуралд нээлттэй суусан сурвалжлагаасаа хүргэе.

ЦАГТАА ЭХЭЛДЭГГҮЙ ХУРАЛ
Нийслэлд болж байгаа аливаа шуух хурал товлосон цагтаа яг эхэлдэг бол хөдөөгийнх үгүй юм билээ. Өглөөний 10 цагт эхэлнэ гэсэн болохоор замдаа яаран яаран 10 цагтай уралдаж очтол хүмуүс нь юу ч болоогүй мэт аажуу тайван налайж байх нь тэр. Тэдний янзаар бол ер нь шүүх хурал болох эсэх нь ч тодорхой бус мэт. Бусдын жишгийг дагаж нааш цааш хэлхэлдсээр байтал 11 цаг болчихсон. Сураг соневол, хохирогчийн өмгөөлөгч хараахан ирээгүй байна гэх. Төдөлгүй тэднийг ирлээ гэх сургаар хурал болох танхимд 11.20 минутад ороход шүүгчдээс бусад нь суудлаа эзэлсэн байв. Харин гурван шүүгч 11.35 минутад танхимд орж ирснээр шүүх хурал эхэлсэн.
Хүчиндүүлсэн хохирогч С.Түгжийн өмгөөлөгч Дорж гуай Хуулийн дагуу хурлыг хаалттай явуулах тухай саналаа хэлсэн бөгөөд хариуд нь хурал даргалагчийн зүгээс Өмнөх шүүх хурлыг нээлттэй явуулж байсан шүү дээ. Тэр жиш-гийнхээ дагуу Түгжийн асуудлыг хэлэлцэх үед танхимд байгаа хүмүүсийг гаргаад бусдад нь нээлттэй явуулбал ямар вэ гэдэг саналыг гаргасныг бусад нь зөвшөөрлөө.
Хэдийгээр хаалганыхаа гадна талд Та гар утсаа унтрааж орно уу гэсэн анхааруулга бичсэн байсан ч, Баттулга шүүгч түүнийг байн байн зөрчиж, юм л бол утсаа шүүрч аваад Мөнхтуяа шүүгчдээ зэмлүүлж байсан. Шүүх хуралд оролцох ёстой байсан гэрчүүдээс Хүрэлчулуун сувилалд эмчлүүлж байгаа гэдэг шалтгаар, тухайн үед хорих ял эдэлж байсан Батсүх гэгч хугацаагаа дуусгаад суллагдсан болохоор хаана байгааг мэдэхгүй гэсэн тайлбарыг хийж байв.
Шүүх хурал харьцангүй ардчилалтай явагдсан гэж болно. Дундуур нь хүмүүс гарч орж, албан ёсны хохирогчоор талийгаачийн эцэг Т.Доржжүгдэр тодорхойлогдсон байхад түүнтэй зэрэгцэн суусан эхнэр нь ээлжилж үг хэлж байх жишээтэй. Мэтгэлцээнээс өмнө өмгөөлөгч нар прокурор, шүүгч рүү, прокурор нь өмгөөлөгчид рүү харгалдсан үг чулуудаад л. Гэхдээ хурал дэгийн дагуу явагдсаныг хэлэх хэрэгтэй.

УЛСЫН ЯЛЛАГЧ ЯМАР ЯЛ СОНСГОВ?
Ш үүх хуралд улсын яллагчаар туслах прокурор Гантулга оролцсон. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хоригдол Д.Мөнхбатын амь насыт хөнөөсөн гэж үзэж, Ж.Мөнхбат, Н.Отгонбаяр нарт ЭХ-ийн 91-ийн 2.11, 2.12-оор зүйлчлэн ял оноож байгаагаа, С.Түгжид ЭХ-ийн 93-ын 1-д заасан ял оноож байгаагаа хэлсэн юм. Эдгээр нь ямар ял вэ гэдгийг цухас тайлбарласан нь дээр болов уу. ЭХ-ийн 91-ийн 2.11 гэдэг нь бүлэглэж, 91-ийн 2.12 гэдэг нь Онц харгис хэрцгий аргаар хүний амь нас хохироох гэж хуулинд заасан байна. Энэ нь 25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ялтай зүйл анги юм. Харин С.Түгжид сонсгосон ЭХ-ийн 93-ын 1 гэдэг нь санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчдсан үедээ бусдыг санаатай алах гэж заагаад таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулинд заажээ. Тэгэхээр ийм л ялыг тэдэнд ногдуулахаар улсын яллагч яллах тогтоолоо уншсан.

ШИНЭЧИЛСЭН МЭДҮҮЛЭГТ ШҮҮГДЭГЧИД ЮУ ӨГҮҮЛЭВ?
Шүүх хурлын үсэр авсан шинэчилсэн мэдүүлэгт шүүгдэгч гурав гурвуулаа мэдүүлэг өгөхөө мэдэгдсэн.
Ж.Мөнхбат урьд нь Өдрийн сонин-д өгч байсан ярилцлагатайгаа огт зөрөөгүй, яг адил зүйл мэдүүлсэн. Н.Отгонбаяр ч Ж.Мөнхбатынхтай адил мэдүүлэг өгсөн. Тэд хоёулаа Хамт явсан найз охиныг маань хүчиндсэнийг сонсоод талийгаачийг суран бүсээр гурав, дөрвөн удаа ороолгосон. Гэхдээ аралтай талаар нь гартаа барьж байгаад суран бүсээр нь нуруун дундуур нь ороолгосон. Талиигаачиин гарыг ард нь бүсээр хүлсэн байсан. Тэр өвдгөн дээрээ хагас сууж байсан. Бид хоёроос гадна С.Түгж ч мөн ороолгосон. Түүнд доромжлуулсандаа гомдеон Түгж хаа тааралдсан газраа бүсээр ороолгож байсан. Тэгэхдээ бид тэгж 30-40 удаа ороолгоогүй. Харин уулан дээрээс бууж ирсэн гурван хүний хоёр нь, өөрөөр хэлбэл, мод тулж ирсэн хоригдол Батбаяр, иргэн Хүрэлчулуун нар түүнийг өшиглөж зодсон. Ялаа эдлээд зүгээр явж чаддаггүй, яадаг п… вэ гээд өшиглөж унагаад, барьж явсан модоороо толгой түрүүгүй цохисон. Хүрэлчулуун ч Чи ийм дүүтэй биз дээ гээд зодсон. Зуухны хойд талд сууж байсан хүнийг урд талд нь өнхрөөд гартал зодсон шүү дээ. Энэ тухай мөрдөн байцаагчид хэлээд байхад огт тоогоогүй. Хэрвээ санаатай алчихъя гээд алчихсан бол хэл хүргэх гээд хорих анги руу явахгүй, бүгэх гээд уул руу зугатна биз дээ гэх мэдүүлгийг өгсөн юм.
Н.Отгонбаяр нь хохирогч охин С.Түгжтэй үерхдэг байсан гэдэг. Үүнийгээ ч тэрээр шүүх хурал дээр Үерхэж байсан нь үнэн гэж нотолж хэлнэ лээ. Харин энэ гутамшигт явдлаас болж, амьдрал болон үргэлжлэх ч байсан байж мэдэх тэдний үерхэл сарнижээ.
Харин биднийг танхимаас гарахыг шаардсан болохоор гэмтэнд хүчиндүүлсэн охин С.Түгж ямар мэдүүлэг өгснийг мэдэх боломж гарсангүй.

НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ШҮҮХЭД ХАНДАНА
Цаг орчмын дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн шүүх хурал хохирогчийн мэдүүлгийг сонссон. Энэ хуралд албан ёсны хохирогчоор оролцож байгаа Т.Доржжүгдэр Миний хүүг онц харгис хэрцгийгээр тамлан зовоож алсанд насан туршдаа гомдолтой. Урьд нь гурвууланг нь ЭХ-ийн 91-ийн 2.2, 2.11, 2.12-оор зүйлчилж байсныг Улсын прокурорын заавраар зуйл ангийг өөрчилсөнд гомдолтой байна. Би долоо дахь удаагаа шүүх хуралд орж байна. Өмнө нь онцгой бус шалтгаанаар зургаан удаа хойшилсон. Үүнд аймгийн шүүх нөлөөлж байна гэж үзэж байна. Өнөөдрийн хурал үнэн зөв явагдах уу, үгүй юү гэдэгт эргэлзэж байна. Энэ шүүх хурлын шийдийг харж байгаад дараачийн арга хэмжээг авч дээд шатанд хандана. Болохгүй бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандана гэж бодож байгаа. Сэтгэл санааны хохиролд дөрвөн сая, оршуулгын зардалд 3,9 сая төгрөг нэхэмжилнэ.
Миний хүү сайн ч хүн байсан байж болно, муу ч хүн байсан байж болно. Гэхдээ эцэг эхдээ муу муухай үр хүүхэд гэж хаана байхав. Би Ж.Мөнхбат, Н.Отгонбаяр хоёрт цаазаар авах ял, С.Түгжид ялын дээд хэмжээ өгүүлэхийг хүсч байна. Шаардаж ч байна. Шүүх хурлын шийдвэрийг харж байгаад дараачийн шатанд гомдлоо гаргана даа гэсэн юм.

БУДЛИУ ГЭРЧ БУЮУ ТАНХИМ ДАХЬ БУХИМДАЛ
Гэрчээс мэдүүлэг авахаар танхимд дуудсанаар шүүх хурал жинхэнэ холион бантан болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн анхны гэрч Баярцогт гэдэг залуу байв. Хэргийн газар байсан тэр залуугийн хэлэх гэрчлэх зүйл олон юмны учрыг тайлах байлаа. Харамсалтай нь, гэрч маань сандарч тэвдэн хольж хутгаснаас үнэн мөнийг олох ямар ч боломж байсангүй. Урдахь шүүх хурал ч мөн энэ залуугаас болж хойшилжээ. Түүний сэтгэцийг шалгах шаардлага гарсан гэнэ. Харин эмнэлгийн шинжилгээгээр түүнийг эрүүл гэсэн аж. Өмнөх мэдүүлгээ худлаа байсан гэж мэдэгдсэн гэрч Баярцогт энэ удаа ч түүнийгээ нэг бол үнэн гээд, нэг бол худал гээд ёстой холион бантан хутгаж орхив. Яллах, цагаатгах талын төлөөллиин аль алиных нь асуусан асуултад Тиим гэж хариулж байхаар юу ч гэж ойлгох билээ. Шүүгч түүнээс Та урьд нь би анх удаа шүүх хуралд орж байгаа болохоор айгаад тэгээд хэлчихсэн юм гэсэн. Одоо та айж байна уу? гэхэд Бага зэрэг гэснээ Өвдөг л чичрээд байх юм гэж хэлээд танхим дүүрэн инээд болгохов дээ.
Эхэндээ түүний ингэж самуурч будилж байгаа нь өрөвдөлтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг санагдаж байсан бол сүүлдээ танхим даяар нь бухимдал төрүүлж орхисон. Ямартаа улсын яллагч Таныг дарамталсан хүмүүс энд байвал бүгдийг нь гаргаж байгаад танаас мэдүүлэг авч болно шүү дээ. Хэрвээ та надаас айгаад байгаа бол яахав, би гарч байя гж цухалдсан. Yнэхээр ч энэ гэрч нэг үг хэлээд л прокурор руу байн байн хараад байсан нь түүний цухлыг төрүүлээ биз. Гэхдээ тэр зөвхөн Гантулга прокурор руу ч биш, шүүгч рүү, өмгөө-лөгчид рүү хараад л, харах тоолондоо тэдний асуултад Тиим гэж хариулаад байсан. Будилж будилж хэлсэн мэ-дүүлэгтээ Уулан дээрээс бууж ирсэн гурван хүний хоёр нь талийгаачийг өшиглөөд, модоор цохиод зодсон шүү дээ гэж дахин давтан хэлж байсан. Мөн хурал даргалагч түүнийг дуудаж хавтаст хэргээс талиигаачиин зургийг харуулаад Чамайг очиход энэ хүний ийм болчихеон байсан уу гэхэд Үгүй, ийм байгаагүй. Гайгүй байсан гэж хэлсэн. Морио хайж яваад тэр майхан дээр ирсэн гэх наймдугаар ангийн боловсролтой эл залуу уг нь уншиж бичиж чаддаг гэсэн. Түүнийг мэдүүлэг өгч байхад танхимд бөөн маргаан дэгдэж өмгөөлөгч нар бухимдаж байлаа. Түүнээсээ болж, шүүгч рүү, прокурор руу дайрч эхэлсэн. ёстой л шаварт суусан машин дороо эргэлдэж, дэмий л ийш тийш шавар цацдаг шиг юм болно лээ.

БУСАД ГЭРЧ ЮУ ХЭЛЭВ?
Үлдсэн хоёр гэрч нь Мөнгөнморьтын хорих ангийн хүмүүжигч, харгалзагч хоёр байв. Тэдний хэлж ярих нь энэ хэрэг өөрсдөд нь огт хамаагүй мэт байсан. Одоо ял эдэлж байгаа гэрч Батбаяр болохоор Биднийг очиход нүүр царай нь танигдахын аргагүй болчихсон байсан. Тэд эхлээд бидэнд өгч явуулахгүй байснаа сүүлд нь аваад яв гэсэн. Би ганцаараа чирч яваад 15-20 м зайтай газар торлог дунд орхиод цаашаа явсан. Талийгаач биеэ хянах чадваргүй, юм хэлж чадахгүй байсан гэж мэдүүлсэн бол түүнтэй хамт явсан Батсүх гэдэг хоригдол хавтаст хэрэгт Батбаяр бид хоёр сугадаад аваад явсан. Талийгаач надад Намайг аваад яваач гэж гуйсан гэж мэдүүлсэн байх жишээтэй. Тэдэнтэи хамт явсан Хүрэлчулууныг майхан дээр үлдсэн гэж хоёр хоригдол мэдүүлээд байхад Хүрэлчулуун өөрөө Би цаашаа яваад орой ирэхэд тэд нар талийгаачийг авчирчихсан байсан гэх зэргээр дандаа мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй бай-хад хэн ч анзаараагүй мэт өдий хүрсэн нь хачирхалтай.

ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДЭВ?
Шинжээч эмч нарын дүгнэлтээр талийгаач Зүрхний хурц дутагдлын улмаас нас барсан гэж гарчээ. Түүний цуснаас 1,6 хувийн этилийн спирт илэрсэн нь дунд зэргийн согтолттой байсан гэсэн уг аж. Урьд нь хоёронтоо хүчингийн хэргээр ял шийтгүүлж байсан тэр залуу гурав дахиа давтан үйлдэл хийгээд туүнийхээ улмаас амь насаа алдсан байна. Хэрвээ тэр ийм үйлдэл хийгээгүй бол өдийд амьд төдийгүй дөрвөн жилийн ялынхаа хугацааг бараг дуусгах гэж байх нь. Хамгийн анх түүнийг ийм хэрэг үйлдэхэд тэнсэн харгалзах ял оноогоогүй бол, хоёр дахиа давтан үйлдэхэд нь өмнөх ялыг нь нэмж хүндрүүлэн үзэж, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлсэн бол ийм явдал болохгүй байсан болов уу.
Үхтэл үр харам гэж хэдийгээр гутамшигтай хэрэгт холбогдсон ч гэсэн өөрийнхөө хүүг бусдын гарт алдсан эцэг эхийн зовлон гунигийг ойлгож байна. Гэхдээ юм л бол бузар хэрэг хийчих гээд байдаг дэггүй хүүгийнх нь болчимгүй алхмаас болоод өчнөөн хүний амьдрал орвонгоороо эргэж байгааг бас ухамсарламаар санагдана. Хэрвээ тэдний хүү тэр өдөр майхны хажуугаар зүгээр л яваад өнгөрсөн бол өнөөдөр 20 гаруйхан насны гурван залуу өргөст торны цаана суухгүй л байсан. Өөрөө ч тэр эцэг эхдээ хагацлын хар сүүдэр нөмрүүлэхгүй л байсан шүү дээ.
Өнөөдөр түүнд хүчиндүүлж сэтгэл санаагаар хохирсныхоо төлөө 22 настай бүсгүй гурван жилийн хорих ял авч, түүнийг өмгөөлж, хамгаалсныхаа төлөө хоёр найз залуу нь тус бүртээ 19 жилийн хорих ялаар шийтгүүлж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ингэж гарсан.
Юутай ч тэр охин, сэтгэл санаа, бие эрхтнээрээ хохирсныхоо төлөө, хүчиндүүлснийхээ төлөө гурван жилийг өргөст торны цаана нулимстай өнгөрөөх боллоо.

Н.САРАНЧИМЭГ

/Өдрийн сонин 2005-03-31/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button