МАХН-ын жүжиг, АН-ын айдас…

МАХН олны дунд тандалт хийх зорилгоор Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж.Ч.Улаан нарын нэрийг сонгуулийн сүүлнээс зүүж, багагүй чимэг болгосон. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр Н.Энхбаярт сонгуульд өрсөлдөхгүй өнжихийг санал болгосон гэх мэдээ бий. Учир нь Н.Энхбаярын рейтинг М.Энхсайхан, Ч.Улаан нарынхаас онцгой ялгаран цоройж чадахгүй байгаа юм. Тиймээс ч МАХН-ын зүгээс Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нарт М.Энхсайханыг АН-аас нэр дэвшүүлэхгүй байх болзол тулгаж, Засгийн газраар нь барьцаалсан тухай хэвлэлүүд хангалттай шуугисан. Харин АН-ынхны хувьд М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, үгүй нь онц чухал бус, түүгээр дамжин яригдаж байгаа тус намын хувь заяа олны анхаарлыг илүүтэй татаж байгаа билээ. Энэ утгаараа тус намын Үн-дэсний зөвлөлдөх хорооныхон М.Энхсайханыг 100 хувийн саналаар дэмжин, намаасаа нэр дэвшүүлэхээр ярьж буй юм. Гэвч асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. Түүнийг сүүлчийн шат буюу Их хурал үндэсний чуулган дээрээ унагах сонирхол байгааг
үгүйсгэхгүй. АН-ын гишүүдийн өмнө том шалгуур тулж, МАХН-ын дарамтыг тэсч гарч чадах, үгүйг нь улс төрийн хүрээнийхэн чагнаархан хүлээж байна. Хэрэв М.Энхсайхан намаасаа гарч чадалгүй унавал АН-ын үйл хэрэг МАХН-ын жолоодлогоор урагшилдаг болсон гэх нийгмийг ойлголт лавшран батлагдах юм.

Н.Энхбаярын хувьд юутай ч тэрбээр багагүй жүжиг найруулсны эцэст намаасаа гарч чадлаа. Д.Арвин , Д.Загджав нарын зарим гишүүдийн Дарга явчихвал нам яах юм бэ, задарч ч магадгүй гэсэн тал зассан аялгатай үгийг эс тооцвол МАХН-ын бага хурал дээр Н.Энхбаярын эерэг үг хэлэх хүн байсангүй. Угаас Н.Энхбаяр МАХН-ыг төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь түүний дэндүү эрт эхэлсэн сурталчилгаанаас тодорхой болсон билээ. Гэвч Н.Энхбаяр өнгөлөн далдлалт хийхээ мартсангүй. Намаасаа нэр дэвшихдээ МАХН-ыг ардчилсан байдлаар нийтэд харуулахын тулд Ч.Улаан нарын таван эрхмийн нэрийг өрсөлдөгч маягаар зоож, өөрөө найруулагчийн дүрд тоглосон явдалд тус намын гишүүд дургүйцэн ярвайж байна. Магадгүй энэ нь түүний МАХН-ын хэт хаалттай, нэг хүний эрх мэдэлд уяатай байгаа дүр төрхийг нуух гэсэн оролдлого биз.

АН М.Энхсайханд сонгуульд өрсөлдөх эрх олгосноороо нэгэн цагт эвелээр овоглон, эцэстээ Энхбаяраар чөдөрлүүлсэн Засгийн газраа тэнцвэр алдуулан дэнжигнүүлж буй хэрэг юм. Тэглээ гээд тэд алдаагүй ч байж болох. Угаас МАХН Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл барьж, сонгууль өнгөр-мөгц өөртөө бүрэн эрхийг аван, С.Баяр, Ч.Улаан нарын нэгийг Ерөнхий сайд болгох хувилбар эртнээс яригдаж байсан. С.Баярыг Ерөнхий нарийн бичгийн даргаар тавьснаараа Н.Энхбаяр намаа орхин Ерөнхийлөгч болох бэлтгэлээ базаасан гэж хэлж болно. МАХН-ынхан С.Баярыг бага Энхбаяр гэлцэх болсон нь оргүй хоосон үг ч бас биш.

Бидэнд байгаа мэдээллээр Н.Энхбаяр нэгэнтээ Би АН-ыг юу ч биш, 25 гишүүнийг нь хэн ч биш болголоо. Одоо тэд, бидэнд хэрэггүй гэж ам алдсан гэх. Үүнээс харахад Н.Энхбаяр эртнээс үүнийг тооцоолж, АН-ын эв нэгдэл, нэр хүндэд сэв суулгасныхаа дараа улс төрийн өөр хүчнийг сонирхож эхэлсэн бололтой. Өөрөөр хэлбэл АН түүний хувьд хавар дулаармагц хаядаг бээлий байсан байх нь. Энэ бүхнийг даган МАХН, АН-ын нэгдэл юу болох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Харин энэ удаа намуудыг нэгтгэх сонирхол зөвхөн Ц.Элбэгдоржийн мөрөөдөл болох тухай тайлбар сонсогдох янзтай.

Ийнхүү МАХН-ыг хардалт, АН-ыг айдас дагасан өдрүүд нэр дэвшигчдийнхээ нөмөрт үлдэж байх шиг. Засгийн газраасаа болж үргэлжийн огцрох айдаст барьцаалагдаж явсан АН-ынхан нэг шийдвэл ч харин эргээд гудамжинд гарахаас буцахгүй улс. Гэсэн хэдий ч Н.Энхбаяраас олон зүйл шалтгаалах нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн ч улс төрийн нөхцөл байдалд шууд нөлөөлөх хандлага цухалзаж эхэллээ. Ямартай ч Н.Энхбаярын нүүрний хувирлыг даган АН нүүж суугаад байхгүй гэдгийг тус намын гишүүд Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлаар нотолж, одоо үүнийгээ баталгаажуулах л үлдлээ.

АН-аас М.Энхсайханыг нэр дэвшүүлээд, ардуур нь Н.Энхбаярын талд хамтран ажиллах төлөвлөгөөг 62-ын бүлэг дээр ярьсан гэсэн мэдээлэл нүүр улайлгав. Үүнтэй зэрэгцэн 62-ын бүлэг тарах болжээ гэсэн сайрхал чих халууцуулав. Монголын улс төрийн шилжилтийн үеийн дүр төрх энэ юм.

ИЗББН, Эх орон намууд нэр дэвшигчээ өнөөдөр тодруулна. С.Оюуны зүгээс М.Энхсайханыг дэмжихгүй гэсэн байр суурь илэрсэн. Б.Эрдэнэбат ч бас М.Энхсай-ханаас бултаж бие даан сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа нуугаагүй. Энэ бүхнээс харахад 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль өмнөхөөс олон өрсөлдөгчтэй болох нь тодорхой боллоо.

Р.ЭМҮЖИН
(өнөөдөр 2005-03-31 076)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button