Шар усны үерээс болгоомжлоорой
Тахиа жилийн хувьд уулархаг нутгаар харьцангуй их цастай, ялангуяа Хан-Хөхий, Булнай, Хянганы нуруу, Хархираа, Түргэн, Хөвсгөл, Хэнтийн нурууны салбар уулсаар цас ихтэй байна. Гуравдугаар сарын 10-ны байдлаар Орхон гол, Сэлэнгэ мөрний сав газрын адаг, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх, Тэс, Шишхэд, Булган, Үенч, Үүр, Уйлган, Баруунтуруу, Боршоо, Түргэн, Хархираа гол, Увс нуурын сав бүхэлдээ цасан бүрхүүлтэй, цасны зузаан 15-35 см, хунгарласан газраа 40-80 см хүреэн. Дөрөвдүгээр сарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 1.0-1.5 градус дулаан байх төлөвтэй зэргээс үзвэл шар усны үерийн хэмжээ олон жилийн дунджаас ахиу, зарим тохиолдолдтүүний орчим байх нөхцлийг бүрдүүлжээ.
Их Хянганы нуруунаас эх авсан Халх голын савд шар усны үеэр гуравдугаар сарын сүүлчээр эхэлж, дөрөвдүгээр сарын дунд-үеэр хамгийн дээд хэмжээндээ хүрнэ. Үерийн хамгийн их урсац нь олон жилийн дунджаас даруй хоёр дахин их байх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ Халх голд мөсөн хахаа үүсэж үерийн төвшин нэмэгдэж, ус эргээсээ халих аюултай.
Иймд цастай байгаа Халх, Тэс, Онон, Хэрлэн, Баруун-туруун, Түргэн, Хархираа гол болон бусад жижиг голын савд нутаглаж буй ард иргэд шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулъя.
(өнөөдөр 2005-03-31 076)