Хар тугалганы хор хүүхдийг гэмт хэрэгтэн болгож байна уу?

Хүүхдийн гэмт хэргийн гаралт өдрөөс өдөрт нэмэгдэж буйг бид улиглан ярьсаар байгаа ч учир шалтгааныг нь нийгмийн ороо бусгаа байдал, хэвлэл мэдээллийнхний дэлгэн тавьдаг хүчирхийлэл, садар самууны гэмт хэргүүдтэй л холбон ойлгож ирсэн. Тэгвэл анагаах ухаан энэ талаар арай өөр тайлбар өгч байна.
Нэгэн цагт үе тэнгийнхэн маань хар тугалгаар хүндрүүлсэн тэвэг өшиглөж, том багагүй л тугалга хайлуулж байлаа. Аав, ээжүүд бага хүүхдээ айж цочсон үед нь хайлсан тугалгаар ширэглэн, айдсыг нь хөөж зайлуулдаг дом одоо ч бидний амьдралд бий. Мөн хүүхдүүд тугалган цэргээр тоглоомынхоо тавиурыг дүүргэж, тэднийг барихдаа барьж, идэж үмхэх нь холгүй наадаж байхад бид өхөөрдөн харж суудаг. Энэ бүхэнд тугалга хэмээх металл дурдагдаж байгаагта анзаарсан байх. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутам хэрэглэдэг гэр ахуйн засал чимэглэлийн болон үсний будаг, бензин, хэрэглээний ус, шил гээд ойр орчимд байж болох олон зүйлсээс хар тугалганы хор ялгардаг байна. Ийм хор зөвхөн гараар ч бус агаараар дамжин хуний биед шингэнэ.
Маш хортой хүнд металлд тооцогддог хар тугалганы хор хүний оюун ухаан, эрүүл мэңцэд сөргөөр нөлөөлдөг болохыг анагаах ухаан нотолсноос хойш ДЭМБ энэ тал дээр нэлээд анхаарал тавьж байна. Одоогоос таван жилийн өмнө Хятадын эмч, мэргэжилтнүүд 15 орчим мянган хүүхдэд хар тугалганы шинжилгээ хийснээр хар тугалганы хор анагаах ухаанд аюулын харанга дэлджээ. Тэдгээр хүүхдүүдийн 80 гаруй хувийнх нь бисэс байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн хар тугалга илэрсэн байна. Яг ийм шалтгаанаар АНУ-ын Засгийн газар хар тугалганд хордсон хүүхдийн гэр орныг заоаж, цэвэршүүлэх бүх зардлыг улсаас дааж байх шийдвэр гаргажээ. Тайландад жил бүр 500 мянган иргэн цусны даралт ихсэх өвчинд нэрвэгддэгийн 400 гаруй нь амь насаа алддаг гэсэн мэдээ бий. Шалтгаан нь мөн л хар тугалга. Бүр тодруулбал, хар тугалгатай будаг, бензин хэрэглэх явдал түгээмэл байдгаас ийнхүү олон зуун хүн хорвоог орхидог байна.
Монголчуудын байдал ч эдгээр орнуудаас дээрдээд байхааргүй. Сүүлийн үед манайхны хямд төсөр үнээр зах зээлд борлуулж байгаа тосон будаг, бензин хаанаас орж ирдэг билээ. Тээврийн зардлаа ч бодсон тэдгээрийн ихэнх хувийг урд, хойд хөрш маань нийлүүлж байгаа. Хэдийгээр Орос улс хар тугалганы хоргүй бараа үйлдвэрлэх орнуудын тоонд хамгийн түрүүнд буюу 1920-иод оны үед нэгдсэн боловч тэр цагаас хойш яг манайхтай адил ашгийн төлөөх зах зээлийн хямралд өртсөн. Тэгэхээр тус улсын өнөөдөр үйлдвэрлэж байгаа химийн бодис бүхий бараануудад хар тугалга огт байхгүй гэх баталгаа үгүй. Урд хөршид ч байдал барагялгаагүй. Харамсалтай нь хөрш үйлдвэрлэгчид маань хар тугалга бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээ багасгах тиим ч дуртай биш байгаа бололтой.
Хүний эрүүл мөндэд хамгийн аюултай нь ховхорч байгаа будаг ажээ. Эдгээр нь үйрч, жижгэрээд тоосонцор хэлбэр-ээр хүний биед шингэдэг байна. Ингэснээр хүний цусан дахь хар тугалганы хэмжээ эре нэмэгддэг гэнэ шүү. Өнөөдөр дэлхий нийтээрээ анхаарал тавьж байгаа хар тугалганы хор хөнөөлийн талаар манайд санаа тавьж, судалдаг хүн гэж бараг үгүй. Цус нь хөөрсөн хөгшчүүлдээ даралт буулгах эм бичээд, ой тогтоолт нь муудсан хүүхдүүдээ тусгай сургуульд оруулснаар л дээрх асуудлыг шийдчихэж байна. Хар тугалганаас болоодхүмүүсийн даралт ихсээд байгаа юм биш үү? гэсэн асуултыг цөөнгүй эмчид тавьсан боловч олонх нь тохуурхлаар хариу барьсан юм. Энэ тухай манай эмч нарт ямар ч ойлголт байдаггүй бололтой. Саяхны нэгэн сонин дээрээс хар тугалганы хор хөнөөлийн талаар сэтгүүлч Д.Алтантуяагийн бэлтгэн нийтлүүлсэн нэлээд дэлгэрэнгүй материалыг олж үзлээ. Тэнд өгүүлснээр бол хар тугалганы хор нь зургаа хүртэлх насны хүүхдэд илүү хөнөөл учруулдаг ажээ. Учир нь бага насны хүүхдийн уураг тархи, төв мэдрэлийн тогтолцоо хөгжиж гүйцээгүй байдгаас бага хэмжээгээр биед нэвтэрсэн хар тугалга оюун ухааныг нь хордуулдаг байна. Ийнхүү хордсон хүүхэд өсөх тусмаа аливаа зүйлийг сөрөг талаас нь илүү ойлгож, цаг үргэлж бусдаас дорд үзэгдсээр гэмт хэргийн сэтгэл зүйтэй болдог гэнэ.
Хүүхэд хаалга, цонхноос ховхорсон будаг идчихээд инээж суухад бид төдийлөн анзаардаггүй. Харин ч уйлахаас нь төвөгшөөн тугалган тоглоом бариулчихаад ажилдаа улайрч суудаг улс. Энэ хооронд тэдний маань амандаа хийн зугаацдаг тоглоомууд бяцхан тархинд нь хороо шингээж л байдаг байна. Хичээл номоо гүйцэд ойлгохгүй, анхаарал нь төвлөрч чадахгүй байгаа хүүхдүүдээ ухаан дутуу, хэнэггүй, залхуу-гаар нь дуудаж, зэмлэхийн оронд хар тугалганы шинжилгээ хийлгээд авахад буруудахгүй нь бололтой.
Х.ЭРДЭНЭ
(өнөөдөр 2005-03-31 076)