Скоч хаанаас гаралтай вэ?

Юухныг ч бол нааж, бөхөлж орхидог шидтэй гэмээр энэ тунгалаг туузыг шотландуудын харамч занг егөөдөж нэрлэсэн гэнэ. Учир нь scotch гэсэн англи үг шотланд гэсэн утгатай ч виски гэснээс ялгаагүй сонсогддог байна. Гэхдээ бидний хэрэглэдэг скоч шотландуудтай, тэр дундаа тэдний нэрийн хуудас болсон вискитэй огт холбоогүй. Гэтэл яагаад түүнийг ийн нэрлэсэн, ер нь хэн анх хэзээ зохион бүтээсэн юм бол.

Скоч Америкаас гаралтай. 1923 онд Ричард Дрю нэртэй залуу цаасан артай зүлгүүр үйлдвэрлэдэг Minnesota Mining and Manufacturing / одоо ЗМ гэж нэрлэдэг болсон/ компанийн лабораторид техникчээр ажилд оржээ. Зүлгүүрийнхээ чанарыг хэрхэн сайжруулж, боловсронгуй болгох вэ хэмээн толгой гашилгах үүрэгтэй энэ лабораторийн ажил Ричардад өдөр ирэх тутам сонирхолтой санагдаж байв. Түүнийг ирэхийн өмнөхөн тус лабораторид целлофан ашиглаж ус нэвтэрдэггүй артай зүлгүүр хийснээ туршжээ. Шинэ бүтээгдэхүүнээсээ багахныг үйлдвэрлээд хүмүүсийн сэтгэлд хэр нийцэж буйд хяналт тавих үүргийг шинэхэн ажилтан Ричардад даалгасан байна. Зүлгүүрийг голдуу засварын газарт ашигладаг болохоор Ричард ч өдөржин авто засварын газраар тэнэнэ.

Тэгж явахдаа засварчдад машины өнгийг сэргээж будах л хамгийн төвөгтэй ажил байдгийг мэдэрчээ. Ялангуяа тэвшний хэсэгт хоёр өнгө гарган будах гэж цаг, будагны гарз болж хоцордог байж. Уг нь будсан хэсгээ хамгаалж тусгай цаас наадаг ч түүнийгээ салгаж авах гэж бүр долоон дор заваарсан ажил болно. Өмнө нь будсан хэсэг нь тэр чигээрээ хуураад ирэхээр дахиад будахаас аргагүй. Тэгээд ч өнгө хоорондын заагийг хэчнээн нямбай шүршээд ч барагтайд бол өөгүй гаргаж дийлдэггүй аж. Yүнийг олонтаа харсан Ричард ажлыг нь хөнгөвчлөх ямар нэг зүйл заавал бодож олно хэмээн нэгэн засварчинд амласан гэдэг. Гэвч тэр амлалтаа тийм ч амархан биелүүлчихээгүй.

Нэлээд удаж, янз бүрээр туршиж байж 1925 онд хоёр ямх /таван см/ өргөнтэй наалддаг тууз авчирч өгчээ. Засварын газрынхан ч бөөн баяр болж түүнийг туршиж үзэхээр шийджээ. Харамсалтай нь тууз мушгирч орооцолдоод тогтооход тун хэцүү юм гэнэ. Юунаас болж буйг олохоор эргүүлж тойруулж баахан үзжээ. Гэтэл хэмнэх санаагаар ч юм уу Ричард туузны зөвхөн зах нь наалддаг хийчихсэн байж. Yүнийг мэдсэн засварчин их уурлаж Энэ муу хэрэггүй туузаа аваад арил. Тэр шотланд босс /Scotch bosses/-тоо аваачиж өг. Ядахдаа бүтнээр наалддаг хийчихэж чаддаггүй юм уу хэмээн хашгирч загнасан гэнэ. Энэ ярианаас хойш наалддаг тууз скоч нэртэй болжээ.

Тухайн үед аливаа хүний харамч нарийн занг шотландуудтай холбосон онигоо Америкт их дэлгэрсэн байж. Түүнээс Ричардад ямарч шотланд босс байгаагүй юм билээ. Засварчны уурлаж хашгичсанд Ричард гомдоогүй, харин яаж сайжруулах вэ гэсэн бодолтой хоцорсон хэмээн дурссан байдаг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэр бүтэн таван жил хөдөлмөрлөсөн. 1929 онд 90 метр целлофан захиалж аваад туршилтаа үргэлжлүүсэн байна. Наалддаг бодисоо чухам яаж жигдхэн тараахаас эхлээд бодож сэтгэх зүйл олон байсан. Зүтгэсний эцэст бүтдэг юм болохоор хойтон жил нь буюу 1930 оны есдүгээр сарын 8-нд анхныхаа бүтээгдэхүүнийхээ дээжийг Чикаго руу илгээжээ.

Түүнийг хэрэглэж туршсан түнш нь Эргэлзэж тээнэгэлзэх, бас нарийлж харамлалгүйгээр энэ бүтээгдэхүүнийг зах зээлд гарга. Олсон ашгаараа бүх зарлагаа ядах юмгүй нөхнө гэсэн үгтэй захидал ирүүлжээ. Yүнээс хойш скочийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн. Эхэндээ зөвхөн хүнсний худалдаа хийдэг хүмүүс л хэрэглэдэг байж. Талх, нарийн боовчин, махны худалдагчийг борлуулж буй бараагаа заавал боож скочоор нааж өгч байхыг ч сануулдаг болж. Аажимдаа хүмүүс скочийг хурааж хадгалах хувцас хэрэгслээ баглаж бооход ашигладаг болж. Жилээс жилд хэрэглээ нь өсч улам олон талаар ашигтай болохыг нь хүмүүс мэдэрч эхэлсэн байна.

Номын салбарсан хуудас, урагдсан мөнгөн тэмдэгт, эвдэрхий тоглоомыг ч тэр ядах юмгүй сэлбэнэ. Тэр ч байтугай өвлийн хүйтэнд салхи сэнгэнэх цонхоо түүгээр дулаалж орхидог болж. ЗМ компанийнхан ч үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн хэрээр нэр төрөл, чанарыг сайжруулахад анхаарч иржээ. 1932 онд тус компанийн менежер Жон Борден скочийг тасалдаг хутга суулгасан гэртэй болгож. Энэ нь хүмүүст тун их таалагдсан. Энэ мэтчилэн жил ирэх тусам скоч өнгө зүсээ засч байсан. Мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан жилүүдэд 1945, 1961, 1995, 1997 оныг оруулдаг. Одоо зөвхөн ЗМ-ийнхэн 900 гаруй нэр төрлийн скоч үйлдвэрлэдэг.

Хамгийн хачирхалтай нь скочийг зохион бүтээсэн Ричард Дрюгийн тухай мэдээлэл тун хомс байх юм. Тэр ийм зүйл сэдэж хийснийхээ төлөө их шагнал авч баяжсан уу, эсвэл огт мөнгөгүй ядуугийн зовлон дунд хорвоог барсан уу бүү мэд. Түүгээр ч зогсохгүй Ричардын амьдарсан он жилүүдийн хувьд ч маргаантай байсаар. Нэг хэсэг нь түүнийг 1886-1982 он хүртэл амьдарч бараг 100 нас хүрсэн гэдэг. Гэтэл зарим нь 1899 онд төрөөд 1980 онд 81-тэйдээ өөд болсон гэж баталдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button