Залуус секст татагдахаа больсон гэж үү
Бэлгэвч үйлдвэрлэж, ашиг олдог компаниуд хэцүү байдалд орж магадгүй болоод байгаа гэнэ. Канагава мужид байх Sagami Rubber industries Co компани бэлгэвчний үйлдвэрлэлээр хоёрдугаарт ордог. Эдний ашиг орлого сүүлийн таван жилд ойролцоогоор 20 хувиар буурчээ.
Тэргүүлэх компани Okamoto industries-ийн хувьд ялгаагүй. Японы Эрүүлийг хамгаалах яамны гаргасан тооцоогоор бэлгэвчний худалдаа 1998 оноос тогтмол буурч ирсэн. 2002 онд 420 сая ширхгийг борлуулсан нь сүүлийн 20 жилд хамгийн оргил гэгдэж буй 1993 оныхоос 40 хувиар бага байсан аж. Энэ тоо сүүлийн хоёр жилд бүр ч нэмэгдсэн. Залуусын сексийн сонирхол буурсан нь дурлалын гэж нэрлэдэг жижиг зочид буудлуудын орлогод ч нөлөөлж эхэлжээ.
Ийм буудлуудын нэгэнд 15 жил зөвлөхөөр ажилласан ноён Миура Зочид буудлын өрөөнд зөвхөн ор тавиад л ашиг олдог байсан цаг өнгөрчээ. Энд загас наадуулах гэж биш өөр байдлаар цаг өнгөрөөхөөр ханддаг боллоо. Олуул нийлж караокед дуулах, компьютер тоглоомоор зугаагаа гаргах гэж ирдэг болж. Yүнээс болоод бидний орлого сүүлийн таван жилд 20-30 хувиар буурсан гэж ярьжээ. Нэгэнт хүн цөөн ирдэг болсон болохоор өрөөнийхөө үнийг бууруулж, хоногт ердөө 4000 иен /33 ам.доллар/-ээр ашиглуулдаг болсон гэнэ.
Гэхдээ япон залуусын сексийн сонирхол буурсныг зөвхөн энэ хоёрхон зүйлээр тайлбарлаад байгаа юм биш. Японы Гэр бүл төлөвлөлтийн ассоциаци мэдээллийн NHK корпорацийнхантай хамтран залуучуудын бэлгийн дур сонирхолтой нь холбоотой санал асуулга явуулжээ. Уг асуулгаар 20 настай залуусын дотор бүтэн жилийн турш сексийн харилцагчтай байсан хүний тоо сүүлийн гурван жилд эрс буурсан. 1999 онд хөвгүүдийн 74, охидын 81 хувь нь хүнтэй энгэр зөрүүлж үзсэн байж. Гэтэл энэ тоо одоо хөвгүүдэд 68, охидод 62 болтлоо унажээ. Тэгээд ч сүүлийн үед загас наадуулах дур хүсэл огт төрдөггүй гэх залуус олширсон байна. Нас тогтсон эрчүүдийн амнаас хааяа сонсч магадгүй байсан энэ үг ийн залуусын хувьд ердийн үзэгдэл болох нь. Тэгээд ч ингэж ярьж буй хүн бэлэг эрхтэний хувьд ямар нэг эмгэгтэй болсон байдаг. Харин өнөөгийн залуусын хувьд ердөө л сэтгэл зүйтэй нь холбоотой аж. Ийм эмгэгтэй нэг сая орчим залуу эр эмчлүүлж буй тооцоо ч байгаа гэсэн. Эдгээр залуустай ярилцаж үзэхэд голдуу ижил шалтгаан тоочдог.
Таалагдсан бүсгүйтэйгээ энгэр зөрүүлсний дараа түүнээс Найз бүсгүй чиний чамаас ямар таашаал авдаг байна аа? гэсэн асуулт гол буруутан нь болдог гэнэ. Ямар ч туршлагагүй,, өөртөө итгэлгүй залууд энэ үг аянга ниргэхтэй адил сонсогдож, янз бүрийн эм туршиж үздэг. Гэвч эм тэднийг буруу тийш татах нь элбэг. Энэ бүх шалтгаанаас үүдэн япон залуус сексээс татгалзаж эхэлсэн бололтой.
/ Ням гариг 2004/08/