Монголын геополитик & хоёр их хөрш

1921 онд Монголд ардын хувьсгал ялж, бараг 70 жил улаан Оросыг дагаж, ахархан хугацаанд улаан Хятадтай нэг ойртож, хагарч, дахин ойртсоор Монгол Улс өнөөг үзлээ. Энэ хооронд цагаан Орос нь зүсээ хувирган улаан болж 70 гаруй жил болоход мөн өмнөд их улс хөрөнгөтний гоминданы замаар явж байгаад улаан Хятад болж хувирсан зэрэг нь Монгол Улсыг хоёр их хөршүүд шууд хуваан залгихад нэг хэсэг садаа болсныг хөх Монголын их хувь төөрөг ч гэмээр. Хаант Оросын ноёрхол большевик засаглалаар солигдон, 1960-1990 онд Хятадын аюул гэдгээр Оросын цэргийн хөлд дарагдаж, капитализмыг алгасч социализмд шилжих гэсэн бүтэлгүй туршилт хийсэн түүх нэгийг хэлэх.
Ерөөсөө Монголын тусгаар тогтнолд цөм цохиж, хоёр их гүрний хайчин бодлогод өртөж эхэлсэн тэр түүх буюу ХХ зууны Монгол улсын төрийн статус болон тусгаар тогтнолын асуудал шиг дэлхий нийтийн толгойг эргүүлсэн зүйл ховор гарсан байх. Монголын Хятадаас тусгаарлах, олон улсын эрх зүйн субъект болгох, БНМАУ-ыг СССР-тэй удаан хугацааны цэргийн гэрээгээр холбох гэсэн Сталины шийдвэр нь Зөвлөлтийн Азийн хэсгийн нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хэрхэн баталгаатай болгох вэ гэсэн асуултын хариу байв. Асуудлын гол гогцоо нь БНМАУ-ын газар зүйн байрлалд оршиж, манай орны геополитикийн ач холбогдлыг Москвагийн өнцгөөс хэрхэн харж ирсэн түүхийг илтгэх мэт. Москвагийн энэ байр суурьт зарчмын өөрчлөлт гаралгүй өнөөг хүрсэн дээ.
Хоёрхон том гүрний завсар хавчуулагдаж тэдэндээ улс төр стратрегийн ач холбогдол талаасаа давамгайлан сонирхогддог сонгодог буфер бол Монгол, Балба хоёр юм. Харин улс орны аюулгүй байдал, хөгжлийн хувь заяа Орос, Хятадын харилцааны байдлаас тэгтлээ хамаардаг Монгол улс өөр байхгүй. Орос Хятадын харилцааны үндсэн зарчмыг хоёр тал өнгөрснийг биш зөвхөн ирээдүйг харна хэмээн тодорхойлсноороо Орос, Хятадын харилцааны эргүүлэгт төөрөлдөж ирсэн Монголын хувь заяаны гашуун боловч аргагүй бодит нөхцлийг дахин сануулах шиг.
Хоёр хөрштэйгээ найрсаг харьцаатай байхын зэрэгцээ алины нь ч нөлөөнд орохгүй байж, дэлхий нийттэй чөлөөтэй харьцах бодлого баримтлах, ингэхдээ идэвхтэй төвийг сахисан орны статус нэн зохистой байх ёстойсон. Гэтэл тэр нь заяанаасаа буфер /жийргэвч/ бүсээр заяасан Монголд үйлчлэх нь юу л бол. Үнэндээ ч хүний тавилан хүмүүжлээсээ, улсын тавилан байршлаасаа, төрүүлсэн эх, эцгээ хүн сонгодоггүйтэй адил түүхээр заяасан байршлаа улс гүрэн өөрчлөх аргагүй. Тэрхүү байршил нь тухайн улсын өнгөрсөн, одоо ирээдүй болон өгсөх, уруудах замыг нь тодорхойлогч суурь хүчин зүйл аргагүй мөн. Ийм адармаатай байршил бүхий Монголыг хоёр хөрш нь хэрхэн харж, үнэлж дүгнэж ирсэн нь түүхийн судлалын том сэдэв бөгөөд эцэслэгдээ ч үгүй. Харин өнөөдөр тэд хэрхэн үзэж байгаа бол.
1990-ээд оноос хойшхи Орос-Хятадын удаа дараагийн дээд хэмжээний уулзалт, уулзалтын төгсгөлийн ба эрх зүйн бусад баримт бичгүүдэд Монголын өнөөгийн статус-квог хүндэтгэсэн, баталгаажуулсан эсвэл Монголын ардчилал, реформыг дэмжсэн утга бүхий нэг ч заалт ил байхгүй. Энэ нь Монголын хувь заяаг төдийлөн сонирхохгүй байгаадаа бус Монголтой тогтооосон тус тусын харилцааны жин нөлөө нь хоёр их хөршийн хоорондын харилцааны дэргэд үнэхээр жижигдэж байгаад болов уу.
Оросын өмнө жигүүрээр аюулгүй байдлын хавчуурга бүс бий болгох санаа Кремльд биш гэхэд Москвад хэвээр буй. Сибирийн интеграц руугаа Монголыг татаж оруулах нэг хувилбар өнгөн талаас нь харахад, шатахууны гачаалаас ч нэн бодитой. Цаашаа бол Монголыг ОХУ-аас хараа хяналтаас гаргахгүй байх эсвэл заавал хамааралтай байлгах геополитикийн хүчтэй сонирхол энэ гүрэнд байж ирсэн шигээ эдүгээ ч байгаа гэсэн үг.
Монголыг Хятадад өгч наймаалцах эсвэл Монголыг барьцаалах санааг ил тунхаглагчид Оросын Төрийн думд хүртэл байж байна. Гадаад Монголын хувьд гэвэл, тэдэнд газар нутаг хэрэггүй, амьдрах орон зай хүрэлцээтэй байна. Гэвч өмнө талаас хүчит их хөрш Хятад тулж ирчихээд байгаа. Түүний түрэмгийлэн эзлэх бодлого хаашаа явж байна. Москвад үүнийг мэдэхгүйтэй адил Улаанбаатарт ч бас мэдэхгүй байна хэмээн сануулсан ч гэх үү, хүссэн ч гэх үү Оросын албан бус байр суурь их сургуулийнхаа сурах бичгийн дотор орчихсон байх жишээтэй.
1971 онд хэвлэгдсэн Москва, Бээжингийн завсар дахь Монгол орон гэх нэгэн номд 1970-аад оны Зөвлөлт-Хятадын стратегийн сөргөлдөөнийг Монголын геополитикийн дэвсгэр дээрээс гаргаж тавьжээ. Москва, Бээжин хоёрын хоорондох шийдвэрлэх тулалдааны хэтийн төлөв нь монгол орныг стратегийн талаар тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгэхэд хүргэж байна. Азийн газрын зураг дээр БНМАУ-ын эзэлж буй байршил нь өнөөдөр ихээхэн чухал ач холбогдолтой болоод байна. Яагаад энэ оронд хараа төвлөрөх болов. Аливаа сөргөлдөөн, тэмцэлдээний үр хөврөл чухамхүү Монгол оронд байх шиг. Тэгээд ч Москва Бээжин хоёр зэвсэг агсан Монголын хойд, урд талаас бие биеэ ажиглан зогсож байна. Бид атомын эрин үед амьдарч байна. Магадгүй, хоёр тив, хоёр арьстаны хувь заяа энэхүү нутаг дэвсгэр дээр шийдвэрлэгдэж ч болох юм гэж анхааруулаад, монгол нь идэвхтэй тэргүүн зэргийн том үүрэг гүйцэтгэхээ больсон ч хоёр аварга хөршийнхөө өрсөлдөөнийг тусгасан толь хэвээр байгаа, Монголын тухай яриа бол бүсчлэлийн буюу археологийн зүйл хэзээ ч байгаагүй гэж тэнд дүгнэсэн байх ажээ. Энд хэдийгээр коммунизмийн үеийн түүх өгүүлж байгаа боловч өнөө үе рүү татаж авчирваас Орос-Хятадын стратегийн түншлэл, хоршсон ажиллагааны тусгалын толь гэсэн санаагаар үйл явдал цааш өрнөж байхыг үгүйсгэмгүй.
Монгол бол мэдээж хоёр хөршгүйгээр, гадаад орчин хүрээлэлгүйгээр биеэ бүрэн дааж орших улс биш. Үүнийг үгүйсгэж болохгүйтэй адил ардчиллын шинэ эринд бид хоёр их хөршийн түншлэлийн хавханд хашигдчихгүй, хандивчлагчдын хүчээр шилжилтийн хүнд бэрх үеийг хохирол багатай даван туулахаас өөр гарцгүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд ч глобальчлал, харилцан хамаарлын зуунд бие даах тухай ойлголт өөрөө шал өмнөө болж байна. Гадаадаас хамаарахггүй, харьцахгүй, манай мэтийн жижиг буурай орны хувьд бол гаднаас дэмжлэг, тусламж авахгүй хөгжих тухай ярих нь утгагүй зүйл. Энэ утгаар геополитикийн этгээд байршлын онцлогоо хөгжилдөө үтэр түргэн, ухаалгаар ашиглах тухай санаа сэдэх нь илүү чухал юм. Гэхдээ газар зүйн хувьд Орос, Хятадад хашигдсан бодит нөхцөлд тэгэх болов уу.
Б.Дэвиндра

/Инфо 2005/03/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button