Мальтид манай зургаан оюутан суралцдаг, тэд бүгд эсэн мэнд
Энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирсэн эсэх талаар Гадаад хэргийн яамны дэргэдэх Консулын газрын ажилтан Я.Ариунболдоос лавлахад Хятад, монгол төрхтэй хүмүүс гэдгээр нь тэгж мэдээлсэн юм билээ. Мальтид манайхаас зургаан оюутан суралцдаг юм. Тэд бүгд эсэн мэнд байгаа гэсэн албан тоот манайд гуравдугаар сарын 28-ны өдөр ирсэн. Ер нь интернэтээр өдөрт монгол гэсэн үгтэй 900- 1000 мэдээлэл цацагдаж байдаг юм шүү дээ. Одоохондоо өөр мэдээлэл алга гэлээ. Гэхдээ амь үрэгдсэн хүмүүсийг хууль бус цагаачлагчид гэсэн болохоор тэнд байгаа албан ёсоор бүртгэлтэй зургаан оюутнаас өөр монгол хүмүүс байж болохыг үгүйсгэх аргагүй байгаа юм.
С.СОД
(өдрийн сонин 2005-04-01 080)