Н.ЭНХБОЛД С.Зориг агсны хэрэг ОУПХ-нд бүртгэлтэй байгаа
-ОУПХ-ны хурал хэзээ болох вэ. Манайхаас хэдэн төлөөлөгч оролцох юм бэ?
-Гуравдугаар сарын 31-нээс ирэх сарын 8-н хүртэл үргэлжилнэ. Энэ удаа ОУПХ-ны 112 дугаар их хурал хуралдаж байгаа юм.
Манай улсаас УИХ-ын гишүүн Д.Туяа, Л.Гүндалаи, К.Сайран болон миний бие тус хуралд төлөөлөгчөөр оролцоно. Мөн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав хамт явна. Энэ үсэр олон салбар хуралдаанууд болдог. Бид салбар хуралдаануудад оролцож өөрийн улсын парламентын байр суурийг илэрхийлнэ.
-Энэ удаагийн хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?
-Хөгжиж буй орнуудын өрийг шийдвэрлэх, санхүү худалдааны шинэ механизмуудыг бий болгох асуудлаар парламентуудын гүйцэтгэх үүрэг, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх талаар, ДОХ, цэргийн гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зэрэг олон асуудлыг авч хэлэлцэнэ.
Мөн терроризмтэй тэмцэх асуудлаар ч ярилцана. Д.Туяа гишүүн гэхэд л эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн хорооны хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлнэ.
-Өмнө нь тус холбооны хурлаар С.Зориг агсан, УИХ-ын гишүүн Л.Гүндалаи нарын асуудлыг ярьж байсан. Энэ талаар дахин яригдах уу?
-Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг ОУПХ-нд бүртгэлтэй хэвээрээ байгаа. Энэ удаа хэргийн илрүүлэх явцын талаар манай талаас мэдээлэл хийх байх. Харин Л.Гүндалаи гишүүнии хувьд энэ оны нэгдүгээр сард ОУПХ-ны Хүний эрхийн хороо хуралдаад Одоогийн нөхцөл байдал нь энэ хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагагүй гэж үзээд уг асуудлыг бүрэн хаасан.
Д.ДАЛАЙ
(өдрийн сонин 2005-04-01 080)