Зурхаин дацан бурхдаа, өглөгийн мөнгөтэй нь алдав
Гэмт этгээд дацангийн цонхыг хагалан орж алтадсан Баяннамсрай, Цагаан Дарь эх гуулин бурхан, Зонхов зэрэг бурхдыг хоргон дотор байсан өргөлийн мөнгөтэй нь хамаад арилсан байна. Харин хулгайч орсон дуудлагыг дацангийнхан цаг алдалгүй өгсөн ч дуудлагаар очсон дүүргийн цагдаа хэргийн газрын үзлэгийг хангалтгүй хийснээс тодорхой ул мөргүй болчихоод байгаа гэнэ.
С.МАРГАД
(өдрийн сонин 2005-04-01 080)