Иточу-гийн Монгол дахь захирлаар монгол хүн томилогдлоо
Сүүлийн жишээ гэхэд Иточу 30 сая ам.доллараар Хүүхдийн паркийг шинэчлэхээр болоод байгаа. Ийнхүү Монголд олон жил олон зүйлийг амжуулж, тусалж дэмжиж, хөрөнгө оруулж Монгол Улсыг хөгжүүлэхэд дэм болж буй Иточу корпорац саяхан монголчуудад нэгэн онцлог бэлэг барьсан нь туе корпорацийн Монгол дахь төлөөлөгчиин газрын захирлаар монгол хүнийг тавьсан явдал болоод байна.
Иточу корпорацийн Монгол дахь төлөөлөгчиин газрын захирлаар томилогдсон Т.Энхбат өнөөдөр ажлаа хүлээн авч байна. Өмнөх захирал ноён Н.Хидака шинэ монгол захирлаа Манай корпорацийн Дагваа аварга гэжхэлсэн ньТ.Энхбатыг магтахаасаа илүү түүнд итгэл хүлээлгэснийх. Харин Иточу-гийн Япон дахь төв корпорацийн захирал нь Т.Энхбатад Чи эхлээд эх орноо бодож ажиллаарай. Дараа нь корпорациа бодно бизээ гэж хэлсэн байна. Япончууд шинэ захиралдаа Хошино гэсэн япон нэр хүртэл өгч амжсан байна. Ийнхүү дэлхийд 150 салбар буюу төлөөлөгчиин газартай Иточу корпорацийн гадаад дахь захирлаар анх удаа гадаадын хүн, тэр дундаа монгол хүн томилогдож байгаа нь монголчуудын чадамж, боловерол, ажил хэрэгч чанарыг үнэлсэн хэрэг болоод байна.
Тодруулга Иточу корпорацийн Монгол дахь төлөөлөгчиин газрын шинэ захирал Т.Энхбат нь Улаанбаатар хотын харъяат, МУИС-ийн япон хэлний анги, Осака хотын Гадаад хэлний их сургуулийг утга зохиолын ажилтан, япон хэлний орчуулагч, мэргэжилтэн, судлаачаар төгcсөн, Иточу корпорацийн Монгол дахь төлөөлөгчиин газрын дэд захирлаар 7 жил ажилласан хүн юм.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-04-01 080)