Жавхлан сүйн бэлэг болгож Баясгаланд хаммер жипээ бэлэглэжээ
Нэг ангийн хоёр хамтран уран бүтээл хийж байх оргил үедээ, бие биедээ дурлан нэг гэрт амьдарч байсан гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх.
Чухам тэд залуу халуун насны хар, мөнгө санхүүгийнхээ асуудлаас болж хагаралдаж, дахин хэзээ ч хамтран уран бүтээл хийхгүй гэж зарлан хоёр тийшээ болж байсан. Гэвч бага ахуй насны хайр сэтгэлээ эргэн санаж, дуучин Баясгалан Зөвхөн чамдаа тоглолтоо Жавхландаа зориулан хийсэн нь тэднийг эвлэрүүлэх шалтаг болсон бололтой.
Баясгалан хөдөө орон нутгаар аялан тоглолт хийхийнхээ өмнө СТА цол тэмдэгээр шагнуулсныхаа багахан цайллагыг Цүки хаус-т гэр бүл, хэдхэн найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэсэн бөгөөд бүх үйл ажиллагааг Жавхлан их л идэвхитэй зохион байгуулсан байна.
Уг цайллаган дээр хоёр дуучин маань сүй тавьсан бөгөөд Жавхлан сүйн бэлэг болгож Баясгаландаа 80 саяын хаммер жипээ бэлэглэж бүгдийг алмайруулав.
Тэд энэ тухайгаа ихэд нууцалж байгаа бөгөөд зураг ч авахгүй байхыг эеэлдэгхэнээр гуйж, олны хэл ам, хэвлэлийн элдэв гүтгэлэг дахин тэдний хооронд цав суулгахвий гэж ихэд болгоомжилж байгаагаа ярьжээ.
Ирэх намраас тэр хоёр монголын урлаг соёлынхныг хамруулсан томоохон шоу хийх бөгөөд энэ нь бидний хурим ч болж магадгүй гэж ам алдсан гэнэ.
Ингээд залуу дуучин хосууддаа сайн сайхныг хүсэх л үлдлээ.