Нийслэлийн гудамжнуудыг дуудлага худалдаагаар оруулна
Хотын иргэд гол гол өргөн, чөлөө, гудамжуудыг ямар хүний нэрээр нэрлэсэн бэ гэвэл тэр тэр бүр мэддэггүй. Тэгвэл захын дүүргүүд, хороод хувьд байдал бүр ч ээдрээтэй, нэг л баахан Овооны Нуурын, Дэнжийн гэсэн гудамжнууд байдаг. Тэнд нь амьдран суудаг хүмүүс ч өөрсдөө сайн мэддэгүй. Тиймээс байдлыг өөрчлөхийн тулд гудамжны нэрийг дуудлага худалдаагаар оруулан худалдах гэж байгаа ажээ. Дуудлага худалдаагаар худалдаж авсан хүн тухайн гудамжийг өөрийн нэрээр нэрлэх бөгөөд шаардлагатай хаяг, товъёг хадах арга хэмжээг тухайн дүүргийн хороод хариуцах юм байна. Гудамжийг өөрийн нэрээр нэрлэсэн хүн зүгээр нэг хараад суух бус тодорхой хэмжээний анхаарал тавьж, сайн дурын хогийн цэг мэтийн зүйлсийг үүсгэхгүй, үүссэн байвал арилгахад хороонын засаг даргын тамгын газартай хамтран ажиллах үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол нэрийг нь цуцлан ахин дуудлага худалдаагаар оруулах ажээ. Дуудлага худалдаагаар оруулсан мөнгийг хавар болгон гардаг түймэртэй цаг алдалгүй тэмцэх, хотынхоо өнгө үзэмжийг хог хаягдлаас цэвэрлэхэд зориулахаар төлөвлөөд байгаа ажээ. Мөн иргэдийн хотоо гэсэн сэтгэл, хотынхоо талаарх мэдлэгийг нь улам нэмэгдүүлж өгнө гэдэгт итгэлтэй мэрийн дэргэдэх креатив агентлагийн ерөнхий менежер Ё.Будмаа манай сурвалжлагчид уламжлав.
(olloo.mn)