Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв.
СЕХ-ноос гаргасан захиргааны шийдвэрийг хамааруулахаар заасан нь МУ-ын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тухай зарим иргэдийн гаргасан өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх дунд суудлын хуралдааныг өчигдөр Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дараах шийдвэрийг гаргав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэсэн 4-р зүйлийн 4,11-д Монгол Улсын Засгийн газар гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 38-р зүйлийн 1 дэх хэсгийн Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн, 45-р зүйлийн 2 дахь хэсгийн Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэсэн заалтуудыг мөн 4,1,6-д Сонгуулийн ерөнхий хороо гэж заасан нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын ард нийтийн санал асуулга УИХ, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах тухай заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргав.
Шар айрагт онцгой татвар ногдуулсан асуудлаар Цэцэд хандлаа.
УИХ-аас 2004 оны 12-р сарын 2-ны өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зургадугаар зүйлийн 1дэх хэсгийн 6-д Эх орны үйлдвэрийн нэг литр шар айраг тутамд 0 ,20 ам.долларын, импортын нэг литр шар айраг тутамд 0,50 ам.долларын онцгой албан татварыг ногдуулах-аар заасан Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хорооны орширн суугч М.Түмэн-Өлзийн Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа урьдчилан шалгаж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Энэхүү маргааныг хянан хэлэлцэж шийдвэрлэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 13-ны өдөр 09,30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танихимд нээлттэй болно гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
/2005.04.2, Монголын мэдээ/