Хуулийн хүрээнд шударга ажиллана

Энэ сонгуулийн үеэр зарим оролцогчоос хэрэглэсэн бохир технологийн улмаас гарсан хууль зөрчсөн үйлдлүүд Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд СЕХ-ноос тавьсан саналын дагуу шийдвэрлэгдэж ирлээ.
Гэтэл зарим сонин хэвлэлд СЕХ, түүний удирдлагыг гүтгэх явдал хэрээс хэтэрч байна. Тухайлбал, СЕХ-г хуульд заасан чиг үүргээ биелүүлж ажиллаж байхад СЕХ гэж бөөн худал хуурмагийн газар байх юм /Өнөөдөр 2005.02.18/ , Өнөөдрийн байдлаас ажиглахад Ерөнхийлөгчийн сонгууль их бохир болох шинжтэй байна / Монголын мэдээ 2005,-.03.01./, 2004 оны УИХ-ын сонгуулийн дүн гарах орой СЕХ том гэгчийн ууц чануулан, айраг, архи худалдан авч ялалтаа тэмдэглэхээр бэлтгэсэн байжээ / Монгол таймс.2005.№ 12/, Ядамсүрэн гэгч тэр будлианы хөрөнгө Монголын түүхэнд их өөдгүй нэртэй үлдэж байна / мөн тэнд/, СЕХ-г МАХН-ын бохир технологичдоос цэвэрлээгүй цагт сонгууль хэзээ ч шударга болж чадахгүй ,Тэр хоёр Н.Энхбаяраас маш их юм авсан шиг байна /Монголын мэдээ .2005.03.31./ гэх мэтээр гүтгэн доромжлох үйл ажиллагаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг эхэлж байгаа нь гайхал төрүүлж байна.
СЕХ сонгуулийг зохион байгуулахдаа шударга ажиллахыг ямагт шаардаж, сонгуулийн бүх баримт бичгийг үндсэн эхээр нь хадгалж байдаг юм гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Сонгуулийн үед хуулийн дагуу, шударга ажиллахыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн намын ажилтнууд, сонгуулийн үйл ажиллагаанд албан ёсоор оролцож байгаа нийт ажиллагсад, хэвлэл мэдээллийн ажилтан нарт анхааруулж байна. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахдаа хуулийн хүрээнд чин шударгуу, ардчилсан зарчмаар ажиллана гэдгээ мэдэгдэж байна гэжээ.
2005.04.2, Өнөөдөр