Буга ба морины сануулга

Энэ санаачилга түүхийн бодит ундэстэй, дэлхийн соёлд чухлаар хамаарах гео орчин болох нь саяхан давхар нотлогдлоо. Өнгөрсөн долоо хоногт ЮНЕСКОгийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын тэргуүн, доктор Ясуко Аушимо манайд хурэлцэн ирж Орхоны хөндийн соёлын дурсгалт гаэрыг Дэлхийн өвд бүртгэсэн батламжийг Ерөнхий сайдад гардуулсан. Энэ явдал нь Хархоринтой холбоотой томоохон сэдлийг үндэснийхээ хэмжээнд дэвшуүлсэн түүнийг дэлхийн хэмжээнд дэмжиж буй хэрэг болон харагдаж байлаа. Тэрхүү батламж нь Ерөнхий сайдын санаачилга биеллээ олохын нэгэн баталгаа, үндэслэл болж байх шиг. Хархориныг загвар хот болгох, түүн тийш Нийслэлийг шилжүүлэх гэх зэрэг санаачилга, сэдэл нь буурьтай судалгаанд тулгуурлах том асуудал биз ээ. Энэ асуудлыг эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагын оролцоонд тулгуурлан эцсийн шийдвэрийг нэг мөр, бүтээлч гаргах ёстой байхаа.
Манай зарим хөөрүү түргэн хүмүүс Хархориныг өнөөдрөөс барьж эхлэн, ганцхан жилийн дараа болох эзэнт гүрний 840 жилийн ойг тэнд тэмдэглэнэ хэмээн ханцуй шулмалж явна. Энэ зөв үү?, хэлэлцвэл зохих асуудал биш үү?. Манайхан 840 жилийн ойн өмнө Төрийн ордныг шинэчилж засварлахад 800 сая орчим төгрөг төсөвлөж, түүгээр бунхант индрийг буулгах, шарилуудыг зөөх, Чингис хааны аятайхан цогцолбор байгуулахаар шийдэж баисан билээ. Гэтэл тэр хөрөнгийг зүйлийг тэнд төвлөрүүлье хэмээн яарч, улс орны удирдлагуудын толгойг эргүүлэн хөөрцөглөж яваа хүмүүс байна. Монголчууд Яарвал даарна гэдэг билээ. Хархоринг нэгэнт байгуулвал Эмиратын Дубай шиг биш гэхнээ манайдаа таарсан цомхон, тэгсэн атлаа нүд булаам дэгжин чамин, асар чанартаи хот босгох учиртай бизээ. Түүнээс биш хот айл нүухийн өмнө шинэ нутаг дээрээ зөөвөр буулгадаг шиг хүрч ядсан хөрөнгөөр уван цуван зүйлийг хэсэгчлэн барьж эхэлвэл сүүлдээ хот биш, холион бантан болох биз ээ. Хархориныг загвар хот болгох зураг төсөл бараг өлгийдөө байгаа юм. Тэр зурзг төсөлд олон удаагийн шүүмж хэлэлцүүлэг тэдгээрт үндэслэн сайжруулалт, засвар хэрэгтэй нь мэдээж юм. Байдал ийм байхад Хархоринд шав тавьчихаад, тэнд их ойн наадмаа хийе гэж байгаа нь зүгээр л дамшигласан, наадам тохуу хийсэн санаа бизээ. Түүнээс биш арай тэгж овоо босгоогүй байж, шувуу суулгах гэж тэнэглэхгүй бизээ.
Монгол наадам сайхан боловч, нэн сүйтгэлтэй зан үйл. Манайхан Хүй долоон худагт морин уралдаанаа шилжүүлэх гэж яаж сандарлаа. Манай эмзэг газар шороо тэр дороо талхлагдан, одоо тэр газар үргэлж улаан халцгай болж, баруун хойтын хүчтэй салхинд Улаанбаатарыг тэндээс боссон шороо булах боллоо. Нууц товчооны 750 жилийн ойн наадам, Алтан овооны тахилгын наадам цөм газар дэлхийд хапцгай сорви үлдээсэн. Орхоны хөндийн хөре шороо бүр ч илүүтэй эмзэг билээ. Тэндхийн олон арван жил хагалж сулласан хөре хүн, малын хэл хүрэх төдийд зулгарч, түйрэн дэгдээх болсон юм. Байдал ийм байхад тэнд том наадам зохион байгуулах гэж хөөрцөглөх хэрэг байна уу?. Улсын нийслэл Улаанбаатар бол лавтайяа 80 гаруй жил төрийн наадмыг явуулсан заяамал шинжтэй газар шороо, орон эай билээ. Бас тиим туршлага хуримтлагдсан газар. Бид эндээ Их тулгар төр байгуулагдсаныхаа 840 жилийн ойг хийвэл тавтай, аятай байх бус уу. Монголчууд Уулын бугыг хараад унасан морио мартах гэж хэлдэг. Бид дээдеийн энэ сануулгыг бодолцон эсэргэн жилд болох их наадмаа хаана хийхээ хэлэлцвэл ямархан бол оо…?
(өдрийн сонин 2005-04-04 082)