МУНН сонгуулийн дүнд нөлөөлөх үү?
Гэхдээ Эх орон намын даргыг дэмжиж буйдаа гол нь бус Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр үе шаттай явуулах тактикийг Монголын төлөө нэгдсэн сөрөг хүчний фронтынхон баримталж байгаа гэнэ. Эгнээндээ улс төрийн хоёр нам, арав гаруй төрийн бус байгууллагыг нэгтгэсэн фронтыг дэмжигчид сонгогчдын 15 орчим хувийг эзлэж буй гэсэн судалгааны байгууллагын дүн байдаг аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр үе шаттай явуулах нь хэнд ашигтай вэ? Өөрсдийг нь дэмжиж буй нийгмийн массыг Б.Эрдэнэбат руу чирж чадвал түүнд 20 орчим хувийн санал авах магадлал өндөр бий. Харин дараагийн шатанд энэ хүчээ М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрын хэн рүү чиглүүлэхээс ялагч тодорхой болно гэж Монголын төлөө нэгдсэн сөрөг хүчний фронтынхон үзэж байгаа аж. Дахин санал хураалт болно гэх тохиолдолд фронтынхон хэнийг дэмжих нь одоохондоо тодорхойгүй байна.
Э.Төр
2005.04.4, Өнөөдөр