Францчууд жилд дунджаар 137 удаа, харин Япончууд 46 удаа секс хийдэг
Өнгөрсөн жилд дэлхийн дундаж хүн 103 удаа секс хийжээ. Хамгийн цөөн удаа ойртдог хүмүүсээр япончууд тодорсон бөгөөд тэд жилдээ дунджаар 46 секс хийдэг гэжээ. Хонг Конг, Сингапурын иргэд жилдээ 79, тайваныхан 80, энэтхэгчүүд 82, хятадууд 90 удаа гэсэн секс хийдэг гэсэн байна. Харин Европт францчууд жилдээ 137 удаа секс хийдэг гэсэн үзүүлэлттэйгээр тэргүүлж, Грек, Унгар, Серб зэрэг улсууд удаах байранд оржээ.
Сексийн өмнөх энхрийлэлд тайванчууд 11.5 минут зарцуулдаг гэсэн байхад англичууд 22.5 минут болдог гэжээ. Энэ нь дундаж хүн секст бэлдэх гэж 19.7 минут зарцуулдаг болж таарч байгаа юм.
Асуулгад оролцсон хүмүүсийн хувьд харьцаанд орж байсан сексийн хамтрагчдынх нь дундаж тоо 10.5 хүн болсон байна. Харин хамгийн олон сексийн хамтрагчтай буюу 19.3 хүн гэсэн үзүүлэлтээр манай урд хөршийнхөн нэгт орсон байхад вьетнамчууд 2.5 хүн гэсэн үзүүлэлтээр хамгийн даруухан хүмүүс болж таарчээ. Мөн асуулгад оролцсон хүмүүсийн 25 хувь нь зөвхөн ганц харьцачгтай гэсэн байхад 21 хувь нь 10-аас олон харьцагчтай байсан гэжээ.
Дэлхийн хэмжээнд өсвөр насныхан 17.7 насандаа анхны сексийн харьцаанд ордог байна. Исландад энэ үзүүлэлт нь 15.7 нас болсон байхад Вьетнамд 20 нас байв. Сексийн хувьд хамгийн идэвхтэй нас нь 35-44 насныхан байсан бөгөөд тэд нар жилдээ 116 удаа секс хийдэг. Харин 16-20 насныхан нь жилдээ дунджаар 91 удаа секс хийдэг болох нь асуулгаар тогтоогджээ.
Мөнхүү өсвөр насныхан тохиолдлын бэлгийн харьцаанд бэлгэвч хэрэглэлгүй оролцож байгаа нь энэ асуулгаар тогтоогдсонд Durex-ийнхэний санааг ихээхэн зовоож байгаа ажээ.Асуулгад оролцсон өсвөр насны хүүхдүүдийн 24 хувь нь сайн танихгүй хүнтэй бэлгэвчгүйгээр секс хийж байсан гэжээ. Харин хамгийн ухаалаг хүмүүсээр вьетнамчууд, энэтхэгчүүд, испаничууд тодорчээ.
(olloo.mn)