Урт настай хууль, удтал хүлээлгэх журам

Эфирийн монгол жаягийг санан байж CNN-ийн манеж-д нэвтэрлээ. Зочин гэх тэмдэг энгэртээ зүүсэн тул тасалбар авч мөнгө зарсангүй.
Эхлээд дасгалжуулагч гараад ирлээ. Гэрэлтсэн дулаан харцтай залуу. Хар арьстнуудын этгээд алхаа, хэмнэлт хөдөлгөөн дээр бусдын анхаарал татах бүхий л увьдас чадвар түүнд байх шиг. Мөнөөх соронздон илбэдэх чанарынхаа хүчээр CNN-ийн галд нэгдэн, нэр хүндтэй нэвтрүүлгийн багт оржээ. Нүд рүү цоргитол ширтэн яралзтал инээмсэглэнэ. Түүний гярхай харцнаас энэ дугуй талбайд эгнэн суусан хэн ч бултаж үлдэхгүй. Энгэр дээр наасан товч нэр бүхий дугуй цаас өөд хяламхийгээд л хэзээний андууд адил өөриймсөг ярьж эхлэв. За сайн уу? Ажил, амьдрал онц биз? Ажлаа тараад шууд ирсэн үү? Yдийн хоолонд юу зооглов доо. Өө, би гэдэг хүн юу идсэнээ ч мартаж орхиж. Өнөөдөр бид юун тухай ярилцахыг мэдсэн биз дээ Хар арьст эр тасралтгүй ярина. Хүмүүс ч камерын өмнө биеэ барихаа больж, гэрийнхээ зөөлөн буйдан дээр тухалсан лугаа аажмаар тайвширч билээ.

Төдөлгүй нэвтрүүлгийг хөтлөгч эмэгтэй хөнгөн алхсаар тойргийн төвд байраа эзэллээ. Анхаарлаа төвлөрүүлэхийг хичээн нааш цааш хэд алхсанаа гурван талд байрлуулсан том телевизээр энд цуглагсадтай холбогдох эрхмүүдийн нэр, албан тушаалыг давтаж эхлэв. Нийгэмд тулгамдсан асуудлуудыг хөнддөг уг нэвтрүүлгийн ээлжит дугаар бичигдэж байна. Харин мөнөөх манеж-ийн гадуур буюу CNN-ийн төв байрнаа ажил хэрэг ердийн хэмнэлээрээ үргэлжилнэ. Нэгдүгээр давхрын уужим талбайн хэсэгт зассан ил студид яг одоо нэвтрүүлэг бичиж буйг анзаарсан хүн ч алга.
Ярих сэдвийг нь урьдчилан зарласан болохоор сонирхогч, бас зүгээр л оролцоод үзмээр санагдсан хүмүүс энд цуглажээ. Иргэдээ телевиз нь ийнхүү энгийн урилгаар цуглуулж байна. Хүмүүс санал бодлоо уралдуулж, албан тушаалтнуудтай ярилцав. Өнөөдөр Монголын телевизүүдийн хөтөлбөрт иймэрхүү нүүр тулсан ярилцлага, уулзалт мэр сэр үзэгдэх болсонд бид баяртай байна. Харин нэвтрүүлгээ чанартай болгох, оновчтой төлөөлөл урих, хүссэн үр дүнд хүрэхийн тулд бусдаас будаа идэх зүйл бий.

Debate
Нэвтрүүлгийн өөр нэг хувилбар Монголд моодонд орлоо. Форум нэртэй мэтгэлцээний хөтөлбөр хэдий муу, сайнаа дуудуулж буй ч мэтгэлцээнт ярилцлагын үр хөврөлийг нэгэнт төрүүлжээ. Yзэгчид ч сонирхон анзаарах болж, Форум-ын чансааг сайжруулах санаа шүүмжлэл өгүүлж буй. Гэвч монгол debate нэг л өнгөө олохгүй үргэлжлээд байх шиг.
Мэтгэлцээний нэвтрүүлгийн мөн чанар юусан билээ? Яагаад CNN-ийн Crossfire хоёр хөтлөгчтэй байдаг юм? Ардчилсан намын улаан фэн Жэймс Гарвилл, Пол Бегала хоёр Бүгд найрамдах намыг цуцашгүй дэмжигчид Роберт Новак, Тукер Карлсон нартай хос хосоороо халз үзэлцэхийг үзүүлж өгнө дөө. Улс төрийн сэдвээр мэтгэлцээн өрнүүлдэг уг хөтөлбөрийг Америкийн үзэгчид тун сонирхдог. Гол нь тайзнаа жинхэнэ ёсоор үзэлцэж, сөргөлдөгч талууд үнэн царайгаа камерын өмнө таниулдаг. Хүрээлэн суусан иргэдийн төлөөлөл маргааны дундуур сэтгэл хөдлөлөө харамгүй илэрхийлэн, үнэхээр дэлгэцнээс гал маналзтал халуун явдал өрнөдөг.
Өнөөгийн монгол Форум лугаа нэг сэтгүүлчийн урьдчилан бэлтгэсэн том дүгнэлт, эсвэл ганц хөтлөгчийн ньюанс муутай асуултуудад дөрлүүлсэн оролцогчид дүмбийн суух зав тэнд ер гарахгүй ээ. Телевизийн мэтгэлцээний мөн чанарыг Монголдоо эхнээс нь гажуудуулалгүй, хазгай муруйгүй хөгжүүлэхсэн гэсэндээ дээрх жишээ татан нуршив.

Сайн программ
Монголын телевизүүдийн хөтөлбөрт сүүлийн үед нэвтэрч буй шинэ салхины сэвшээнд олзуурхахын хамт ийн үг нэмэрлэлээ. Одоо телевизүүдийнхээ программын өрсөлдөөний тухай ярилцъя. Хэн нь сайн хөтөлбөртэй вэ? Бие биеэс ялгарах онцлог бий юу? Ийм онцгойрох ялгаа байх учиртайг тодотгож өгөхөөр Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталчихаад байна. Монголчууд учиргүй олон жил энэ хуулийг хүлээв. Өдгөө юунд ингэтэл хүлээснээ гайхаж сууна. Арваад жил дуншсан уг хууль телевизийн хөгжлийг хэрхэн өөрчлөх юм бэ?

Америк нэвтрүүлгүүдээс иш татаж, урт өмнөтгөл хийснийхээ учрыг хэлье. Yндэсний тодотголыг халж, олон нийтийн хэмээн цоллосон өөрчлөлт юуны өмнө нэвтрүүлгийн программд, улмаар агуулга чансаагаар илрэх ёстой. Олны эрх ашигт нийцэж, түмнийг тэр суваг даллаж чадах хөтөлбөртэй юү? Ийм өөрчлөлт хүлээж Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталжээ. Энэ долдугаар сарын 1-ээс мөрдөгдөх хугацааг ч заасан. Тэр болтол, эрх баригчдын дуу хоолойг дагнан дамжуулах ажлаа ард иргэдийн санал бодлоор солин цацах өөрчлөлтийг аажмаар хийх үүрэг хүлээсэн. Өдгөө тэр шинэчлэлт Танд мэдрэгдэх юм уу? Өөрийг тань онцолсон шалтгаан нь телевизийн хураамж ямар хэмжээтэй байх, сард хэдэн төгрөгийг халааснаас чинь авахаа мөнөөх шинэ хуулийн дагуу Олон нийтийн радио, телевизийн удирдлага мэдэх гээд байна.

Эрчим хүчний зохицуулах газар нэрт муу нөхөртэй болсон түүхээ эргэн санана уу. Яг л дээрх маягаар, шинээр батлагдсан хуулийн хүрээнд толгой мэдэн цахилгаан, дулааны үнэ тогтоодог байгууллага мэндэлсэн. Тэднийг үнэ нэмлээ хэмээн Т.Очирхүү сайд хориг саад тавих эрхгүй. Yүнтэй агаар ойролцоо заалт бүхий хууль мөдхөн хэрэгжинэ.

Хүлээлт
Удтал хүлээлгэсэн хууль маань дагалдах журамтай болж байж биеллээ олно. Тэр нь тэгээд мөд батлагдах шинжгүй ээ. Өөрөөр хэлбэл, үзэгчдээс хэдэн төгрөг хураахыг шийдэх хүмүүс буюу Yндэсний зөвлөлийн 15 гишүүн хэрхэн тодрох шат дамжлага тодорхойгүй. Ерөнхийлөгч дөрөв, Засгийн газраас нэжгээд, УИХ долоон хүний нэр дэвшүүлж улмаар УИХ дээр санал хурааж байж тэднийг томилно. РТХЭГ-ын даргыг баталдаг өмнөх томилгооноос юугаараа ялгаатай юм бэ гэж үү?
Урьд нь Ерөнхий сайдын харъяалах ажлын хүрээнд байснаа больж, одоо бүр улстөржсөн байгууллага-УИХ-ын мэдэлд удирдлагын асуудлыг шилжүүлжээ. Yндэсний зөвлөлд санал болгох хүмүүсийг төрийн бус байгууллагууд нэр дэвшүүлэх, улмаар Ерөнхий сайд, УИХ, Ерөнхийлөгчийн таалалд тэд нь нийцвэл дараагийн шүүлтүүрт орохоор хуульчилсан. Эцсийн дамжлага буюу УИХ нь санал болгосон хүмүүсийг батлах эсэхийг шийднэ. Нэрсийг буцаавал өөр хүн томилох ажил үргэлжилнэ.

УИХ-ын олонхийн таалалд нийцсэн эрхмүүд Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт хяналт тавьж, санхүүд аудит хийлгэх газраа өөрсдөө сонгож, телевиз, радиогийн удирдлагыг томилж, халах эрх эдэлнэ. Түүнчлэн зөвлөлийн зөвшөөрлөөр программ хянах орон тооны бус бас нэг зөвлөл мэндэлж мэднэ. Энэ болгоны эцэст радио, телевизийн үйл ажиллагаа өнөөгийнхөөсөө эрс өөрчлөгдөн, бие даасан байр суурьтай байна гэдэг үлгэрийн далай гэдгийг хялбархан анзаарч болно. Хуулийн удиртгалд олон нийтийн хяналт дор үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага хэмээн тодотгосныг сануулъя. Харин нөгөө иргэд нь хяналтаа өргөдөл гомдлоор дамжуулан хийх гэнэ. Тэгвэл Өргөдөл шалгах хорооны бүтцэд дахиад л Yндэсний зөвлөлийн гишүүд байлцана. Энэ мэт авцалдаа муу салаа утгатай санаа цөөнгүй. Хөгжилтэй орнуудын туршлагыг даган бэлтгэсэн ийм хувилбар бие биеэ андахгүй цөөн монголчуудын амьдралд сайн утгаараа бууна гэхэд хэцүүхэн санагдана.

Засгийн газартайгаа нийлээд парламент Yндэсний зөвлөлийн 11 гишүүнд нөлөөлөх боломж нээлттэй. УИХ-ын таалалд нийцтэл хэдэн удаа нэр дэвшүүлж, эргэж буцах боломжтой тухай хуульд тодорхой тусгасан заалт үгүй. Түүнчлэн төрийн бус байгууллагууд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах, өндөрлөгүүдэд ямар хугацаанд өргөн барих вэ зэрэг харилцааг зохицуулах журам гарч таарах нь.
Их хүлээлгэсэн ч гялайлгах зүйл багатай үзэгдэх энэ хууль хэрэгжтэлээ мөн л урт зам туулна. Энэ парламентын хийсэн том ажил гэж түүнийг нэрлэдэг. Харин хэрэгжихийнхээ наана Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианд бүдгэрч, залгуулаад үргэлжлэх магадлалтай улс төрийн бужигнаант үйл явдлуудын тоосонд хаягдан, зуны зугаатай өдрүүдийн наазгайд өтөлж мартагдах вий дээ.

Л.БОЛОРМАА

/Өнөөдөр 2005-04-08/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button