Солонгосчууд дээл өмссөн монгол залуу, хүүхнүүдийг тоглуулсан порно киног интернэтээр цацлаа.
Тун саяхан хэсэг солонгос иргэд УБИС-ийн хичээлийн баранд нүцгэн охидын зураг авч байсан шуугиан тасраагүй байхад Солонгосчууд монгол залуусыг дорой, бүдүүлэг байдлаар сексдүүлэн нэг цаг 18 минут үргэлжлэх кино хийн интернэтээр цацсан нь олныг цочоолоо. И Ён Чой гэх хүний найруулсан уг киног 2004 оны зургадугаар сарын 28-нд вэб сайтад Эротик гэсэн тодотголтойгоор байруулсан ч үнэн хэрэгтээ Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд Гоо сайхны таашаал төрүүлэх зорилгоор хүний нүцгэн биеийг урлаг, уран сайхны хэлбэрээр үзүүлэхийг хэлнэ гэснээс тэс өөр байх юм. Moүie.donuts.co.kr вэб байтын насанд хүрэгчдийн киноны буланд байрлуулсан Дотуур хувцасны моделийн яриа гэх хэсэг рүү орвол та Монгол дахь судалгаа гэсэн давхар тодотголтой Монголоос дотуур хувцасны модель хайж байна нэртэй кинонцорыг үзэж болох юм. Жижиг цагаан плитагаар ханыг нь өвч бүрсэн нийтийн халуун ус маягтай өрөөнд узбек, солонгос, монгол царайтай арав гаруй бүсгүй Энэ дотоож ямархуу байна гэхчлэнгийн яриа өрнүүлэн хувцсаа тайчиж бас өмсөж байгаагаар эхлэх энэ киноны гол үйл явдал нь нэгэн солонгос эр Буянт-Ухаад бууж Ямар хүйтэн юм, яаж энд байна аа гэж солонгосоор үглэсээр дугуйтай чемоданаа чирэн гарч ирэхэд намхан монгол залуу нахисхийн чемоданыг нь авч микро автобусанд хийгээд хотын төв рүү давхиж байгаагаар эхэлдэг. Агуулга нь энэ эр Монголд дотуур хувцасны дэлгүүр ажиллуулах зорилгоор ирж, моделиудаа хайж байгаа юм байх. Тэгэхдээ бараан зах, албан газруудаар тэнэж тэнэмэл хүүхдүүд, захын архичид, эв хавгүй хувцасласан наймаачид гээд аль л муу муухай бүгдийг тодоос тод харуулах юм. Дотоожны дэлгүүрээ нээж тав зургаан солонгос монгол хүүхэн, нэг монгол залууг ажилд авсан бололтой тэд нь шалдан нүцгэн элдвийн дотуур хувцас өмсөн гүйлдэж, дээлтэй монгол залуутай сексдэн кино өрнөнө. Хамгийн харамсалтай нь дээр дурдсан шиг болох бүтэхгүй дүрс бүхнийг үзүүлэн дээр нь Монголын нийслэл Улаанбаатар зэрэг тайлбарыг гарган Монголыг муучлан сурталчлах гэсэн шиг бүдүүлэг заваан болгоныг гаргаж, монгол хүүхнүүдийг худлаа орилохоос өөр юу ч мэдэхгүй чадвар муутай секс машин болгон тоглуулсан байлаа. Царай муутай гэхээр хүүхнүүдийг хэлэх үү. Бүр тоон дотор үсэг цохиж явна гэгчээр кино эхлэхэд Цагаан, Насаа, Blue Заяа, Сувдаа, Оюу гэхчилэнгийн бүр монгол нэр гарахыг яана. Ийм зүйл үзсэн хүн монголын талаар ямар ойлголт авах вэ? Лав л сайн зүйл бодохгүй нь ойлгомжтой. Энд миний бие мөнгө хайж ирсэн нэгэн харь элгийн хэрмэл эрийн хийсэн кинонцорыг сурталчлах бас муучлах гэсэнгүй. Арав таван цааснаас алд биеэ арилжиж болох ч очиж очиж үндэсний хувцсаа өмсөн салбаганах монгол залуу, хацар гоо охидынхоо нэр хүндийг баасдан хиймэл хүүхэлдэй шиг аяглах хүүхнүүд, гадынханд ашиглагдан иймэрхүү байдлаар эх орноо сурталчлуулж байгаа монгол иргэдэд зэвүүцсэндээ энэ бичвэрийг тэрлэж байна. Лав л орчуулагчаас нь эхлэн кино эхлэхэд гарч байгаа долигнуур пагдгар залуу шиг Монгол энд олон оролцсон байх. Энэ кино тэр олон сайтын хэдэд нь тавигдсаныг таах аргагүй. Ядахдаа монгол нэрний оронд хуурамч хятад, солонгос нэр тавьчих эх оронч сэтгэлгээ тэдэнд байгаагүй бололтой. Солонгосчуудыг дээд зэргийн нарийн, хүнийг ялгаж үзэхдээ гаргуун улс гэдэг. Тэд монгол жүжигчдэд усрээд л мянган ногоон атгуулаа биз. Хэдий энэ киног хуулбарлах боломжгүй зөвхөн мөнгөө төлсөн хүн үзэх боломжтой ч муудаа дээрэлхүү зангаараа ухамсар муутай нэг нь харь гүрэнд сурч, ажиллаж байгаа ганц бие эмэгтэйчүүдийн 60-аас илүү хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг юм гэнэ лээ. Ямар ч байсан хэдийнэ бидний нүдэнд дасал болоод байгаа камер мөрлөсөн гаднын иргэдээс жийрхэж байхгүй бол болохгүй нь бололтой. Аягүйдвэл та ч тэдний кинонд орчихсон явж мэднэ. Өөрийн гэсэн цустай байж бусдад ашиглагдахаа больё. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд зааснаар иргэнийг дээд зах нь 50,000, аж ахуйн нэгжийг 250 мянган төгрөгөөр торгодог юм билээ. Энэ мэт зүйлээ ч гэсэн эргэж харж дотор санаатай байхгүй бол нэг л мэдэхэд дээр дурдсан шиг бүдүүлэг заваан, мичнээс ялгагдахгүй Монгол гэсэн пайз бидний хүзүүнд зүүгдэж мэдэх нь.
/2005.04.Монголчуудын амьдрал /