Сайд нар бие биедээ тунирхсаар байна.
Эл өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай байсан болохоор гишүүн сайд нар үндсэн ажлаа хийцгээв. Үдээс хойш 14 цагт Засгийн газрын хуралдааныг товлосон боловч мөн л ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаан дахин тодорхой бус хугацаагаар хойшиллоо. Гэхдээ Засгийн газар ирц бүрдэхгүй байгаагаас хуралдаж чадахгүй байна гэж бодвол эндүүрэл болно. Зарим сайд нар УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Засгийн газрынхаа нэгдмэл байр суурийг илэрхийлээгүйд Ерөнхий сайддаа багагүй гомдсонбайна. Түүнчлэн ТЕГ, ТӨХ-ны дарга нарын зарим үйлдэл үл ойлголцлын эхлэлийг тавсьан гэж хэлж болно. Юутай ч Засгийн газрын сайд нар бие биедээ тунирхсаар байна. Ийм дэнжигнэсэн байдал Ерөнхийлөгчийн сонгууль дуустал арилахгүй гэдгийг Засгийн газрын нэгэн гишүүн нуусангүй.
Б.Төгс
2005.04.9, Зууны мэдээ