Далай лам Цаазаар авах ялыг хүчингүй болгох нь зүйтэй
Токиогийн сүмогийн ордонд хэлсэн үгэндээ Дээрхийн гэгээн Нийгэм хүлээж авдаггүй ч гэмт хэрэгтнүүд гэдэг тэр нийгмийн нэг хэсэг. Тэднийг буруу зүйл хийснийг нь ойлгуулахын тулд заавал цаазлах хэрэггүй. Өөр ял өгөх хэрэгтэй, тэдэнд энэрэл өршөөл үзүүлбэл эргээд нэгийг бодох болно гэжээ. Гэхдээ Далай лам цаазлах ялыг хүчингүй болгох энэ уриалгадаа аль нэг улсын нэрийг цохон хэлсэнгүй. Үйлдвэржсэн орнуудаас АНУ, Япон цаазлах ялыг хэрэглэдэг бөгөөд олон нийтийн зүгээс ч ихээхэн дэмжлэг авдаг юм.
Хүн төрөлхтний тархи нь хөгжөөд байхад бусдыг хайрлах халуун дулаан сэтгэл нь үүнтэй хамт урагшлахгүй байгаа нь санаа зовоож байна. Боловсрол бусдыг хайрлах сэтгэлийн үрийг хүмүүний сэтгэлд суулгахад чиглэгдэх учиртай. Боловсролын энэ тал өнөөдөр орхигдоод байна гэжээ. Далай лам Японд арав дахь удаагаа айлчилж байгаа юм байна.
(өнөөдөр 2005-04-11 085)