Нэр дэвшигч Н.Энхбаяр Ерөнхийлөгчид бараалхав
Тэрээр сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Нэр дэвшигч Н.Энхбаяр нийгэмд шударга ёсыг тогтоох, хүнд сутал, чирэгдлийг арилгаж авилга, хээл хахууль үржих орон зайг хязгаарлан устгахаа мэдэгдэв. Мөн улс орны эдийн засгийн тогтворжилт, өсөлтийг бататгаж, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн бодлогоо танилцуулав.
Ерөнхийлөгч Н.Багабанди сонгуулийг хууль, тогтоомжийн дагуу, шударгаар явуулж элдэв гүтгэлэг, гүжирдлэг гаргахгүй байх талаар дэвшүүлж буй МАХН-ын сонгуулийн төв комиссын саналыг дэмжиж Н.Энхбаярт амжилт хүсэв. Үүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхсайханыг хүлээн авч уулзсан юм.
(өдрийн сонин 2005-04-11 088)