Авилгачдыг ард түмэн нэрлэе
Мэдээжийн хэрэг буруу үйлдэл хийсэн хэн боловч баримтыг цагаан дээр хараар барлаж тэр болгон үлдээдэггүй л дээ. Байлаа ч бодит үнэнээс холуур зөрөх нь элбэг. Баримт хэмээх барлагдаж, тамгалагдсан цагаан цаасны энгийн дүр төрх нь энэ. Ийм болохоор буруу үйлдлээ цаасаар булж чадсан этгээд баримт гэж ам бардам нэхэж байгаа нь тэр. Баримтын тухай ойлголтыг уүнээс арай өргөн хүрээнд авч үзэх нь бодит үнэнийг тодруулахад илүү ач холбогдолтой нь амьдрал дээр өдөр ирэх тутам нотлогдох боллоо. Харин баримтыг өргэн хүрээнд хэрхэн яаж ойлгох вэ. Үүнд хариулт өгөхийн тулд хэдэн жишээ дурдъяа.
Н.Энхбаярын тэргүүлж байсан (2000-2004) Засгийн газрын гишүүдээс улс төрийн өндэр албан тушаалд томилогдсоны дараа шинэ орон сууцтай болсон хүн олон бий. Тэднийг байртай болсны дараа шуугиж эхэлсэн. Гэтэл шүүмжлэлд өртсөн сайдууд баримт нэхэж байгаа байхгүй юу. Сайдууд шинэ байртай болсон нь бодит үнэн баримт.
Харин хаанаас хэний нэр дээр ямар тушаал гарав гэдэг нь цаасан дээр үлдэнэ. Гэхдээ тэр эрхмийн нэр дээр байна гэдэг эргэлзээтэй.
Нэг сайд шинэ байртай болоход хоёр өөр баримт үлдэж байгаа нь энэ. Энэ бол томчуудын хамгийн жижиг хоёр өрөө шинэ байр агентлаг, аж ахуйн нэгжээс авахдаа хэрэглэдэг энгийн арга. Гэтэл эрх мэдэлд хүрч улс төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүсийн амьдарч байгаа орд харш хэдэн өрөөгөөр биш хэдэн давхраар тоологдоно. Засгийн газрын гишүүний сарын цалин 128 мянган төгрөг. Төрд ажиллаж байгаа юм болохоор Өргөний өөдөс, өндрийн тайрдас унаа тэрэгний хөнгөлөлт, томилолтын унац байна. Гэхдээ л дөрвөн жилийн цалин нь таван давхар хаус барьж хүрэхгүй нь ойлгомжтой хэдий ч орлогоосоо давсан амьдрал тэднийх. Үүний яг эсрэг хэрэглээндээ хүрэхгүй орлого ард түмнийх. Ийм жишээ олныг дурдаж болно. Жишээ гэдэг нь баримтын ялгаа
Энд Монголросцветмет нэгдлийн захирал Х.Бадамсүрэнг тойрсон шуугиан зүй ёсоор орно. Х.Бадамсүрэн аж ахуйн нэгжийг тусгаарласан.
Түүнд ийм бүрэн эрх бий. Гэхдээ ТӨХ-ны архивт хадгалагдаж байгаа цаасан баримгаар Монголросцаетмет БУК нь тус нэгдлийн охин компани. Харин Х.Бадамсурэнгийн гэрбум төгрөг шилжүүлсэн аж ахуйн нэгж нь хувийнх. Мөн чанартаа Х.Бадамсүрэнд аж ахуйн нэгжийг салгах эрх байсан. Гэхдээ хэнд юу өгснөө тэр хүн мэдээгүй гэж уу. Монголросцветмет пэгдлээс аж ахуйн нэгж гасарч болно. Тасрах ч ёстои. Гэхдээ хэдэн хүний хоорон дын аман хэлэлцээрээр гасалдаггүй юм.
Дүрмийн сандаа 10 сая доллартай хувийн аж ахуйн нэгжид сохор төлбөргүй тэрбум төгрөгийн хөрөнгө татаад авчихсанд хэргийн учир байгаа юм. Тэд Монголросцветмет нэгдлээс тэрбум төгрөгийн хөрөнгө авахдаа Х.Бадамсүрэн захирлаас зөвшөөрөл аваагүй. Тэр бас өгөөгүй байж болно. Үүнийг цаасан баримтаар хэн ч илрүүлж чадахгүй. Бодитоор бол Монголросцветмет нэгдлийн барилгын компани Улаанбаатарт байгаа орон сууцны тодорхой хувийг барьж байгаа. Ийм биетээр, бодитоор баримт байхад Х.Бадамсүрэнг хамгаалагчид энэ нөхцөлийг гаргасан нөхөд рүү эрээ цээргүй дайрч байна. Хуулийн байгууллага Х.Бадамсүрэнг барьж хорих тогтоол гаргасан. Энэ нь тухайн хуний бие муудсан, эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн II эмнэл-гийн эмч нарын магадлалаар тасалбар болсон. Тэр үүднээс авч үзвэл II эмнэлэг гэдэг хоргодох байр болчихсон юм шиг ээ. Энэ их хөрөн-гийг Х.Бадамсүрэнг ганцаараа идчихсэн гэж бодохгүй байна. Тэр ам бүл цөөтэй юм билээ. Ердөө хоерхон хүү-хэдтэй. Харин дээрх хөрөн-гөнөөс шимэгчид нь хэд дахин олон. Тиймээс ч Х.Бадамсүрэнг аврах хөдөлгөөн Монгол даяар өрнөж байна. Энэ нь Х.Бадамсүрэн ганцаараа идээгүйг гэрчлэх бус уу. Өнөөдрөөс өмнө бүх хүн Х.Бадамсүрэнг магтаж байсан. Маргаашнаас эхлээд хамгаалах юм байна. Энэ нь хөрөнгө зувчуулсныг нь нотолж байгаа биш үү. Ийм учраас Монголросцветмет нэгдлээс хөлжсөн, бэлжсэн бүх хүн хаана ямар амьдралтай байгааг Монголын ард түмэн мэдэх ёстой. Энэ бол Х.Бадамсүрэнгийн хамгаалалт. Үүнээс бусад нь авилга гэж би нэрлэе.
Монголд улс төрийн өндэр албан тушаалд тавигдсан хүмүүс баяждаг. Үүнд баталгаа хэрэггүй. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж авилгыг тодор-хойлсон. Тэр төрийн нэрээр бусдад үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хөлс нэхдэгийг авилга гэж нэрлэсэн юм. Энэ маш оновчтой нэр томъёо. Үүнд эмзэглэсэн Засгийн газрын гишүүд бий. Түүнд тэргүүлэн оролцсон У.Хүрэлсүх тэрээр хаана авилга авенаа Ц.Элбэгдоржоор хэлүүлэх юм гэнэ. Ц.Элбэгдорж түүний хаана авилга авсныг мэдэхгүй. Харин ард түмэн мэднэ. Мэдэх хүн олон бий. У.Хүрэлсүх 1997 онд Үйлдвэр дундын банкнаас 150 мянган ам.долларын зээл авсан. Үүний баталгаа нь МАХН-ын тамга тэмдэг. Энэ яриа дуусаагүй байтал У.Хүрэлсүхийн хүн дарамталж авсан авилгын ул мөр Монголын нийгэмд бас үлджээ. Тэр нь 120 сая төгрөг гэж дарамталж байгаад бусдаас 100 сая төгрөг шаналгаж салгасан явдал. Түүнийг нь хэн ч мэдэхгүй гэж бодсон юм байлгүй. Би авилгач биш гэж цамнасан байх юм. Ер нь түүний мөрөөр мөшгөвөл арилжаа наймаагаар амьд-ралаа дээшлүүлсэн тухай эх сурвалж байдаггүй юм. Харин авилга авсан, хүн зодсон ул мөр бол бий. Ул мөр гэдгийн хувьд дээр дурдсан МАХН-ын тамга тэмдгийг ашигласан 150 мянган ам.долларыг оруулж байна. Энэ мэтчлэн авч үзвэл өнөөгийн Засгийн газрын Гамшгийн сайд авилгын гамшигт автсан юм уу гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр байдаг. Тэр заримдаа арилжаа наймаа хийнэ. Даанч тэр нь их явцуу. Н.Энхбаяр, Ч.Улаан хоёрын хооронд явагддаг. Үүнээс халивал өөрөө баригдана. Түүниигээ ч мэддэг бололтои юм билээ. Ихэнх үед Н.Энхбаяраасаа урвасан.
Түүнийг ер нь хашрааж бүгдийг нь хэлэх хэрэгтэй. Энд бас УИХ-ын гишүүн, Гамшгийн сайд У.Хүрэлсүхийн өгсөн авсан авилгын тухайд нь бүгдийг нь тодорхойлохыг зорьж гүйсэнгүй. Харин саарал ордны хойно боссон түүний өндөр барилгынх нь өмнүүр нь явдаг сэтгүүлчийнхээ хувьд хэлэхэд Чи авилгач гэдгээ нотпуулах тухай асуулт Ерөнхий сайдад тавиад хэрэггүй гэж зөвлөх байна. Харин ард түмнээсээ асуу, би хариулъя. Үүнд чамд ганцхан өршөөл үзүүлье. Чи хэнээс, хаана ямар авилга авенаа мэдэхгүй бол ард түмний тусламжтайгаар би хариулъя. Би арзайтал нь хариулна даа. Ард түмэн миний талд. Тэнэгээ мэддэггүй тэнэгийг илжиг мэт хөө гэдгийн үлгэрээр чи бол авилгачаа мэддэггүй авилгач.
УИХ-ын хаврын чуулганы нээлтийн хуралдаан дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар авилгатай тэмцэнэ гэдгээ хатуу хэлсэн. Саин ч хэлсэн. Үүнд эмзэглэж байгаа хүмүүс бий. Тэр нь Монголын ард түмэн биш. Харин Н.Энхбаярын Засгийн газарт ажилласан хүмүүс. Авилгын тухай урьд нь монголчууд маш өөр ойлголттой байсан. Жишээ нь казино байгуулах гэж байгаа хэдэн хужаа ирээд УИХ-ын гишүүдэд 100 мянган доллар өгсөн. Түүнийг нь хүн хараагүй. Харин авсан эзэд бий. Н.Энхбаярыг казиногоос авилга авсныг нь мэдэх МАХН-ын гишүүн цорын ганц хүн бий. Тэр нь Б.Энхмандах. Эдүгээ Англи дахь манай ЭСЯ-ны элчин зөвлөх. Нэгэнт тэр тэндээс авилга авчихсан учраас хүрээ нь Б.Энхмандахаас давчихсан юм. Тухайлбал, тэд-ний буруу үйлдлийг Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт, УМБГ-ын дарга асан Д.Алтангэрэл нар мэднэ. Тэд нуулаа ч ард түмэн мэднэ. Мэддэг учраас дорхи иш-лэлийг авав.
Н.Энхбаяраас эхлээд авилга авсан хүмүүс бий. Авсан гэгдэх С.Батчулуун, Д.Энхбаатар, Д.Баттулга тэд бүгдээрээ ял эдэлсэн. Харин ганцхан Н.Энхбаяр үлдсэн, С.Батчулуун нас барсан. Энэ бол баримт. Бусад нь цаас. Үүнийг бичсэний төлөө надаас шүүх баримт нэхэхгүй, цаас нэхнэ. Надад харин цаас нь байхгүй шүү. Түүнийг чинь би үйлдвэрлэдэггүй. Тэд л шүү дээ. Цаас бол цаас, харин баримт бол баримт.
Ийм учраас авилгачдын авсан авилгыг нэрлэх эрхийг ард түмэнд үлдээе. Тэд нэрлэж чадна. Ард түмний 70 хувь нь ядуурч, эрх баригчид 100 хувь баяжсан нь бодит үнэн. Үүнд баримт хэрэггүй.
Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-04-11 088)