Yнэн үг үнэ цэнэтэйгээ баталсан хоногууд

Мөн дөрвөн жилд нэг удаа болдог Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ удаагийнхад түүхэндээ хамгийн олон буюу дөрвөн нэр дэвшигч тодорч, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Төрийн ордон руу дайрч ороод, УИХ-ын танхимыг хүртэл эзлэн авна хэмээн сүртэй гэгч нь зарлаад индэрт бунхнаас буун одсон Эрүүл нийгэм- Иргэний хөдөлгөөн-ийхөн хачирхалтайгаар таран одсон гээд тоочин дурдвал үнэхээр сонирхолтой үйл явдлууд өрнөө. Энэ бүгдийг уншигчдадаа тоймлон хүргэе.

НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАЖ, МАХН БҮЛГИЙНХЭН ДЭД ДАРГАА ТАВЬЖ ЯВУУЛСАНГҮЙ
Долоо хоногийн хамгийн эхний өдөр буюу даваа гаригт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэнгээс нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авав. Таван нам хүнээ Ерөнийлөгчид дэвшүүлэх боломжтой байсан ч энэ удаад ИЗБНН уг боломжоо ашиглаагүй нь ардчилсан хүчний саналыг хуваана гэдгээс эмээсэн гэх. Харин дөрвөн нэр дэвшигчийн хувьд гурав нь өдгөөгийн намын дарга нар, нэг нь экс дарга. Хүмүүс Энэ сонгуульд хоёр улстөрч, хоёр компанийн эзэн өрсөлдөх нь хэмээж буй. Намынхаа удирдах зөвлөлийн гишүүдийг дагуулсаар орж ирсэн МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр үнэмлэхээ гардан аваад нутгархдаггүй, намчирхдаггүй, явцуу эрх ашгийн төлөө явдаггүй хүн Ерөнхийлөгч болоосой гэж хэлсэн нь өөрөө ийм дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа мэт сонсогдсон билээ. Хамгийн хачирхалтай нь маргааш нь УИХ-ын чуулганы нээлт дээр хэлэх Ерөнхийлөгчийн үгийг урьдчилан мэдсэн байсан мэт ийнхүү ямар хүн Ерөнхийлөгч байвал зүгээр талаар ярьсан юм. Бусад нэр дэвшигч нараасаа хамгийн сүүлд буюу морин цагт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан АН-ын нэр дэвшигч М.Энхсайхан Энэ сонгуулийн эцсийн үр дүнд ард түмэн л ялагч болж үлдээсэй хэмээн хэлсэн нь тун ч олон хүмүүст таалагдаж, хөгшчүүдийг баярлуулсан билээ. Учир нь өнгөрсөн зуны УИХ-ын сонгуульд ард түмэн ялагч болсон хэдий ч тэдний сонголтыг хөсөрдүүлчихсэн. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан дөрвөн нэр дэвшигч одоо хэдийнэ сонгуулийн ажлаа эхэлж, төрийн хамгаалалтад ороод байна. Нэр дэвшигч М.Энхсайханыг үнэмлэхээ авахад намын шинэ дарга Р.Гончигдорж сугадан гарч ирсэн. Харин энэ үед УИХ дахь МАХН-ын бүлгийн хурлаар түүний дэд даргаас огцрох хүсэлтийг нь авч хэлэлцэж байсан юм. Намын дарга болсонтой холбогдуулан бүлгийн дэд даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсч, Л.Гансүхийг орондоо санал болгосныг нь МАХН-ын бүлгийн оригиналь гишүүд зөвшөөрсөнгүй. Тэд түүнийг өөр намын бүлгийн дэд дарга гэсэн дөнгөнд нь байнга үлдээж, намын нөхдөөр нь чичлүүлэн мууг нь үзэн, өөрсдөө барьцаанд авч үлдэхэд тиим ч амар тавьж явуулахгүй нь бололтой. Бүлгийн хурлаараа гишүүд энэ тухай л ярьсан гэх бөгөөд Бултах гэж байна хэмээн харджээ. Тэгээд энэ тухай ярих ч шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан гэнэ.

ЗӨВ ХҮНЭЭ СОНГОХ ЗӨВЛӨГӨӨ БА АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ МЭДЭГДЭЛ
Өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нарын хэлсэн үг нийгэмд дуулиан, шуугиан тариад намжаагүй байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн ч бус Монголын нийгмийн содон үйл явдал болсон гэж болно. Улсын хоёр тэргүүний дараалан хэлсэн үгс УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд муужруулах цохилт болсон гэдгийг олон хүн зөвшөөрч байна.
Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн, ирээдүйн Ерөнхийлөгч зөв хүн байх ёстой гэсэн үг ч хэнд хамаатай, хэнд хамааралгүй гэдэг нь тодорхой болсон. Ерөнхийлөгчийн зөв хүн гэсэн үг өнгөрсөн жилээр хэлсэн шинэ сонголт гэдэг үг шиг олон нийтэд зүг чигийн алтан гадас болж магад. Мөн зөв хүнээ сонгох нь зөв сонголт болно гэдгийг ч анхааруулсан явдал болсон. Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн авилгачдыг илчилж, бульдозердоно гэсэн үг зарим хүмүүст бас их эмзэг туссан. Үнэн үгнээс цочирдон давхисан МАХН-ынхан хэдэн шөнөжин хуралдсан сурагтай. Тэгээд удтал хэлэлцсэний эцэст энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, хариу хийлгүй дуугүй өнгөрөөхөөр шийдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ тус намын Засгийн газрын гишүүд нь энэ уураа Засгийн газрын хуралдаан дээр ил гаргасан гэх бөгөөд Ерөнхий сайдынхаа хэлсэн авилгатай тэмцэх, авилгачид байна гэсэн үгэнд ихээхэн эмзэглэжээ. Тэгээд нэрээ цэвэрлэнэ гээд хурлаа хаяж гарсан нь түүхэнд Засгийн газрын гишүүд нь хурлаа орхисон үйл явдлаар тэмдэглэгдэж байх шиг. Гэвч энэ нь үнэндээ Юун гуя гээд уурлан гарсан мэт сонсогдож байгаа юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хэлсэн үгийг нийтэл-сэн сонинуудын дугаар тэр өдрийнхөө өглөө нь л алга болж, гудамжинд хүмүүс Тэр хэлсэн үгийг нь сонсов уу хэмээн өөр хоорондоо ярьж байсан нь ард түмний хүсэн хүлээж байсан чинхүү үнэнийг өчсөнтэй нь холбоотой биз ээ. Мөн Ерөнхийлөгч Н.Багабандийн илтгэлд хүртэл багтеан, үнэнийг хэлж бичиж байгаа сониныг хаасан явдал нь өнгөрөгч долоо хоногийн өрнөлт үйл явдлын нэг.
Хэвлэх үйлдвэрүүд сониныг нь хэвлэхийг татгалзсаар улмаар Монгол гэсэн нэр бас таймс гээд орчуулагдаж болох гадаад үг орсон учраас чамгүй олон жил энэ нэрээрээ гарч байсан сонин хаагдсан. Харин үүний дараа Н.Энхбаяр нэг сонины бодийг хөтөлж өөрийн со ниноо өлгийдөн авлаа хэмээн хэвлэлээр бичиж байна. Энэ нь ч аргагүй. Өдөр тутмын сонины тоог нэмэгдүүлэн өнгөтөөр хэвлэгдэн гарах болсон Өнөөдрийн Монгол сониныг Энхбаярын сонин гэдгийг хэвлэлийн салбарынхан төдийгүй хүмүүс мэдэх болжээ.

ӨРНӨСӨӨР БУЙ АЙВАНХОУ МАЙНЗ-ЫН ХЭРЭГ
Айванхоу Майнз хэмээх нэгэн компани, Оюу толгой хэмээх баялаг нуусан газрын тухай үлгэр эрт урьд цагт эхэлсэн ч дуулиан нь улам бүр өрнөсөөр байна. Учир сүүлийн үед монголчууд ядуу бидэндээ их сонстох тоо хэлж, гар цайлгаад түүнээс хэдэн арав, зуу дахин илүү хөрөнгийг маань Хятад руу тавиад туучих гэж байгаа Айванхоу Майнз-ын талаар янз бүрийн юм сонсох болсон. Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулах цаг ирсэн талаар УИХ-ын гишүүн О.Энхсайхан хэвлэлийн бага хурал хийлгэхдээ Айванхоу Майнз манай арван литр сүү гардаг үнээг аваад бидэнд пенциллиний шилээр л сүү өгөх гэж байна хэмээн мэдэгдсэн. Үүний өмнөхөн ч Оюу толгой 5050 гэсэн хөдөлгөөн байгуулагдсан нь хоосноос үүсээгүй нь мэдээж. Тус компанийн ерөнхийлөгч Роберт Фридландын олон улсын нэгэн хурал дээр бардамнахан тавьсан илтгэл нь монголчууд бид ямар баян, баялаг агуулсан эх оронтой улс вэ гэдгийг тодорхой ойлгуулсан. Харин энэ их баялаг цаашид хэний гараар хэрхэн үгүй болохыг манай эрх баригчдын гаргах шийдвэр л харуулах болж байх шиг.

ХӨДӨЛГӨӨНИИХНИИ ШАРВАЛТ
Улирч буй долоо хоногийн гол үйл явдлын нэг бол Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ий залуучуудын жагсаал. Дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг тэсэн ядан хүлээж байсан хүмүүс хийх ажлаа олж ядсандаа, хийрхсэндээ жагсаалд оролцож, дэмжихээр ирсэн хүмүүс байгаагүй юм. Тэд үнэн чанартаа амьдрал ахуй нь болж бүтэхгүйдээ, үүнд эрх баригчдыг юм бодох ёстой гэсэндээ дуугарч байгаа хүмүүс байлаа. Тиймээс ч тэр хүмүүс гүржүүд Шверднадзег унагасан шиг, украинчууд Леонид Кучьмаг зайлуулсан шиг, киргизүүд Акаевыг хөөн явуулсан шиг Монгол дахь их дарангуйлагчийг холдуулах байх гэж найдсандаа энэ хөдөлгөөнийг эхний өдрөөс нь дэмжсэн юм. Гэвч сүр дуулиантайгаар зарлаж байсан тэр өдөр нь юу ч болсонгүй. Нөгөөх гэр барих төдийд л сүржигнэн ирж хураадаг байсан цагдаа нар ч алга байлаа. Уг нь өмнөх өдөр нь бажга аваад л хүч нэмэгдуүлэн хамгаалалт бэлдэж байсан ч маргааш нь юунаас үл айх болсон нь гайхмаар гэж саарал ордныхон ч өөр зуураа ярьж байсан. Гэвч Монголын Акаев дийлддэггүй ажээ. Түүнд худалдаж авч чаддаггүй, бүтээдэггүй зүйл байхгүй бололтой. Манай хөдөлгөөний залуус ч хуучин хойд хөршүүд шигээ туйлбартай хүмүүс биш бололтой юм. Харин тодорхой эх су-валжууд тэдний хооронд тохироо болсон гэдгийг баталж байна. Тэднийг мөнгө авсан гэх сураг ч байгаа. Тиймээс ч Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийхний анхлан барьж байсан лоозонгуудын утга, хандах бай нь өөрчлөгджээ. Өмнө нь Н.Энхбаяр л муу хүн гээд бай түүн рүү чиглэж байсан бол одоо тэдний бай Засгийн газар руу чиглэжээ. Түүнийгээ Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, СЕХ-ны Ж.Ядамсүрэн, Ц.Нямдорж гэх зэрэг хүмүүс рүү займчуулжээ. Номхон тэмээ ноолоход амар гэж бодсон биз. Тиймээс бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр Засгийн газар огцор сон талаар бахдалтай мэдээлэл хийж хүмүүсийг гайхшруулаад авсан байх. Магад-гүй дараагийн удаа тэдний лоозонд хуучин байсан утга санаа, хүний нэр ор үгүй болбол гайхах хэрэггүй болж байх шиг. Жагсаалын өдөр хөдөлгөөний удирдлагуудыг УИХ-ын дарга урилаа хэмээн Төрийн ордон руу дагуулан орсон бөгөөд уулзсан хүн нь Н.Энхбаяр бус Д.Лүндээжанцан байлаа. Үүнийхээ дараа Бид ялалтад хүрсэн тул ирэх сарын 13 хүртэл жагсаалаа хойшлуулна гэсээр тарж орхисноор дэмжихээр ирсэн олон хүнийг гонсойлгосон. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд саад болохгүй хэмээн ярьж байгаа нь иим хүмүүсээр төр засгаа удирдуулахгүй гэж анх гарах-даа ярьж байсантэй нь зөрөөд эхэллээ. Хүмүүсийн шахалтаар Н.Энхбаярыг олж уулзахаар Чингис зочид буудал руу хөдөлсөн Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ий удирдагч залуус гэмэт хамтрагчдаасаа салж алга болсон нь бүр ч гайхмаар явдал болсныг хэвлэлүүд бичиж байна. Үүнийг энэ үеийн Монголын улс төр дэх хамгийн эмгэнэлтэй явдал гэхээс өөр ч яах билээ. Чухам л Акаев-ыг унагах хүчирхэг залуустай нэгдэж байна хэмээн азнаж байсан энгийн ард олонд хэн нэгэнд итгэх итгэлийн цучил ч үгүй болж эхэллээ.

ТАГНУУЛЫНХНЫ ЭСРЭГЦЭЛ
Тагнуулын Ерөнхий газарт ажиллаж байсан хуучны чекистүүд удирдлагынхаа эcрэг боссон нь яахын аргагүй сонирхол татаж байгаа юм. Тэд удирдлагынхаа талаар хэвлэлийн бага хурал хийлгэж, харин дарга нь төдхөнөө бас эсрэг хурлыг зарласан. Гэнэт ийм хэрэг өрнөх болсны цаана нь юу байгаа юмбол.
Тагнуулынхан сүүлийн үед өнөөх Тан луу-гийн хэргээс ч айхтар хэргийн сэжмийг барьсан гэх юм. Үүнд нь МАХН-ын нэр бүхий хүмүүс ч холбогдсон талаар яригдах боллоо. Тиймээс энэ хэрэг энгийн бишээр өрнөөд байгаа бололтой. Тагнуулынхны эсрэгцэл цаашдын олон зүйлийн эхлэл болж ч магад.

ХАГАЦАЛ ХИЙГЭЭД ХУРИМ
Өнгөрч буй долоо хо-ногийг дэлхийн өнцөг булан бүрт буй католик шашинтнууд гүн харамсал эмгэнэлийн дунд өнгөрөөлөө. Тэд Ромын пап лам II Иоан Павелтай салах ёс хийн, түүнд хүндэтгэл үзүүлсэн. Түүний биеийг муу байхаас эхлэн их талбай дээрээ лаа барин залбирал үйлдэж эхэлсэн хүмүүс долоо хоногийн турш ийм байв. Тэдний хэн нэгний албадлагагүй өөрсдийн сүсэг бишрэл, чин зүрхнээсээ эмгэнэн гашуудаж байгаа нь монголчуудад ч нэгийг бодуулсан биз. Шашин шүтлэг гэж сүйд болдоггүй атлаа цагаа болохоор үнэн сэт-гэлээсээ залбиран сүсэглэж чаддаг энэ чанар нь дэлхийг гайхуулсан. Өнгөрсөн долоо хоногт гурван сая хүн амтай Ватикан талийгаач папт хүндэтгэл үзүүлэхээр ирсэн хүн амаас нь даруй нэг саяар илүү дөрвөн сая нийт долоон сая хүний хөлд дарагдсан гэж болно. Польш үндэстний бахархал болсон шашны зүтгэлтэн одоо нэгэнт үгүй болж, түүний орыгзалгамжлах шинэ папыг тодруулах явдал ид өрнөөд байна. Одоогоор Европоос дөрөв, Латин Америкийн орнуудаас дөрөв, Африкаас нэг хувраг энэ эрхэм сэнтийд өрсөлдөж байгаа юм.
Гүнж Дианагийн үхлийн дараагаас хүмүүс талийгаач гүнжид хэдий чинээ хайртай байсны хэрээр нүд үзүүрлэгдсэн Камелла Паркер эртний амраг хунтайж Чарльзтайгаа гэрлэв. Тэдний хуримын ёслол Иоан Павелыг оршуулах өдөр давхацсан тул ху римаа нэг өдрөөр хойшлуулан уржигдар хийв. Язгууртнууд голдуу 800 зочин хүрэлцэн ирсэн хуримын ёслолын дараа залуу гэж хэлж боломгүй хосуудын бал сарын аялал эхэлсэн бөгөөд тэд одоо Шотландад байгаа аж.
Мөн энэ долоо хоногт Саддамын гэр бүлийнхний савраас гараад хэн нэгэн удирдагч эцэг-гүй болоод байсан Иракийн засаг захиргаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах болсон билээ.

АЖ АМЬДРАЛЫН АЯС
Улс төрийн амьдрал бужигнахын хэрээр нийгмийн амьдрал дэнжигнэх нь зүй. Энэ өдрүүдэд цагаан сарын урьдаас өсөөд хэсэгтээ тогтмол байсан махны үнэ дахин хэдэн зуун төгрөгөөр нэмэгдлээ. Төсвөөс мөнгө гарган мах бэлтгэж базаагаагүй болохоор хэрэглэгчдийн халаас ченжүүдийн хүслээр нимгэрэх болоод байгаа юм. Мэн долоо хоногийн дундуур гэнэт хүйтэрч, нойтон цас лавсан орсон. Хэдийгээр анхны бороо орсны дараа ийн цас орсон нь дараалал зөрчсөн мэт ч, тэгтэл жавар авчраагүй, чийг ихтэй энэ цасыг хөгшид баярлан тосч авсан. Өдий цагийн нойтон цасыг шар тос хэмээдэг билээ. Газар тариалан, өвсний гарцад ганц сайнаар нөлөөлдөг зүйл энэ ажээ. Хаврын ёнхолзсон шар өдрүүд үргэлжлэн, Ерөнхийлөгчийн сонгуулийн товлосон цаг руу алгуурхан дөхөж байна.

Э.ЭНЭРЭЛ
(өдрийн сонин 2005-04-11 088)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button