Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас мэдээллэж байна
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 240 төслийн санал хүлээн авч 102 төсөлд нийт 47000 ам. долларын тэтгэлэг олгосон.
2004 оны байдлаар дотоодын эх үүсвэрээс нийт 7.2 сая төгрөг, гадаадын эх үүсвэрээс 19.8 сая төгрөг нийтдээ 27.0 сая төгрөг тэтгэлэгийн сандаа хуримтлуулсан бөгөөд эмэгтэйчүүдийн байгууллага бүлгүүдээс 2004 болон 2005 оны эхний улиралд нийт 136 төслийн санал хүлээн авснаас 42 төсөлд 31.8 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.
2004 оны 12 дугаар сард эмэгтэйчүүдийн бүлгүүд, байгууллагуудын дунд Алслагдсан, хоцрогдсон эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой төслийн уралдаан зарлаж 2005 оны эхний улиралд шалгаруулалт явуулсан бөгөөд дараах эмэгтэйчүүдийн бүлгүүд, байгуулагуудад тэтгэлэг олголоо.
1. Сайн санаат эмэгтэйчүүдийн холбоо Эрдмийн өгөөж УБ хот -1 000 000 төгрөг
2. Хүүхдийн төлөө Амьдрах Ухаан төв /Торго уйлуулахаар, даалимба инээлгэ/-800 000 төгрөг
3. Багануур дүүрэг, ЭТТБ-ын Сүлжээ/Өрхийн аж ахуй/ -991 000 төгрөг
4. Ивээл нийгэмлэг /Энэрэл/ УБ хот – 500 000 төгрөг
5. Хүний Эрх, Хөгжил Төв /Хоггүй орчин/-1 000 000 төгрөг
6. Эвт дөрөв эмэгтэйчүүдийн бүлэг /Гутал/-500 000 төгрөг
7. ХЭХДС-ийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөл /Шинэ талх/-900 000 төгрөг
8. Иргэний Боловсролын Төвийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөл /Өрхийн аж ахуй/-800 000 төгрөг
9. Мэдээлэл, Гэгээрлийн Төвийн Архангай аймгийн салбар зөвлөл /Нүүдлийн номын сан/ Архангай аймаг- 400 000 төгрөг
10. Говьсүмбэр аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл /Буян/ Говьсүмбэр аймаг-700 000 төгрөг
11. МХЭХ-ы Говьсүмбэр аймгийн салбар зөвлөл /Эсгий урлал/ Говьсүмбэр аймаг-600 000 төгрөг
12. ХЭХДС-ийн Увс аймгийн салбар зөвлөл /Yйлчин -10/ Увс аймаг -700 000 төгрөг
13. ХЭYТ-ийн Өвөрхөнгай аймгийн салбар зөвлөл /Цайны газар ажиллуулах/ Өвөрхангай аймаг-700 000 төгрөг
14. БЭЭХ-ы Говь-Алтай аймгийн салбар зөвлөл /Халамж-ажлын байр/ Говь-Алтай аймаг -600 000 төгрөг
15. Төв аймгийн Эмэгтэйчүүдийн Зөвлөл /Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дэмжих/ Төв аймаг, Сүмбэр сум -750 000 төгрөг
Тэтгэлэг авсан эмэгтэйчүүдийн бүлгүүд, байгууллагуудад 2005.03.08-ы өдөр буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийн өдрөөр МОНЭС, Эмэгтэй Удирдагч Сангийн хамтран зохион байгуулсан Эмэгтэйчүүд ба Нийгмийн Өөрчлөлт сэдэвт бага хурлын үеэр тэтгэлэийн батламж бичгийг гардуулсан. Батламжийг МУ-ын Засгийн Газрын Тэргүүн, Ерөнхий сайд Ц. Элбэгдоржоос хүлээн авсан.
Мөн МОНЭС тэтгэлэгийн үр дүнг улам нэмэгдүүлэх, төслийн цаашид үргэлжлэх ирээдүйг баталгаажуулах, төслийн хэрэгжилтийн талаарх тайлан ирүүлэлтийн чанарыг дээшлүүлэх зорилготойгоор дээрх тэтгэлэг авсан байгууллага, бүлгүүдэд 2005.03.31-04.01-ий өдрүүдэд Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл сэдэвт 2 өдрийн сургалтыг амжилттай явууллаа.
Жич 2005.03.08-ы өдөр зохион байгуулагдсан Эмэгтэйчүүд ба Нийгмийн өөрчлөлт сэдэвт бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон хурал дээр тавигдсан сонирхолтой илгэлүүдтэй танилцахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой!
Манай хаяг
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойрог, 44-р байр, 6 тоот
Утас 330265
Факс 317904
Электрон хаяг [email protected]
[email protected] /Мэдээллийн ажилтан/
Вэб хуудас www.mones.org.mn
Ш/х 280, 46А, Улаанбаатар, Монгол Улс