Эрхүүгийн амбан захирагчийг хүлээн авч уулзлаа
Амбан захирагч Б.А.Говорин Эрхүү мужийн зүгээс Монголын зам барилга, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тодорхой үр дүнд хүргэх талаар ярьж танилцуулав.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, ноён Б.А. Говоринд хамтын ажиллагааны чиглэлээр санаачлагатай хандаж байгаад нь талархлаа илэрхийлээд, эртнээс харилцаат Эрхүү муж нь Монгол Улсын сайн хөрш хэвээр бөгөөд хоёр талын нээгдэж буй боломжуудыг Засгийн газрын зүгээс анхаарч дэмжинэ гэдгийг хэллээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ
2005.04.09