Алтан сав нээх гэж юу вэ?
Энэ судрыг нээн үзэж, үхэгсэдийн зурхайг гаргах тул Алтан сав нээх хэмээх нэртэй болжээ. Yхэгсэдийн зурхайгаар тухайн нас барагчийн нас барсан шалтгаан, сүнс сүүдэр нь талийсан он цаг, хойт төрөл авах ёсон, төрлийг сайжруулах арга зам зэргийг гаргадаг.
Yхэгсэдийн зурхай нь зурхайн нууц увьдас тул хүн бүрт үүнийг нээх авшиг, эш (эрх) олддоггүй. Өөрөөр хэлбэл хүн бүр алтан сав нээх бололцоогүй гэсэн үг. Авшиг, эш аваагүй хүн алтан сав нээх эрхгүй бөгөөд эрхгүй мөртөө нээх, нээх эрхтэй ч өргөл барьцгүйгээр нээвээс нээсэн, нээлгэсэн хоёрын аль алины амь насанд цөвтэй гэдэг. Тийм ч учраас урьд цагт агт морьд, атан тэмээ, амбан шар, ам бөс бараа зэргээ барьж өгч байж алтан сав нээдэг уламжлалтай байжээ.