Р.ДЭЛГЭРМАА Хоршин дуулах нь өмчлөхийн хэлбэр биш
Ингээд түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Өөрөө одоо хэдийнэ олны танил болжээ. Өнөөдрийн өндөрлөгөөс анх дуулж эхэлсэн үеэ эргэн дурсахад юу бодогдож байх
юм?
Би Увс аймгийн Зүүнговь сумын хүүхэд. Багаасаа л дуулж эхэлсэн гэж хэлж болно. Урлагтай ажил амьдралаа холбосон тухайд ч одоогоос арваад жилийн өмнөх түүхийг ярина гэсэн уг. 1996 онд хүүхдийн дуу дуулаачдын уралдаанд орлцож тэргүүн байр эзэлж улмаар Хөгжим Бүжгийн Коллежийн дуулаачийн ангид суралцах урилгаар шагнуулсан нь дуу чин болох зам мөрийг минь зааж өгсөн хэрэг. Тэгээд коллежоо амжилттай төсгөөд Соёл Урлагийн Их Сургуулийн оюутан болсон. Энэ хавар дуурийн дуучнаар төгсөнө. Дашрамд хэлэхэд, намайг өдий зэрэгт хүргэсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, дэд профессор Найдалмаа, Бүтэд, тегелдер хуурын багш Энхтуул нартаа баярлаж явдгаа хэлэх байна.
-Дуурийн дуучдыг эстрад болон нийтийн дуу дуулахыг хатуу хориглодог гэж сонссон. Өөрийг чинь нийтийн дуу дуулж эхлэхэд багш нар чинь хориглосон, дургуйцсэн өнгө аястай уг хэлж байгаагүй юу?
-Дуулна гэдэг амьсгалах урлагаар тоглож байна гэсэн үг. Тийм учраас дуучин хүн хэдий чинээ тэрхүү амьсгалах урлагийг зөв эзэмшинэ төдий чинээ хоолой зөв тавилттай болдог. Нөгөөтэйгүүр, ганцхан дуучид бус уран бүтээлч хүн нийгэмдээ захирагдаж үгүйлэгдэж буй орон зайг олж хардаг байх ёстой гэж би хувьдаа боддог. Манай ард тумэн өнөөдөр нийтийн дууг дууриас дээгүүр тавьж байгааг нуугаад яахав. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал гэдгийг хэлэх ёстой. Би дандаа нийтийн дуу дуулна гэж юу байхав. Сургуулийг нь төгсөж, дилломыг нь өвөртлөсөн юм чинь Дуурийн театрын тайзнаа сонгодог дүр бутээх цаг удахгүй ирэх биз ээ. Энэ бол туйлын мөрөөдөл. Тэгээд ч миний нас харьцангуй залуу. Залуу насанд бусдын адил юм бүхнийг сонирхоод үзье л дээ. Яагаад болохгүй гэж.
-Өөрөө дуучин С.Жавхлантай хамтран нэлээд хэдэн дууг нийтийн хүртээл болгосон. Тэр хэрээр янз бүрийн хэл ам дагах шиг болсон?
-Жавхлан бид хоёр нэг иутгийнх, багаасаа бие биенээ мэддэг. Нөгөөтэйгүүр бид хоёрын хоолойны өнгэ нийлдэг учраас л хамтран уран бүтээл хийсэн хэрэг.Түүнээс биш шар сонинуудад бичигдсэн шиг би Баясгалангаас Жавхланг булааж авах гээд тэдний дундуур орсон юм ердөө ч байхгүй. Жавхлан надаас өөр олон дуучинтай хоршин дуулсан шүү дээ. Харин ард түмний сонирхол бол Жавхлан Баясгалан хоёрыг дуулсан дуу бүхэн шигээ бие биедээ уусан жаргаасай гэж боддог юм шиг байгаа юм. Ард түмний сэтгэлд тийм орон зайг баттай эзэлж чадсан учраас л ийм яриа гарсан биз ээ. Хэрхэх нь тэдний хувийн хэрэг. Дээр нь нэмж хэлэхэд, Жавхлангийн дууны цомогт Баясгалантай хамтран дуулсан дуутай зэрэгцээд бид хоёрын хоршин дуулсан Хайрын цэнхэр нулимс, Хүлээлт зэрэг дуу бичигдсэн байсан.
-Уран бүтээлч хүнээс шинэ уран бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрвөл алдас болох биз ээ?
-Уран бүтээлийн хувьд чамгүй олзтой ажилласан.
Дөнгөж саяхан Амин хайр дуундаа клип хийлгэлээ. Энэ дууны маань хөгжмийг Эрдэнэчулуун, үгийг Чимэддорж ах зохиосон гэдгийг хэлэх ёстой. Бид гурвын анхны уран бүтээл болох дээрх дуу Морин хуур наадамд гуравдугаар байр эзэлсэн төдийгүй олны хүртээл болж чадаж байгаад би хувьдаа сэтгэл хангалуун яааа. Сургууль төгсөх гээд завгүй яваа хэдий ч яруу найрагч Ц.Бавуудорж, хөгжмийн зохиолч Батхуяг нартай хамтран нэгэн сайхан дууг олны хүртээл болгох гэж байгаа. Нэрийн хувьд зохиолч маань хараахан оноож өгөөгүй байна. Их сайхан дуу гэдгийг л дуучных хувьд хэлье.
-Саяхан Монголын Радиогийн хамт олноос Эрин цагийн аялгуу, энэ цагийн залуус нэртэй цомгийг эмхтгэн худалдаанд гаргасан. Энэхүү цомогт эдүгээ мартагдсан гэж хэлж болохуйц Зүрхний хайрт хэмээх дууг бичүүлсэн байсан. Гэхдээ дууны ая хэмнэлийг өөрчилсөн юм шиг ээ?
-Жараад оны залуусыг байлдан дагуулж байсан гэж хэлж болохуйц Зүрхний хайрт хэмээх дууг урьд нь Ховд аймгийн дуучин, гавьяат жүжигчин Цэрэндолгор эгч дуулж олны хүртээл болгосныг яльгүй өөрчилж өөрийнх болгосон. Аливаа уран бүтээлч бүхэн өөрийн гэсэн арга барилтай байдаг. Тэр утгаар энэ дууг өөрийнхөө арга барил, хоолойны тавилтад тохируулж дуулахыг зорьсон. Энд нэг зүйлийг онцлоход, уг дууг Монголын радиогийн дэргэдэх Цагаан лавай хөгжмийн редакцийн хамт олноос санал болгосон. Түүнээс би Цэрэндолгор эгчийн зөвшөөрлийг авалгүйгээр дураараа аашилсан зуйл байхгүй.
-Уучлаарай. Сүүлийн үед шинэ залуу дуучид ганцаараа уран бүтээл хийхийг илүүд үзэх болсон шиг. Энэ амжилт мөн үү?
-Энэ бол түр зуурын үзэгдэл. Магадгүй хоёр гуравхан жилийн настай ч байж болох юм. Тэгээд ч дан ганц дуучны мэргэжлээр хоолоо олж иднэ гэвэл амаргүй л байх болов уу. Тиим учраас сургуулиа дүүргэчихээд өөр мэргэжлээр суралцана гэж бодож байгаа.
-Өөрт чинь жүжгийн эсвэл эстрадын дуу дуулах санал ирвэл хүлээж авах уу?
-Жүжгийн дууг дуртайяа дуулна. Харин эстрадын тухайд миний хоолойны тавилт тохирохгүй байж мэднэ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв.
-Сүүлчийн асуултыг өөрт чинь үлдээе?
-Өдрийн сонин-ы хамт олонд сайн сайхныг хүсэхийн ялдамд урлагт хайртай хэн бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж хэлэх байна.
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
(өдрийн сонин 2005-04-12 089)